ЯЛАГДАШГҮЙ: Тэмцээн Загвар
ХҮЧ БА ХҮЧ ЧАДАЛ
// Бие халаалт //
1. Чиний мэдэх хамгийн хүчирхэг хүн хэн бэ? Тэр хүнийг чи бас хамгийн хүч чадалтай хүн гэж хэлж чадах уу?
2. Хүч тэнхээтэй байх үедээ чи илүү сайн өрсөлдөгч байж чаддаг уу эсвэл хүчирхэг байх үедээ юу?
// Дасгал // Исаиа 40:29-31
3. Бурхан чамайг хэрхэн хүчирхэгжүүлсэн бэ? Сүнсээр сул дорой байх үедээ Бурханы өгдөг хүчийг амсах тохиолдол чамд байсан уу?
4. Чамд бүдрэх үе байна. Унах үе ч ирнэ. Магадгүй бүр олны өмнө нүүрээрээ газар хатгах цаг ч ирж болох юм. Христтэй адил амьдрахад чинь хэрэгтэй хүч, чадал, тэсвэр тэвчээрийг өгөхийг чамайг сайн ойлгодог Бурханаас асууж гуйгаарай.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Тамирчдын хичээлийн энэ хэсэг нь Тэмцээнд төвлөрсөн. Хэрвээ Христитгэгч хүн бусдад үйлчлэх ёстой юм бол, өрсөлдөн тэмцэх гэдэг ойлголтыг яах ёстой вэ? Христитгэлт тамирчин хүн жинхэнээсээ өрсөлдөж болох уу? Яаж тэнцвэрийг нь олох вэ? Бурхан биднийг адал явдалтай, өрсөлдөөнтэй байхаар бүтээсэн боловч, бидний хандлага мөн хэрхэн өрсөлдөж байгааг ажиглан харж байдаг юм.
More
Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөнд FCA-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. http://www.fca.org