Гашуудлын хатгалт: Баярын үед зориулсан найдварЗагвар

Grief Bites: Hope for the Holidays

5-с 4 дахь өдөр

Баярын үеэр...ялангуяа тэсвэрлэхийн аргагүй гашуудлын ид дунд байх үед баяр хөөртэй байх боломжтой юу?

Гашуудлын үед баяр хөөртэй байх нь үнэнхүү боломжтой!

Аз жаргалтай байх ба найдвараар дүүрэн байхын хооронд ялгаа бий.

Аз жаргал бол сэтгэл хөдлөлүүд, бодол, нөхцөл байдал ба итгэл үнэмшлийг хамаарах боломжтой. Найдвараар дүүрэн баяр хөөрийг Бурхан Эцэг маань бидэнд ямар их хайртай болохыг ухаарах, Түүний сайн сайхнаас таашаал авах мөн Түүний төгс амар тайван, хайраар дүүрэн урамшуулал ба амралтад орох замаар олж авах боломжтой.
Энэ нь таны зүрхний шарх, амьдралд Бурхан төлөвлөсөн төлөвлөгөөтэй болохыг мөн Тэр хэзээ ч зовлонг үр ашиггүй үрдэггүйг ухаарах аж.
Эцэстээ, тэмдэглэлт баярын баяр хөөр бол зөвхөн Түүнээс л олддог болохыг ухаарах юм!

Гашуудахаас өмнө би гэр бүл, найз нөхдийнхөө хамт "төгс төгөлдөр" баярыг тэмдэглэх нь урьдаас төлөвлөсөн учраас баярын үеэр баяр хөөрөөр дүүрдэг гэж боддог байв. Гашуудлынхаа дараа л баярын жинхэнэ баяр хөөр нь зөвхөн Бурханаас ирдэг болохыг нь ухаарсан.

Бурхан бол баярын мөн үүнд зориулсан цорын ганц үнэн утга учир юм.
Талархлын баяр бол зөвхөн хайртай хүмүүсийнхээ төлөө бас энэ дэлхий дээрх ивээлүүдийнхээ төлөө талархах баяр биш... Биднийг хайрладаг бас асар ихээр энэрч нигүүлслээ үзүүлдэг Бурхантай байдгийнхаа төлөө талархал өргөх өдөр бол Талархлын баяр! Зүрх сэтгэлд болон амьдралд маань Түүний хийж буй бүхний төлөө, бидний сүнсэнд Түүний байгуулж буй мөнхийн баялгийн төлөө мөн Түүнтэй бодит бас хамгийн үзэсгэлэнтэй нөхөрлөлтэй болохынхоо төлөө бид талархдаг!
Мөнхийн мөнхөд амьдрах орон байрыг Бурхан бидэнд зориулан бэлтгэж буйг болон тэнгэрийн улсад бидний хайртай хүмүүс байгааг бас тэнгэрийн улсад бидэнд зориулагдсан агуу, илүү утга учир бүхий эд баялаг байгаа зэрэг нь мөн талархах өөр нэгэн гайхалтай шалтгаан мөн.

Христ мэндэлсэн баяр бол хайртай хүмүүстэйгээ хамт цагийг өнгөрүүлэх, гэр орноо, гацуур модоо чимэглэх, Христ мэндэлсэн баярын дууг дуулан, жигнэмэг хийж эсвэл ТВ-ээр Христ мэндэлсэн баярын онцгой хөтөлбөрийг үзэхээс хамаагүй давсан утга учиртай баяр. Христ мэндэлсэн баяр бол тэнгэрийн улс дахь Өөрийнхөө алдрыг орхин (та үүнийг төсөөлж чадах уу?) сүнсийг маань аврахаар Тэр энэ дэлхий дээр хүний биеэр төрөх боломжтой болсон нь...онцгой, дотно харилцааг бидэнтэй үүсгэхийн тулд ирсэн Аврагчдаа талархах баяр мөн!

7 өдрийн 24 цагийн турш дахь тэнгэрэлч нарын хүндлэл бүхий төгс төгөлдөр байдал, баяр хөөр, бүхэл бүтэн байдал болох—тэнгэрийн улсын алдар, хүндлэлээ бүгдийг нь орхин—Христ мэндэлсэн баяр гэж нэрлэгдэх онцгой баярыг бий болгосноор бид Түүн дээр чөлөөтэй ирж, Түүнтэй харилцах дотно харилцаатай болох боломжтой болсон гэдэг үнэхээр миний санаанд огтхон ч багтдаггүй! Энэ нь Христ мэндэлсэн баярын үнэн түүх болоод гайхалтай найдварыг бидэнд санал болгох үзэсгэлэнт түүхэнд анхаарлаа төвлөрүүлэхэд намайг хүргэдэг! Тэр намайг хэрхэн хайрлаж, урамшуулдагтай адилхан арга замаар бусдыг хайрлан, урамшуулах хүслийг энэ нь надад төрүүлдэг.

Христ хүн бүрд агуу хайрынхаа улмаас Өөрийгөө өгсөнчлөн баярын үеэр бусдад ч бас эргэн тойрондоо буй хайртай хүмүүстээ хайрын, урамшууллын, онцгой дурсамжийн мөн үйлсээрээ үйлчлэх замаар тэдний төлөө ямар их талархаж буйгаа харуулах хайрын дагуух бэлгүүдийг өгөхийг би санахыг хичээдэг.

Энэ баярын үеэр гэр бүлдээ, найз нөхдөдөө хэрхэн хөрөнгө оруулж болох арга замуудыг бодож олоорой.
Энэ нь таны хүнд ачааг тээх зүрхний тань ачааг хөнгөлөх бөгөөд энэхүү үйл явцдаа өөр хүнийг ивээх боломжийг танд олгодог.

Христ мэндэлсэн баярын жинхэнэ утга учрын талаар бодох үед, энэ нь Христ мэндэлсэн баярыг Бурханы зүрх сэтгэлийг эрж хайн, Түүгээр дамжин надад олгогдсон баяр хөөрийг тэмдэглэх бас Түүний хайрыг хэнд зориулж, хэнтэй хуваалцах боломжтойд илүү сэргэг байхад намайг дууддаг.

Энэ бүхэн гашуудлын үеэр үзэж амсаж буй зүрхний шархыг минь тэр чигээр нь авчихгүй хэдий ч бидэнтэй чин сэтгэлийн, хайрын дагуух, жинхэнэ нөхөрлөлтэй байхын тулд л...хүн төрөлхтний төлөө Бурханы гаргасан гайхалтай золиосыг ухаарах үед энэ нь итгэгч хүн нэг бүрийг жинхэнэ баяр хөөрөөр дүүргэх хүчтэй!

Зовлонгийн дунд ч хүртэл жинхэнэ баяр хөөрийг олж авах боломжтой гэдгийг ухаарах нь зүрх сэтгэлд маань зөвхөн Бурханы бий болгож чадах бэлэг.

Өнөөдөр, баяр хөөрийн тэр ивээлийн бэлгийг болоод баярын үеэр үүнийг танд жинхэнэ бодит байдал болгож өгөхийг Түүнээс гуйгаарай.
Мөн хайр ба урамшууллаараа энэ баярын үеэр би хэнийг ивээж болохыг Бурханаас гуйх талаар бодож үзээрэй.

Залбирал:
"Тэнгэрлэг Ааваа, өнгөрсөн, одоо ба ирээдүйд—гэр бүлийн маань болоод миний төлөө хийсэн бүхний тань төлөө би Тандаа үнэхээр талархаж байна—мөн бидний төлөө Таны үргэлж хийсээр байх зүйлсийн төлөө Тандаа талархъя!
Биднийг Та Өөрийнхөө ер бусын баяр хөөрөөр дүүргэж өгөөч! Энэ баяруудын үеэр Таны баяр хөөр зүрхэнд минь цацрах мэдрэмжийг мэдрэхэд туслаач. Өөрийнхөө оршихуйг, хайраа, найдвараа, урам зориг, тайтгарлаа бидэнд мэдүүлээч! Бидний зарим маань зүрхний шарх, өвдөлтөд байх үед ч хүртэл бид бурханлаг баяр хөөрийг мэдрэх боломжтойнхоо төлөө Таныг магтъя. Энэ баярын үеэр гутрах эсвэл урам хугарах үед зүрхийг маань Та Өөрийнхөө хайр ба оршихуйгаар дүүргэж өгөөч! Биднийг Та Өөрийнхөө НАЙДВАРаар дүүргэж өгөөч!
Замд минь Таны тавих бүх хүнд урам зоригийн, найдварын, хайрын, баяр хөөрийн болон амар тайвны хэрэгсэл болоход бидэнд туслаач.
Бид Танд хайртай Эзэн минь! Есүсийн Нэрээр залбирлаа, Амен."

Энэ чимээгүй цагийн судлал бол ©Ким Найлсийн/ Гашуудлын хатгалт юм. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Зөвшөөрлийн дагуу ашигласан болно.
Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Grief Bites: Hope for the Holidays

Ихэнх хүмүүсийн хувьд баярын үе бол зүрх сэтгэлдээ болоод нүүр царайндаа баярлаж хөөрөх цаг байдаг...боловч гүн гашуудал эсвэл хайртай хүнээ алдах эсвэл баярын үеэр хэцүү зүйл тохиолдон баярлаж хөөрсөн уур амьсгалаа алдах үед юу болдог вэ? Гашуудан буй хүмүүст баярын үеэр тайтгарал ба найдварыг олж авахад туслах мөн гүн гашуудлаас үл хамааран утга учир бүхий баярын үеийг хэрхэн бүрдүүлэх талаарх санааг энэхүү онцгой уншлагын төлөвлөгөө танд хуваалцах болно.

More

Амьдрал амьсгал авахад хүндрэлтэй болгох үед амьсгалаа эргүүлж олж авах нь номын зохиогч Ким Найлст энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасанд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: www.griefbites.com