Гашуудлын хатгалт: Баярын үед зориулсан найдварЗагвар
Амьдралд тань юу болж буйгаас үл хамааран амар тайвнаар дүүрэн утга учир бүхий баярын уур амьсгалыг хэрхэн бүрдүүлж болох вэ?
Гашуудал туулах үед, ялангуяа баярын үеэр хайртай хүнээ алдах эсвэл хайртай хүнтэйгээ харилцах харилцаагаа алдах үед...шаардлагатай "шинэ хэвийн байдлыг" бий болгох нь үнэхээр хэцүү байдаг. Үүнд цаг хугацаа үнэхээр шаардагддаг.
Хайртай хүнээ алдсан эхний сар эсвэл эхний жил та асар ихээр зүрх шимшрэх бөгөөд баярыг хэрхэн төлөвлөх эсвэл баярлаж өнгөрүүлэхээ тийм ч сайн мэдэхгүй байх нь гарцаагүй болов уу. Зарим хүмүүс баярын үеэр тийм ч их зүйл хиймээргүй мэдрэмжийг мэдрэх бөгөөд ялангуяа баярт зориулан онцгой утга учир бүхий цагийг төлөвлөмөөргүй санагдаж болох юм.
Заримдаа, гашуудлын үеэр таны хийж чадах хамгийн шилдэг зүйл бол Бурхантай чимээгүйхэн тухлан суух, Түүнтэй хамт залбирал дотор цагийг өнгөрүүлэн, Түүний хайрыг таалан хүртэх үедээ зөвхөн Түүнтэй баярын үеийг өнгөрүүлэх зөвшөөрлийг өөртөө олгох байх.
Зарим хүмүүс бүхий л хөгжилтэй бас дурсамжтай үйл ажиллагааг болон үргэлж хамтдаа хийдэг байсан дуртай уламжлалуудыг хийн өмнөх шигээ Христийн мэндэлсэн баярыг өнгөрүүлэх боломжтой байж болох юм...энэ бол үнэхээр гайхалтай бэлэг мөн!
Зарим хүмүүс энэ хоёр хувилбарын тэг голд нь...энгийн уламжлалуудаа үйлдэхийг хүсэх хэдий ч хүнд үе ба хүнд зүрхний шаналлын улмаас ганцаараа байхыг хүсэх хандлагатай байж болно.
Эдгээр нь бүгд л зөв учир нь гашуудал бол жигнэмгийн нэг хивэнд цутгасан мэдрэмж огт биш. "Буруу хариулт" гэж энд огт байхгүй. Гашуудал бүрийг Бурхан маш онцгойгоор удирдан бас чиглүүлдэг.
Бурханд болон "баярын жинхэнэ утга учирт" хэдий чинээ анхаарлаа төвлөрүүлнэ төдий чинээ Христийн мэндэлсэн баярыг таалан хүртэх чадвар маань өсдөг болохыг би олж мэдсэн. Баярын үеэр би бусдад хэдий чинээ бусадтай хамт цаг өнгөрөөн, шинэ ба хуучин уламжлалуудыг хооронд нь нийцүүлнэ баяр төдий чинээгээр айдас төрүүлэм хүнд ачаа болох нь багасаж эхлэхийг би мөн олж мэдсэн.
Хайртай хүнээ үгүйлэн санах эсвэл амьдралын хүнд бэрхшээлийг туулах үедээ хэрхэн онцгой дурсамжуудыг бий болгож болох вэ?
Зовлонгоо өнгөрүүлэн харах (зүрх шимшрэм гашуудлыг хүлээн авч бас үүгээр залуурдан явсаар байхдаа) мөн баярт зориулсан цоо шинэ утга учир эсвэл уламжлалыг зорилготойгоор нэмж оруулахад туслаач хэмээн Бурханаас гуйх нь хэцүү байх болно; гэхдээ энэ нь эцэстээ үнэхээр тус дэмтэй...бас гайхалтай эдгэрлийг авч ирэх боломжтой.
Хэдэн жишээ дурдъя:
Жоохон байхад аав маань Христ Мэндэлсэн баярын үеэр хамтдаа гэрлэн чимэглэлүүд харцгаахаар явахдаа унтлагын хувцсыг маань өмсүүлдэг байсныг би санаж байна. Би өөрөө хүүхэдтэй болсныхоо дараа бид үргэлж энэ онцгой уламжлалыг дагадаг болсон бөгөөд бид үргэлж унтлагын хувцсаа өмсөн гэрлэн чимэглэлүүдийг хардаг болов. Бид энэ уламжлалыг дагаад хорь гаруй жил болж байна.
Миний өөр хийх дуртай уламжлал бол эгчийнхээ дуртай баярын амттаныг хийх. Тэгээд гэр бүл, найзуудаас маань хэн хамгийн ихээр шаналж байгааг анзааран хараад тэдэнд би баярын амттанаар дүүрэн тавгаар гэнэтийн бэлэг барьдаг. Баярын үеэр бусдыг урамшуулах хүнд гашуудлаас нь түр ч гэсэн ангижруулахдаа би үнэхээр дуртай.
Бяцхан охиноо алдсан нэгэн эмэгтэй, охин нь нас барсны дараах хэдэн жилийн баяр үнэхээр зовлонтой хүнд байсныг гашуудлын групп дээр маань надтай хуваалцсан. Энэ онцгой эмэгтэй хотынхоо Тэнгэрэлчийн Модноос тэнгэрэлчийг сонгон авч (охиныхоо төрсөн өдрөөр төрсөн тэнгэрэлчийг тэр олохыг хичээдэг) улмаар охиныхоо дурсгалд зориулан хэрэгцээ бүхий хүүхдэд бэлэг худалдан авч өгдөг.
Хайртай хүнийхээ дурсгалд зориулан дурсамжийн лаа асаах нь мөн яг тохирсон сайхан зүйл мөн. Гашуудлын группт (тэр маань мөн Grief Bites-ын ахлагч) маань явдаг сайн найз маань лаа асаан, лааныхаа хажууд эцэг эхийнхээ зургийг тавьдаг. Энэ нь хайртай хүнээ баяр бүрээр дурсан санах гайхалтай арга зам мөн.
Энэ баяраар таныг хэрхэн өнгөрүүлэхийг хүсэж буйг нь Бурханаас асуугаарай. Зөвхөн Түүнтэй цаг өнгөрүүлэх амралт бүхий, чимээгүй нам гүн баярын үе байж болно...энэ нь магадгүй бусдын хайр ба урам зоригийн эх сурвалж нь таныг байлгахыг мөн багтааж болох юм...энэ нь магадгүй үргэлж тэмдэглэдэг байсан шигээ тэмдэглэх байж болох юм...хайртай хүмүүстэйгээ хамт цагийг өнгөрүүлэх (мөн таалан хүртэх) ч байж болох юм...холдон хотоосоо гадагшаа явах ч байж болох юм...эсвэл эдгээрийг бүгдийг нь хослуулан хийх ч байж болох юм.
Баярыг хэрхэн өнгөрүүлэхээр та сонгох нь хамаагүй, Бурхан танд ямар ихээр анхаарал халамж тавьдаг болохыг үргэлж хувьчлан мэдэх болтугай мөн Түүний найдвар, хайрыг та бодит утгаар нь мэдрэх болтугай гэж би залбирч байна! Мөн би хүн бүрд хайр, эдгэрэл ба амар тайвныг хүсэж байна!
Ялангуяа НАЙДВАРААР, дулаан уур амьсгал, онцгой дурсамжуудаар энэ баярууд тань дүүрэн байх болтугай!
ОНЦГОЙ Бэлэг болох... Есүс Христтэй харилцах харилцааны бэлгийг та хүлээн авсан уу?
Танд өгөгдөж болох хамгийн шилдэг Бэлгийг онгойлгохоор өнөөдөр та Лук 2:1-21 ба Иохан 3:16-г уншихад зориулан цаг гаргаарай. Таныг яг л байгаагаар тань – хүлээн авахаар – мөн бүхий л гэмээс тань таныг уучлахаар Есүс гараа дэлгэн таныг хүлээж байна. Таны хийх зүйл гэвэл ердөө л Есүсийг зүрх сэтгэлдээ орооч гэж гуйх замаар чин сэтгэлийн харилцан яриа өрнүүлж бас таныг цоо шинэ хүн болгооч хэмээн Түүнээс гуйх юм!
Хэрэв та нэмэлт найдвар, урамшуулал авахыг хүсвэл манай өөр бусад уншлагын төлөвлөгөөнүүдээс таныг уншихыг урьж байна:
•Гашуудлын хатгалт: Эрдэнэсийг хүнд үед олж авах нь •Гашуудлын хатгалт: Гашуудлын үедээ өсөх цоо шинэ хандлага •Гашуудлын хатгалт: Эргэлзээг илчлэх нь •Шуурган дундуур дуулах нь
Бид мөн блог ба Фэйсбүүк хуудсаараа өдөр бүрийн урамшууллыг танд санал болгож байна:
•www.griefbites.com
•www.facebook.com/GettingYourBreathBackAfterGrief
Та бол үнэ цэнтэй бөгөөд гашуудлын тань талаар Бурхан асар ихээр санаа тавьдаг! Би ч бас таны гашуудалд асар их санаа тавьдаг бөгөөд зүрхийг мөн амьдралыг тань хайрынхаа дагуу Бурхан эдгээгээсэй гэж залбирч байна!
Бурхан таныг ямар ихээр эрхэмлэн дээдэлдэг болохыг үргэлж санаарай! Тэр таныг асар ихээр хайрладаг бөгөөд Тэр танд зориулан дуу дуулдаг бас зүрх нь баяраар бялхан байж таны төлөө агуу ихээр баярладаг! Та бол Түүний зүрхний баяр хөөр нь мөн! Тэр танд ямар их хайртайг хэзээ ч бүү мартаарай бас Түүний хамт энэ баярыг бүрэн дүүрнээр таалан соёрхоорой!
"Хамгийн өршөөнгүй Тэнгэрлэг Эцэг минь ээ, өнөөдөр болоод ирэх бүхий л өдрүүдэд хүн бүрийн зүрх сэтгэлд агуу ажлаа хийгээч хэмээн би Танаас гуйж байна. Тэд гунигтай байдлаа давж дийлшгүй мэт мэдрэмжийг мэдрэх үед нь Өөрийнхөө хайранд Та тэднийг өлгийдөн, зүрх сэтгэлийг нь гүн гүнзгийгээр тайтгаруулж өгөөч гэж би Танаас гуйж байна. Хүнд өдрүүдэд нь, тэдний зүрхний шаналал, хүнд ачааг нь Та үүрээч. Өөрийнхөө үнэ цэнтэй, нандин НАЙДВАРААРАА хүн нэг бүрийг дүүргэж өгөөч.
Ялангуяа Өөртэйгөө, утга учир бүхий онцгой баярыг тэмдэглэх боломжийг Та тэдэнд өгөөч. Хэрэв тэд Таныг хэзээ ч өөрсдийнхөө Аврагч, Эзэнээ хэмээн хүлээж аваагүй байгаа бол хамгийн Агуу Бэлэг болох—Өөр рүүгээ тэднийг удирдан чиглүүлээч хэмээн би залбиран гуйж байна! Эзэн бид Танд хайртай мөн Таны хийх бүхний төлөө урьдчилан талархал өргөе. Есүсийн Нэрээр бид залбирлаа, Амен!"
Энэ чимээгүй цагийн судлал бол ©Ким Найлсийн/ Гашуудлын хатгалт юм. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Зөвшөөрлийн дагуу ашигласан болно.

Энэ төлөвлөгөөний тухай
Ихэнх хүмүүсийн хувьд баярын үе бол зүрх сэтгэлдээ болоод нүүр царайндаа баярлаж хөөрөх цаг байдаг...боловч гүн гашуудал эсвэл хайртай хүнээ алдах эсвэл баярын үеэр хэцүү зүйл тохиолдон баярлаж хөөрсөн уур амьсгалаа алдах үед юу болдог вэ? Гашуудан буй хүмүүст баярын үеэр тайтгарал ба найдварыг олж авахад туслах мөн гүн гашуудлаас үл хамааран утга учир бүхий баярын үеийг хэрхэн бүрдүүлэх талаарх санааг энэхүү онцгой уншлагын төлөвлөгөө танд хуваалцах болно.
More
Амьдрал амьсгал авахад хүндрэлтэй болгох үед амьсгалаа эргүүлж олж авах нь номын зохиогч Ким Найлст энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасанд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: www.griefbites.com