Айгаагүй: Гамшгийн үед Христитгэлтнүүд хэрхэн хариу үзүүлэх вэЗагвар

Not Afraid: How Christians Can Respond to Crises

5-с 2 дахь өдөр

Айдсын дагуу бус харин итгэлээрээ бид амьдардаг. 

Мэдээллийн хомсдол гэж огт байхгүй цаг үед бид амьдрч байна. Энэ бол үнэхээр гайхалтай бэлэг! Ялангуяа гамшгийн үед хурдан шуурхай бие биетэйгээ холбогдон, яаралтай арга хэмжээг авч, болж буй үйл явдлуудад дэлхий нийтээрээ холбогдох нь үнэхээр гайхалтай зүйл. Гэвч бид хэт их мэдээллийг олж авах үед-ялангуяа тусгаарлалтын үед-энэ нь биднийг санаа зовоход, цөхрөхөд бас ганцаардахад хүргэж болно. 

Цаг тутамд шинэчлэгдэж байдаг мэдээллийн энэ эрин үед айдас дотор амьдарч эхлэх нь амархан. Гэвч Есүсийн дагалдагчид болохынхоо хувьд бид айдас дотор биш-харин итгэлээр амьдрахад дуудагдсан хүмүүс. 

2 Тимотод үүнийг Паул бидэнд сануулдаг: 

Учир нь Бурхан бидэнд айдсын бус харин хүч, хайр ба биеэ захирах сүнсийг өгсөн. 2 Тимот 1:7 

Бидний ихэнхдээ мэдэрдэг айдас бол Бурханаас өгөгддөггүй. Бид айдсыг мэдэрч эхлэх үед бол залбирахад яг тохирсон цаг үе мөн. Энэ нь бид дахин хэзээ ч айдсыг мэдрэхгүй гэсэн үг биш юм. Үнэндээ, айдас ихэнхдээ зөв зүйлийг хийхэд, аюулаас зайлсхийх, ухаалаг сонголтуудыг хийхэд маань сэдэлт болдог. Гэвч айдастаа Бурханд итгэх итгэлийг минь дийлэх боломжийг бид олгож болохгүй. 

Дараагийн том гамшгийн талаарх мэдэгдлүүдээр тогтмол бөмбөгдүүлсэн байх үедээ бид үүнийг хэрхэн хийх вэ? 

Есүс ингэж хэлсэн: 

"Амар амгаланг Би та нарт үлдээнэ. Амар амгалангаа Би та нарт өгнө. Ертөнцийн өгдгөөс өөрийг Би та нарт өгч байна. Өр зүрхээ бүү шаналга. Бүү түгшицгээ." Иохан 14:27

Бид гуйсанаа үргэлж хүлээн авах учраас бүү ай гэж хэлээгүй. Үүний оронд, бид Түүний оршихуйд орох боломжтой учраас Тэр бидэнд амар амгаланг амладаг. Амар амгалан бол бэлэг гэж Есүс хэлдэг. Энэ нь өдөр бүр, хором бүрт Есүс бидэнд амар амгаланг өгдөг гэсэн үг. Үүнийг хүлээн авах нь бидний хийх зүйл мөн. Хүлээн авах нь бидний ажил мөн. Бурхан руу тогтмол очиж, амьдралын асуудалдаа Түүний амар амгаланг залбирч гуйх нь бидний ажил мөн. 

Үл мэдэгдэх гамшгийн үед тэгэхээр Христитгэлтнүүд юуг хийвэл зохих вэ? Бид итгэлээрээ амьдардаг болохоо санах хэрэгтэй. Айдсын дагуу бид амьдардаггүй. 

Залбирал: Бурхан, _______талаар би санаа зовж байна. Юу болох вэ гэдгийг би мэдэхгүй хэдий ч энэ Таны хувьд гэнэтийн зүйл байгаагүй бас миний сайн сайхны төлөө Та бүхнийг хийж байгаа гэдгийг би мэднэ. Бурхан, өнөөдөр Танд улам илүү бүрэн итгэхэд надад туслаач. Эзэн, өнөөдөр миний итгэлийг өсгөж өгөөч. Таны амар амгаланг би Таниас гуйн залбирч байна. Эргэн тойронд минь юу ч болж байсан амар амгаланг бидэнд үнэгүйгээр өгдөгийн тань төлөө Танд талархъя. Есүсийн Нэрээр залбиран гуйлаа, Амен.  

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Not Afraid: How Christians Can Respond to Crises

Ертөнцөд маань хямрал ирэх үед итгэлдээ эргэлзэх нь амархан байдаг бөгөөд Есүсийн дагалдагчид болохын маань хувьд бидэнд амлагдсан амар тайвнаар өөрсөдтэйгөө нүүр тулах сандралыг солих нь амаргүй байдаг. Пастор Грег Грошелийн сургаалийн цувралтай дагалдах энэ Айгаагүй гэдэг 5 өдрийн Библи Уншлагын Төлөвлөгөөгөөр хямралын үед Христитгэлтэн болохынхоо хувьд бидний хийж чадах гурван зүйлийн талаар судлах болно.

More

Энэ төлөвлөгөөг боломжтой болгосон Life.Church-д талархалаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.life.church/ -с