Уучлах яагаад тийм хэцүү байдаг вэ?Загвар
Завхайрч байгаад баригдсан эмэгтэй
Нэг өдөр Есүсийг сүмд зааж байхад нь шашны удирдагчид ба багш нар гэм үйлдэж байгаад баригдсан эмэгтэйг Есүс дээр авч ирэв. Энэ эмэгтэйг завхайрч байхад нь үйлдэл дээр нь барьсан юм гэж тэд Есүст хэлжээ. Хуулийн талаар Түүнд сануулах шаардлагагүй байсан хэдий ч тэд ийнхүү сануулжээ. "Хуулинд дурдсанчлан энэ эмэгтэйг чулуудан алах ёстой гэж Мосе бидэнд тушаасан" (Леви 20:10). Тэгээд тэд энэ талаар юу гэж бодож буйг нь Есүсээс асуув.
Тайвнаар, Есүс бөхийж, хэний ч төсөөлөөгүй байсан зүйлийг үйлджээ—Тэр хуруугаараа газарт бичив. Тэгээд, Тэр ингэж хэлжээ, "Та нарын дундаас нүгэлгүй нь эхлээд энэ эмэгтэй уруу чулуу шид" (Иохан 8:7). Тэр дахин бөхийж, газарт бичив, буруутгагчид нэг нэгээрээ гарч явсан.
Тэд Есүсийг асуултаар хавханд оруулахыг хичээж байсан нь энэ түүхийн сонирхолтой хэсэг нь мөн. Тэд хуулийг урьдаа барьж чадах эсэхийгээ үзэхийг хүссэн хэдий ч, тэдхуулийг бүрэн барьж чадаагүй. Хэрэв энэ эмэгтэй завхайрч байгаад үйлдэл дээрээ баригдсан юм бол тэд хамт байсан эрэгтэйг авчираагүй—учир нь эр, эм хоёр хоюулаа алуулах ёстой гэж хууль хэлжээ.
Есүс эмэгтэйгээс, тэд хаана байна гэж асуусан нь түүнийг буруушаасандаа байгаагүй ба үүнээс хойш гэмт амьдралаа орхи гэж түүнд хэлсэн. "Чи яаж ийм юм хийж чадаваа!" гэсэн лекц уншигдаагүй эсвэл байгаа байдлаасаа гарахад нь түүнд туслах 10 алхам өгөгдөөгүй. Энэ нь түүнийг "Яв. Үүнээс хойш дахин нүгэл бүү үйлд"-эхийг хүссэн зөөлөн Аврагчийнх нь хэлэх энгийн атлаа хүчирхэг тушаал байв.
Энэ эмэгтэйг Есүс шийтгэхгүй гэж хэлээд түүнийг явуулсан нь Фарисайчууд ба хуулийн багш нарын хувьд доромжлол байлаа. Тэд өөрсдийнхөө хуулийг бүрэн дагадаг байсан нь сүнслэг байдлын елитизмийг нэвтрүүлдэг байжээ. Энэ нь тэдэнд байсан бүхий л зүйл нь байсан бөгөөд хамаардаг зүйл нь байлаа. Есүсээс ирэх уучлал амьдралыг нь хэрхэн баяжуулахыг тэд мэдсэн бол ингэхгүй л байх байсан.
Ямар ч нөхцөл байдалд уучлал хэрэгтэй нь бид өөрсдөө байж болох юм. Бодол санаанд минь хараахан боловсрогдоогүй ярихын аргагүй үйлсийг бид өөрсдөө үйлдсэн байж болох юм. Үүндээ бид Есүсийн—Тэр биднийг шийтгэхгүй харин гэмт амьдралаа орхи гэж биднээс хүсдэг болохыг нь Есүсээс сонсох хэрэгтэй болдог. Гэвч бид ч бас уучлалыг сунгах ёстой нэг нь байж болно. Энэ гэм үйлдсэн эмэгтэйн гэмийн шийтгэл нь үхэл байх ёстой байсан атал Есүс түүнийг шийтгээгүй.
Энэ уучлал ба авралын чухал түүхийг боловсруулах үедээ зүрхийг тань шинжихийг бас уучлал хүлээн авах эсвэл үзүүлэх хэрэгтэй амьдралынхаа хэсгийг олж харахад туслахыг Бурханаас гуйн залбир.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Хүн бүрт уучлал хэрэгтэй байдаг. Гэвч бид энэ нь ихэнхдээ бодит байдал дээр итгэл доторх өсөлтөд маань зайлшгүй шаардлагатай зүйл атал уучлал бол сонголт мэтээр хандах гээд байх нь элбэг байдаг. Энэ 5-өдрийн төлөвлөгөөгөөр үүнийг өөрсөддөө хүлээн авахын хажуугаар бусдад үзүүлэх явцдаа уучлалын талаарх өөр өөр библийн түүхээс найдвар болоод үнэнийг олж авах болно.
More