Айгаагүй: Гамшгийн үед Христитгэлтнүүд хэрхэн хариу үзүүлэх вэЗагвар
Бид золиос гаргагчид, хувиа хичээгч хүмүүс биш.
Олон нийтийг хамарсан тархалт, байгалийн гамшиг, бусад гай зовлонгийн үед хэрэгтэй зүйлсийг нөөцлөхийг хүсэж, өөрийгөө хамгийн түрүүнд бодох нь хэвийн зүйл. Өөрийгөө болоод гэр бүлээ хамгаалж, хэрэгцээг хангах нь буруу биш нь мэдээж хэдий ч Есүсийн дагалдагч болохынхоо хувьд бид хувиа хичээсэн биш харин золиос гаргагчид байхад дуудагдсан хүмүүс юм.
Паул энэ талаар юу гэж бичсэнийг үзнэ үү:
Юуг ч аминч санаархал эсвэл ихэрхэг зангаар бүү хий. Харин даруугаар бие биенээ өөрөөсөө дээр гэж үзэж, хүн бүр өөрийн ашиг сонирхлыг бус, харин бусдын ашиг сонирхлыг хар. Өөр хоорондоо Христ Есүст байсан тийм бодолтой бай.Филиппой 2:3-5
Хэрэв бид өөрсдийгөө Есүсийг дагадаг хүмүүс гэж хэлсэн атлаа амьдрал маань Есүсийн амьдрал шиг харагддаггүй бол Есүсийг үнэхээр дагаж байна уу гэдэг асуултыг бид өөрсдөөсөө асуух хэрэгтэй.
Гай зовлонгийн үед ихэнх хүмүүс дотогшоо болж хувирдаг. Тэд хэрэгтэй зүйлсээ нөөцлөн, бусдаас нуугдан, эх сурвалжаа хадгалан хураадаг. Бэлтгэлтэй байх нь буруу зүйл биш хэдий ч Христийн бие махбодь болохынхоо хувьд бид бусдыг нэгдүгээрт тавьдаг.
Ухаалгаар бэлтгэх, хувиа хичээн хадгалах хоёр ялгаатай зүйл. Таны амьдардаг орон нутагт нийтийг хамарсан тахал эсвэл онцгой байдал гарсан бол засгийн газрын болоод эрүүл мэндийн байгууллагынхаа зөвлөмжийг та гарцаагүй дагавал зохино.Та гарцаагүй мэргэдийн зөвлөгөөг сонсон, өөрийгөө болон хайртай хүмүүсээ бэлтгэвэл зохино. Гэвч бусдыг золиослох байдлаар бид өөрсдийнхөө хэрэгцээг хангаж болохгүй.
Эхэн үеийн Чуулгануудын талаар бодоод үз. Тэд зогсолтгүйгээр хамт цугларцгаасан. Эргэн тойрныхоо хүмүүсийн хэрэгцээг хангахын тулд тэд эзэмшил газар, хувийн эд хөрөнгөө зарсан. Энэ нь чуулганы барилгын талаарх асуудал огт байгаагүй. Хүмүүсийг нэгдүгээрт тавих гол зорилго нь байв.
Есүсийн дагалдагчид болохынхоо хувьд бид бол Чуулган. Эргэн тойронд минь юу ч болж байсан хамаагүй бодлогогүй өгөөмөр байдалд бусдыг дагуулахад дуудагдсан хүмүүс мөн. Есүсийн адил эргэн тойрныхоо хүмүүсийг хайрлах замаар Чуулган байхаар дуудагдсан хүмүүс бол бид мөн.
Хэрэгцээ бүхий хүмүүстэй бид хуваалцдаг. Зөв зүйлийг хийхэд бэлэн байдалтайгаар бид зогсдог. Өөрсдөөсөө түрүүнд бид бусдыг боддог.
Есүс хувиа хичээгээгүй. Тэрээр золиос гаргагч Нэгэн байв. Бидэнд амийг өгөхийн тулд Тэр Өөрийнхөө амийг өргөсөн. Түүний дагалдагч болохынхоо хувьд ялангуяа онцгой байдлын үед хувиа хичээсэн биш харин золоис гаргагч байхад бусдыг дагуулахад бид дуудагдсан хүмүүс.
Залбирал: Бурхан, нүглийн минь төлөөх төгс золиос болгон Есүсийг илгээсний Танд талархъя. Хувиа хичээсэн биш, золиос гарган амьдрах тэр үлгэр жишээг дагахад надад туслаач. Бурхан, бусдад үйлчлэх, Таны хайрыг бусадтай хуваалцах боломжийг надад илчилж өгөөч. Есүсийн Нэрээр залбиран гуйлаа, Амен.
Энэ төлөвлөгөөний тухай
Ертөнцөд маань хямрал ирэх үед итгэлдээ эргэлзэх нь амархан байдаг бөгөөд Есүсийн дагалдагчид болохын маань хувьд бидэнд амлагдсан амар тайвнаар өөрсөдтэйгөө нүүр тулах сандралыг солих нь амаргүй байдаг. Пастор Грег Грошелийн сургаалийн цувралтай дагалдах энэ Айгаагүй гэдэг 5 өдрийн Библи Уншлагын Төлөвлөгөөгөөр хямралын үед Христитгэлтэн болохынхоо хувьд бидний хийж чадах гурван зүйлийн талаар судлах болно.
More