Айгаагүй: Гамшгийн үед Христитгэлтнүүд хэрхэн хариу үзүүлэх вэЗагвар
Гэрлийг бид нуудаггүй, харин гэрэлтүүлдэг.
Онцгой байдлын үед сандрал халдварладаг болохыг бид ихэнхдээ олж мэддэг. Гэвч сайн мэдээ гэвэл Есүсийн сайнмэдээ бидний нүүр тулах ямар ч эмх замбараагүй байдлаас хамаагүй илүү халдварлагч зүйл мөн. Тиймээс, Чуулганы хувьд бид эмх замбараагүй байдалд хэрхэн хариу үзүүлэх ёстой вэ?
Бид гэрлээ нуулгүй, гэрэлтүүлэх ёстой. Есүсийн юу гэж хэлсэнийг харна уу:
"Та нар ертөнцийн гэрэл мөн. Уулан дээрх хот нуугдаж үл чадна. Хэн ч дэнлүү асаагаад савны доор тавьдаггүй, харин дэнлүүний суурин дээр тавьдаг. Тэр нь гэрт байгаа бүгдэд гэрлээ тусгадаг билээ. Хүмүүс та нарын сайн үйлсийг хараад, тэнгэр дэх Эцэгийг чинь алдаршуулахын тулд та нарын гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлтэг."Матай 5:14-16
Дэлхий харанхуй болж ирэх үед бид гэрлээ гэрэлтүүлэх ёстой. Бид нуугдах хэрэггүй. Бурханы хайрын гэрлээр харанхуйг хэрэлтүүлэх ямар ч боломжийг бид ашиглах хэрэгтэй. Онцгой байдалд энэ нь яг ямархуу байдалтай харагдах бол?
Энэ нь хөршдөө туслах байдлаар харагддаг. Энэ нь хотод тань өөрчлөлтийг авч ирж буй бас гай гамшигт нэрвэгдэгсдэд тусалж буй сүм чуулган болон бусад байгууллагад өгөөмрөөр өгөх байдлаар харагддаг. Энэ нь бусдад үйлчлэн, хүмүүст хоол хүргэж өгөх, байгаа зүйлсээ бусадтай хуваалцах, тоо томшгүй олон зүйлээр илэрхийлэгдэж болно.
Учир нь: Есүсийг дагах гэдэг нь чуулганд явж чадах үедээ очих байдлаар долоо хоногт ганцхан удаа хийдэг зүйл биш. Есүсийг дагах нь махан биеийнхээ хувьд үхэж, Бурханыг болоод бусдыг нэгдүгээрт тавих эрс тэс, өдөр тутмын шийдвэр юм.
Тодорхойгүй цаг үед хүмүүс өмнө нь хэзээ ч эрж байгаагүйгээр хариултыг эрэлхийлдэг. Хүмүүс найдварыг эрж хайж байна.
Зүгээр л бусдыг хайрладаг гэж хэлдэг хүмүүс биш харин үнэхээр тэднийг хайрлацгаая. Долоо хоногт нэг удаа уулздаг хүмүүс гэдгээс илүүгээр бусдад танигдацгаая. Хэрэгцээг хангагч, найдварыг түгээгч, харанхуйд гэрлийг цацруулагч гэдгээрээ олонд танигдацгаая.
Хямралын ид дунд бид юуг хийж болох вэ? Бид гэрлийг нуулгүйгээр, гэрэлтүүлэх болно.
Залбирал: Бурхан, Та надад агуу ихийг өгсөн. Замд минь таарах хүн бүртэй Таны хайрыг хуваалцахад надад туслаач. Долоо хоногт нэг удаагаас агуу итгэлтэй байхад надад туслаач. Өдөр бүр Танд үйлчлэх нь ямар байдгыг надад харуулаач. Таны гэрлийг бусдад гэрэлтүүлэх боломжуудад нүдийг минь нээлттэй байлгаж өгөөч. Хариултыг эрж хайж буй хүмүүстэй Таны хайр болоод найдварыг хуваалцахад надад туслаач. Есүсийн Нэрээр залбиран гуйлаа. Амен.
Энэ төлөвлөгөөний тухай
Ертөнцөд маань хямрал ирэх үед итгэлдээ эргэлзэх нь амархан байдаг бөгөөд Есүсийн дагалдагчид болохын маань хувьд бидэнд амлагдсан амар тайвнаар өөрсөдтэйгөө нүүр тулах сандралыг солих нь амаргүй байдаг. Пастор Грег Грошелийн сургаалийн цувралтай дагалдах энэ Айгаагүй гэдэг 5 өдрийн Библи Уншлагын Төлөвлөгөөгөөр хямралын үед Христитгэлтэн болохынхоо хувьд бидний хийж чадах гурван зүйлийн талаар судлах болно.
More