ЯЛАГДАШГҮЙ: Тэмцээн Загвар
ХҮСЛИЙГ ДАВСАН ЯЛАЛТ
// Бие халаалт //
1. Өөртэйгөө хүч тэнцүү хүнтэй өрсөлдөхөд чамд ямар байдаг вэ? Чи хурдан ялах гэж хичээдэг үү эсвэл тэнцэх нь дээр үү?
2. Хүч тэнцүү хүнтэй өрсөлдсөнөөрөө илүү сайжирдаг уу эсвэл төвөгтэй санагддаг уу?
// Дасгал // Эхлэл 32:24-32
3. Бурхан яагаад Иаковтой барилдсан бэ? Бурхан бүхнийг чадагч, агуу хүчит Нэгэн хирнээ Иаковыг яагаад далаар нь тавьчихаагүй вэ?
4. Яагаад Иаков Бурханы нэрийг мэдэх гээд байсан бэ? Яагаад Бурхан Иаковын нэрийг Израил болгож өөрчилсөн бэ?
5. Амьдралынхаа ямар талбарт чи Бурхантай барилдсаар байна вэ? Хүслийг чинь давж, ялахыг Бурханд чи зөвшөөрч чадах уу?
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Тамирчдын хичээлийн энэ хэсэг нь Тэмцээнд төвлөрсөн. Хэрвээ Христитгэгч хүн бусдад үйлчлэх ёстой юм бол, өрсөлдөн тэмцэх гэдэг ойлголтыг яах ёстой вэ? Христитгэлт тамирчин хүн жинхэнээсээ өрсөлдөж болох уу? Яаж тэнцвэрийг нь олох вэ? Бурхан биднийг адал явдалтай, өрсөлдөөнтэй байхаар бүтээсэн боловч, бидний хандлага мөн хэрхэн өрсөлдөж байгааг ажиглан харж байдаг юм.
More
Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөнд FCA-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. http://www.fca.org