Айгаагүй: Гамшгийн үед Христитгэлтнүүд хэрхэн хариу үзүүлэх вэЗагвар
Хямралтай нүүр тулах үедээ айхгүй байх
Хямрал болон онцгой байдлын үед Христийн дагалдагч болохынхоо хувьд хэрхэн хариу үзүүлэх хэдэн арга замын талаар бид ярилцацгаасан. Бид айдсын дагуу биш харин итгэлийн дагуу амьдардаг. Бид хувиа хичээсэн биш, харин золиос гарган амьдардаг. Гэрлийг бид нуудагггүй, харин гэрэлтүүлдэг.
Гэвч амьдралын шуургатай нүүр тулах үед маань бидэнд туслахуйц Есүсийн амьдралаас авсан нэгэн түүх байдаг.
Нэг удаа, Есүс болон Түүний шавь нар хүчтэй шуурган дунд завин дээр байжээ. Есүс завины хэтэг дээр унтаж байлаа. Шавь нар нь сандралдацгаан, живих нь гарцаагүй гэж бодоцгоов. Асуудал ийнхүү дорджээ:
Есүс харин завины хитэгт дэрэн дээр унтаж байлаа. Тэд Түүнийг сэрээж, Түүнд, "Багш аа, бидний сүйрэх нь Танд хамаагүй гэж үү?" гэлээ. Есүс сэрээд, салхийг зандарч, нуурт, "Чимээгүй. Намд" гэж хэлэв. Салхи зогсож бүр нам гүм болов. Тэр тэдэнд, "Юунд айцгаана вэ? Та нарт яагаад итгэл алга байдаг билээ?" гэхэд тэд маш их айж, бие биендээ, "Салхи, нуур хүртэл Түүнд дуулгавартай байдаг, Тэр ер нь хэн бэ?" гэцгээв.Марк 4:38-41
Тодорхойгүй байдал дунд шавь нар сандарцгаасан бөгөөд Есүс яг тэнд тэдэнтэй хамт байгааг мартацгаав. Үүнтэй адил зүйлийг бид хэр их хийдэг билээ?
Тэр үед Тэрээр шавь нартайгаа хамт байсан шиг одоо ч бас Есүс бидэнтэй хамт байгааг мартан, хамгийн муу зүйл бидэнд тохиолдох вий гэдгээс айсандаа бид сандралддаг.
Тэгэхээр эргээд түүхээ уншицгаая. Есүс салхийг нам гүм болгосон хэдий ч энэ нь салхи ямар хүчтэй байсан талаарх асуудал байгаагүй. Амьдралд өөрсөд рүү нь шидэх ямар ч зүйлээс Есүс хамаагүй хүчтэй болохыг шавь нар мэдэж авцгаасан бөгөөд энэ л мэдлэг өнөөдөр айдастай тулалдах итгэлийг бидэнд өгөх болно.
Юу гэвэл: Эргэн тойронд чинь байх салхи бүрийг Есүс нам гүм болгохгүй хэдий ч Тэрээр үргэлж тантай хамт байхаа амласан.
Тэгэхээр онцгой байдал, байгалийн гамшиг, нийтийг хамарсан өвчин болоод амьдралын тань руу шидлэх ямар ч үед бидэнд юу болох нь Түүнд огт гэнэтийн байдаггүй, харин энэ үед минь бидэнтэй хамт алхдаг Нэгэнийг бид магтан хүндэлвэл зохино.
Залбирал: Бурхан, би Тан дээр _____талаар санаа зовсон байдалтайгаар ирж байна. Гэвч шуурган дунд шавь нартай байсан шигээ Та надтай яг одоо хамт байгааг би мэднэ. Бурхан, шуурган дунд минь надтай энд л уулзаач. Айдастай итгэлээрээ хэрхэн тулалдахыг надад харуулаач. Харанхуйд гэрлийг тусгахад, үл итгэлээ ялан дийлэхэд минь надад туслаач. Таны Хэн болох, үргэлж надтай хамт байхаар амласны тань төлөө Танд би талархъя.Есүсийн Нэрээр залбиран гуйлаа. Амен.
Энэ төлөвлөгөөний тухай
Ертөнцөд маань хямрал ирэх үед итгэлдээ эргэлзэх нь амархан байдаг бөгөөд Есүсийн дагалдагчид болохын маань хувьд бидэнд амлагдсан амар тайвнаар өөрсөдтэйгөө нүүр тулах сандралыг солих нь амаргүй байдаг. Пастор Грег Грошелийн сургаалийн цувралтай дагалдах энэ Айгаагүй гэдэг 5 өдрийн Библи Уншлагын Төлөвлөгөөгөөр хямралын үед Христитгэлтэн болохынхоо хувьд бидний хийж чадах гурван зүйлийн талаар судлах болно.
More