ЯЛАГДАШГҮЙ: Тэмцээн Загвар
ЯАЖ ТОГЛОХООС ШАЛТГААЛНА
// Бие халаалт //
1. “Хожих, хожихгүй чинь хамаагүй яаж тоглох нь чухал” гэдэг үг чамд ямар санагддаг вэ?
Тамирчид энэ үгэнд итгэдэг болов уу, юу гэж бодож байна?
2. Хожих нь чамд хир чухал байдаг вэ? Хожигдох чамд хэр муухай санагддаг вэ?
// Дасгал // Колоссай 3:23-24
3. Шаргуу ажиллах талаар дээрх хоёр ишлэл юу өгүүлж байна вэ?
Бүх зүйлийг Бурханы төлөө хийж байгаа гэж бодож байгаа бол тэмцээн уралдаанд чи яаж хандах вэ?
4. Колоссайчуудад хандсан элч Паулын үг ялалтыг харах дэлхийн хараанаас юугаараа ялгаатай байна вэ?
5. Тааж хэлэхийн аргагүй тоглолтын хувь заяаг хүлээж авахад чинь ялах, ялагдах тухай дээрх ойлголт яаж нөлөөлж болох вэ?
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Тамирчдын хичээлийн энэ хэсэг нь Тэмцээнд төвлөрсөн. Хэрвээ Христитгэгч хүн бусдад үйлчлэх ёстой юм бол, өрсөлдөн тэмцэх гэдэг ойлголтыг яах ёстой вэ? Христитгэлт тамирчин хүн жинхэнээсээ өрсөлдөж болох уу? Яаж тэнцвэрийг нь олох вэ? Бурхан биднийг адал явдалтай, өрсөлдөөнтэй байхаар бүтээсэн боловч, бидний хандлага мөн хэрхэн өрсөлдөж байгааг ажиглан харж байдаг юм.
More
Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөнд FCA-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. http://www.fca.org