Гашуудлын хатгалт: Баярын үед зориулсан найдварЗагвар

Grief Bites: Hope for the Holidays

5-с 1 дахь өдөр

Баяр ч дөхөж байна шүү! Намрын шаргал навчис бидэнд тун удахгүй Талархлын баяр дараа нь Христ мэндэлсэн баяр болохыг сануулдаг. Хүн бүр л талархал, хайр, гэр бүлийн эв эе, баяр хөөрөөр дүүрдэг, тийм биш гэж үү?

Харамсалтай нь, хүн бүрийн хувьд дандаа ийм байдаггүй—ялангуяа хайртай хүмүүсээ алдсан, онцгой харилцаагаа алдах зовлонг амсаж буй, гэр бүлийн зөрчилдөөнийг туулж буй, гашуудан буй эсвэл зүрхний шархыг амсан буй хүмүүсийн хувьд ийм байдаггүй.

Бага байхдаа би үргэлж л баярт дуртай байсан ба тэсэн ядан хүлээдэг байсан.
Талархлын баяраар 22 настай эгч минь нас барахад баярын үе жилийн хамгийн гайхалтай үе байхын оронд жилийн хамгийн айдас төрүүлэм бас хамгийн хүнд үе болж хувирсан.

Та баярын үеэр хэрхэн найдварыг олж авдаг вэ?

Тэнгэрийн улсад Бурхантай хамт одоо баяраа тэмдэглэх болсон эрхэм хайртай хүнээ хэрхэн хүндлэх боломжтой вэ?

Ялангуяа тэсвэрлэхийн аргагүй гашуудлын ид дунд байх үед...уй гашуу дунд баярын үеэр баяр хөөртэй байх боломжтой юу?

Амьдралд юу ч болж байсан амар тайвнаар дүүрэн утга учир бүхий баярыг та хэрхэн бий болгож болох вэ?

Эдгээр болон өөр бусад олон асуултуудад хариулахад минь дараагийн хэдэн өдөр надтай хамт байгаарай.

"Тэнгэрлэг Ааваа,
Баярын үеэр—ялангуяа энэ Талархлын баяр болон Христ мэндэлсэн баяраар зүрх нь эмтэрч зовж буй хүмүүсийн төлөө би залбирч байна. Тэдний шаналах зүрхийг нь эдгээн, тэднийг тайтгаруулаач. Өдөр бүр Та тэдний дээр Өөрийнхөө нигүүлсэл, өршөөлийг хур бороо мэт асгаач. Та тэднийг Өөрийнхөө мутарт тэвэрч, гашуудлынх нь үед тэдний гараас нь хөтлөн хамтдаа даван туулаач. Есүсийн Нэрээр залбирлаа, Амен!"

Энэ чимээгүй цагийн судлал бол ©Ким Найлсийн/ Гашуудлын хатгалт юм. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Зөвшөөрлийн дагуу ашигласан болно.
Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Grief Bites: Hope for the Holidays

Ихэнх хүмүүсийн хувьд баярын үе бол зүрх сэтгэлдээ болоод нүүр царайндаа баярлаж хөөрөх цаг байдаг...боловч гүн гашуудал эсвэл хайртай хүнээ алдах эсвэл баярын үеэр хэцүү зүйл тохиолдон баярлаж хөөрсөн уур амьсгалаа алдах үед юу болдог вэ? Гашуудан буй хүмүүст баярын үеэр тайтгарал ба найдварыг олж авахад туслах мөн гүн гашуудлаас үл хамааран утга учир бүхий баярын үеийг хэрхэн бүрдүүлэх талаарх санааг энэхүү онцгой уншлагын төлөвлөгөө танд хуваалцах болно.

More

Амьдрал амьсгал авахад хүндрэлтэй болгох үед амьсгалаа эргүүлж олж авах нь номын зохиогч Ким Найлст энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасанд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: www.griefbites.com