Исаиа 66:9-14

Исаиа 66:9-14 АБ2013

Би амсар дээр нь авчраад төрүүлэхгүй байх уу?” гэж ЭЗЭН айлдаж байна. “Эсвэл төрөлтийг өгчихөөд Би умайг хаах уу?” гэж Бурхан чинь айлдаж байна. “Иерусалимыг хайрлагчид бүгд түүнтэй баясан цэнгэгтүн. Түүний төлөө гашуудагсад бүгд түүнтэй хамт хөөрөн баясах нь Түүний тайвшруулагч мээмнээс хөхөж цадахын тулд, Хөхөж элбэг хангалуун алдарт нь баярлахын тулд юм.” Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би түүнд амар тайвныг гол мэт, Үндэстнүүдийн алдрыг үерийн урсгал мэт болгоно. Та нарыг гар дээр өргөн өвдөг дээр энхрийлнэ. Эх нь хүнийг тайвшруулах адил Би та нарыг тайвшруулж, Та нар Иерусалимд тайвшрах болно.” Үүнийг үзээд зүрх тань баясаж, Яс тань ургамал ногоо мэт сэргэнэ. ЭЗЭНий мутар боолууддаа мэдэгдэнэ. Харин дайснуудаа Тэр зэвүүцнэ.