ЯЛАГДАШГҮЙ: Тэмцээн Загвар
ГОМДОЛЛОХ НЬ
// Бие халаалт //
1. Чамайг гомдоллоход хүргэх ямар нөхцөл байдал спортод үүсч болох вэ? Олны өмнө, эсвэл хувьчлан гомдол гаргах нь тухайн нөхцөл байдалд яаж нөлөөлдөг вэ?
// Дасгал // Тооллого 14:1-35
2. Энэ нөхцөлд Израилчуудыг гомдоллоход хүргэсэн ямар байдал үүсэв? Тэдний гомдолд Бурханы үзүүлсэн хариу үйлдэл юу байсан бэ? (11-12 ишлэл)
3. Мосегийн сануулгыг сонсоогүй Израилчууд Бурханы эсрэг бие биедээ гомдоллосны үр дүн юу байсан бэ? (34-35 ишлэл)
4. Бурхан бидний гомдоллохыг хувьчлан сонсохыг хүсдэг. Ингэснээр Тэр биднийг тайвшруулж эсвэл бидэнд зааж, сургаж чадна. Тооллого 14-р бүлгийн түүхэнд гарч буй гомдоллыг Бурхан яагаад таалаагүй вэ?
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Тамирчдын хичээлийн энэ хэсэг нь Тэмцээнд төвлөрсөн. Хэрвээ Христитгэгч хүн бусдад үйлчлэх ёстой юм бол, өрсөлдөн тэмцэх гэдэг ойлголтыг яах ёстой вэ? Христитгэлт тамирчин хүн жинхэнээсээ өрсөлдөж болох уу? Яаж тэнцвэрийг нь олох вэ? Бурхан биднийг адал явдалтай, өрсөлдөөнтэй байхаар бүтээсэн боловч, бидний хандлага мөн хэрхэн өрсөлдөж байгааг ажиглан харж байдаг юм.
More
Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөнд FCA-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. http://www.fca.org