Гашуудлын хатгалт: Баярын үед зориулсан найдварЗагвар
Баярын үеэр бүх найдвар тань үгүй болсон мэт санагдах үед хэрхэн найдварыг олж авч бас мэдэрч болох вэ?
Талархлын баярын үеэр эгчийгээ, Христ мэндэлсэн баярын үеэр найз хөвгүүнээ, Валентины баярын амралтын өдрүүдээр эмээгээ, Христ мэндэлсэн баяраас хоёр хоногийн өмнө өөр нэг эмээгээ алдаж байсан. Тэр явдлаас олон жилийн дараа Дахин амилсан баяраар өөр нэг эгчийн маань сүйт залуу нас барсны дараа найдвараар дүүрэн мэт мэдрэмж надад үнэхээр төрөөгүй. Тэдний үхлүүдийг хүрээлсэн баярын үе үнэхээр хүнд үе байсан. Дааж давшгүй зүрхний шархнаасаа болоод үнэхээр ямар ч найдварыг олж авах боломжгүй мэт байлаа.
Хайртай хүнээ алдсан эсвэл хэцүү амьдралыг (салалт, гэр бүлийн зөрчилдөөн, өвчин, санхүүгийн хүндрэл, ажилгүйдэл эсвэл өөр бусад зүрх шархлуулам үйл явдал гэх мэт) яг одоо туулж байгаагаасаа болоод огтхон ч найдваргүй мэт танд санагдаж байгаа бол Бурхан танд үнэхээр хайртай гэдгийг бас таны төлөө гүн анхаарал халамж тавьдаг болохыг мэдээрэй гэж би гуйж байна.
Юу туулж байгааг тань Тэр үнэхээр ойлгодог ба Өөрийнхөө эдгэрлийн мутрыг Тэр танд сунгахыг хүсдэг.
Эзэн Өөрийн хэмжээ хязгааргүй хайр ба гайхалтай НАЙДВАРЫГ таны дээр хур бороо мэт асгахыг үнэхээр хүсдэг!
Гэвч та Түүний найдварыг хэрхэн олж, үүнийг бүрэн мэдрэх боломжтой вэ?
Зүрхийг тань эдгээж өгөхийг гуйхаас эхэл...зөвхөн Түүнээс ирдэг Түүний найдвараар таныг дүүргэж өгөхийг...мөн Түүний гайхамшигт хайраар таныг нэвт норгож өгөхийг Түүнээс гуй!
Онцгойлон баярын үеэр таныг Өөрийнхөө мутар дээр өргөн, зүрхэнд тань гүн гүнзгийгээр Өөрийн ажлаа хийхийг Бурханаас гуй!
Түүний Үгийг унш мөн шаналах зүрх ба сүнсийг тань Тэр зөөлнөөр тайтгаруулах үедээ зүрхэнд тань хандаж хүчирхгээр ярихыг Түүнээс гуйн залбир.
Та юуг тэсвэрлэн буйгаас үл хамааран Тэр зүрхний тань шархны төлөө гүн гүнзгийгээр анхаарал хандуулдаг учраас энэ баярын үеэр мөн үргэлж бүхий л зүрхээрээ Түүнийг эрж хайгтун!
Бурханыг—Түүний цоо шинэ НАЙДВАРЫГ—та бүхий л зүрхээрээ Түүнийг эрж хайх үед олох болно! Бурханы өршөөл нигүүлсэл өдөр бүр цоо шинэ байдаг тиймээс эдгээрийг Түүнээс гуйгтун!
Тэр таны төлөө бөгөөд баярын үеийг даван туулахад тань туслах болно!
Залбирал:
"Хайрт Есүс минь ээ, найдварын төлөө Танд талархъя! Ялангуяа Та надад найдварын сайн бэлгээ өгөөч мөн Таны найдвар ба амар тайвныг бүрэн утгаар нь мэдэрч, олох боломжийг надад олгооч гэж би Танаас гуйж байна.
Эдгэрлийнхээ мутраар зүрхийг минь ивээж өгөөч мөн Өөрийнхөө хайрыг миний дээр хур бороо мэт асгаж өгөөч гэж би Танаас гуйж байна. Ааваа, Та миний зүрхийг эдгээж өгч мөн энэ баярын үеэр намайг Өөрийнхөө мутарт ойртуулаач. Таны Үгийг унших үедээ Таны зүрхийг (чиглүүлгийг) эрж хайх үед минь сүнсэнд минь Та хүчирхгээр ярьж өгөөч гэж би гуйж байна. Өглөө бүр Өөрийнхөө цоо шинэ нигүүлслээ над дээр буулгаач бас өдөр бүр сүнсийг минь тайтгаруулж өгөөч. Миний хамгийн үнэнч Найз байдгийн тань төлөө Танд талархъя! Таны нөхөрлөлийг би өндрөөр үнэлж, хайрлаж байна! Эзэн минь, би Танд хайртай!
Таны үнэ цэнтэй Нэрээр би залбирч байна, Амен."
Энэ чимээгүй цагийн судлал бол ©Ким Найлсийн/ Гашуудлын хатгалт юм. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Зөвшөөрлийн дагуу ашигласан болно.

Энэ төлөвлөгөөний тухай
Ихэнх хүмүүсийн хувьд баярын үе бол зүрх сэтгэлдээ болоод нүүр царайндаа баярлаж хөөрөх цаг байдаг...боловч гүн гашуудал эсвэл хайртай хүнээ алдах эсвэл баярын үеэр хэцүү зүйл тохиолдон баярлаж хөөрсөн уур амьсгалаа алдах үед юу болдог вэ? Гашуудан буй хүмүүст баярын үеэр тайтгарал ба найдварыг олж авахад туслах мөн гүн гашуудлаас үл хамааран утга учир бүхий баярын үеийг хэрхэн бүрдүүлэх талаарх санааг энэхүү онцгой уншлагын төлөвлөгөө танд хуваалцах болно.
More
Амьдрал амьсгал авахад хүндрэлтэй болгох үед амьсгалаа эргүүлж олж авах нь номын зохиогч Ким Найлст энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасанд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: www.griefbites.com