Айгаагүй: Гамшгийн үед Христитгэлтнүүд хэрхэн хариу үзүүлэх вэЗагвар

Not Afraid: How Christians Can Respond to Crises

5-с 1 дахь өдөр

Христитгэлтэн хүнийхээ хувьд хямралын үед бид ямар хариу үйлдлийг үзүүлдэг вэ? 

Ертөнцөд маань хямрал ирэх үед итгэлдээ эргэлзэх нь амархан, Христийн дагалдагч болохын маань хувьд бидэнд амлагдсан амар тайвныг санралын оронд тавих нь хэцүү байдаг. 

Тэгэхээр, байгалийн гамшиг, бүх нийтийг хамарсан тархалт эсвэл ямар ч төрлийн айдас төрүүлэм тодорхойгүй байдалтай нүүр тулах үедээ Хриситгэлтэн хүн болохынхоо хувьд ямар хариу үйлдэл үзүүлдэг вэ? 

Нэгдүгээрт, энэ дэлхий бол бидний орон гэр биш гэдгийг бид санах хэрэгтэй. Энэ дэлхий бол түр зуурынх-замхарах уур болохыг бичээс бидэнд сануулдаг. Эргэн тойрондоо болох зүйлсийг тоохгүй байхыг хэлж байна гэсэн үг үү? Мэдээж үгүй! Дэлхийд нийцэх биш харин дэлхийг хайрлах ёстой хүмүүсбол бид мөн. 

Аюул, тодорхойгүй байдалд бидний хариу үйлдэл бол өвдөлтийг тоохгүй байх биш харин Бурханы амар тайванд хүмүүсийг татах юм. 

Найдвар байхгүй хүмүүс шиг бид амьдардаггүй болохыг бичээс мөн бидэнд сануулдаг. Есүс бидний төлөө юу хийсэн гэдгийг бид мэддэг учраас Тэр үргэлж бидэнтэй хамт гэдэгт итгэлтэй байна. Тэгэхээр гамшиг ирэх үед бид хаягдаагүй орхигдоогүй гэдгээ мэддэг учраас бид ганхахгүй. 

Сайн Бурхан энэ дэлхийд муухай зүйл болохыг хэрхэн хүлээн зөвшөөрдөг талаар танд асуулт байж болох юм. Асуулт асуух нь буруу биш. Бурхан асуултаас маань зугтдаггүй; Тэрээр Өөр рүүгээ биднийг ирээсэй гэж урьдаг. 

Үнэн гэвэл, зовлонгүй амьдралыг Есүс хэнд ч амлаагүй. Үүний оронд, энэ дэлхий бидэнд зовлонг авч ирэх болно гэж Есүс амлажээ. Бидэнд тодорхойгүй байдлыг авч ирэх болно. Энэ бол бидний эцсийн очих газар маань биш учраас бид найдсан хэвээр байх болно. Энэ талаар Есүс ингэж хэлжээ: 

"Миний дотор та нар амар амгалан байг гэж Би та нарт энэ зүйлсийг хэллээ. Ертөнцөд та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байгтун. Би ертөнцийг ялсан." Иохан 16:33

Амар амгалан хаанаас ирсэн болохыг та анзаарсан уу? Нүүр тулах асуудлуудаас минь хамаарч үл өөрчлөгдөх амар амгаланг бид зөвхөн Есүсээс л олж авдаг. Бидний төлөө Есүсийн хийсэн зүйлээс болж урмыг бид авдаг. Учир нь түүх хэрхэн төгсдөгийг бид сайн мэднэ. Нэг л өдөр Бурхан буруу бүхнийг зөвтгөх болно.

Тэгэхээр өнөөдөр найдваргүй мэт харагдах үед Христ дотор өнөөдрийн нөхцөл байдалд маань үндэслэгдэн өөрчлөгддөггүй ганхашгүй найдвар бидэнд бий гэдгийг санаарай. Дараагийн хэдэн хоногт гай зовлон ирэх үед Есүсийн хайрыг хуваалцахын тулд бидэнд байж болох хараанууд, хэрэгжүүлэх зүйлсийн талаар ярилцах болно. 

Залбирал: Бурхан, _____талаарх айдсаа би өнөөдөр Тан дээр авч ирж байна. Бурхан, болж буй ямар ч зүйл Таны хувьд гэнэтийнх биш гэдгийг би мэднэ, тиймээс айдсыг минь итгэлээр сольж өгөөч гэж би Таниас гуйж байна. Өнөөдөр Таны амар амгалан, Таны оршихуйг бодит, санаанд ч оромгүй арга замаар мэдрэхэд надад туслаач, тэгснээрээ Танд найдах найдвараа би бусадтай хуваалцах болно. Намайг хэзээ ч орхидоггүйн чинь төлөө бас надтай үргэлж хамт байгаар амладагийн чинь төлөө Танд талархъя. Есүсийн нэрээр залбиран гуйлаа, Амен. 

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Not Afraid: How Christians Can Respond to Crises

Ертөнцөд маань хямрал ирэх үед итгэлдээ эргэлзэх нь амархан байдаг бөгөөд Есүсийн дагалдагчид болохын маань хувьд бидэнд амлагдсан амар тайвнаар өөрсөдтэйгөө нүүр тулах сандралыг солих нь амаргүй байдаг. Пастор Грег Грошелийн сургаалийн цувралтай дагалдах энэ Айгаагүй гэдэг 5 өдрийн Библи Уншлагын Төлөвлөгөөгөөр хямралын үед Христитгэлтэн болохынхоо хувьд бидний хийж чадах гурван зүйлийн талаар судлах болно.

More

Энэ төлөвлөгөөг боломжтой болгосон Life.Church-д талархалаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.life.church/ -с