ЯЛАГДАШГҮЙ: Тэмцээн Загвар
ЗОРИУДААР БУУЖ ӨГӨХ
// Бие халаалт //
1. Мэргэжлийн тамирчин хүн тэмцээнд албаар бууж өгсөн тохиолдол, кино, бодит түүхийг санаж байна уу? Чамд ямар санагдсан бэ?
2. Одоо хичээллэж буй спорт чинь тамирчин зориудаар бууж өгч болохгүй дүрэмтэй юу? Хэрвээ ийм явдал болсон бол баг чинь яаж хүлээж авах вэ?
// Дасгал // 2 Коринт 4:1-6
3. Хэрвээ багтайгаа хамт байх цаг чинь үйлчлэлийн цаг гэж үзвэл чи үйлчлэгч хүн болж таарах нь. Тэгвэл чиний зан чанар Христчин үйлчлэлийг яаж харуулдаг вэ?
4. Бурханы чамд өгсөн үйлчлэлийн эсрэг ямар нэг байдлаар ажиллаж байж болох уу? Христийн гэрлийг харуулахад юу чамд саад болж байна вэ?
5. Ярих, хөдлөх, бодох бүртээ чи Есүсийг харуулж байдаг. Есүсийн төлөө байж, спортоор цаашдаа хичээллэхэд нь бусдад урам зориг өгөх ямар алхмуудыг хийж болох вэ?
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Тамирчдын хичээлийн энэ хэсэг нь Тэмцээнд төвлөрсөн. Хэрвээ Христитгэгч хүн бусдад үйлчлэх ёстой юм бол, өрсөлдөн тэмцэх гэдэг ойлголтыг яах ёстой вэ? Христитгэлт тамирчин хүн жинхэнээсээ өрсөлдөж болох уу? Яаж тэнцвэрийг нь олох вэ? Бурхан биднийг адал явдалтай, өрсөлдөөнтэй байхаар бүтээсэн боловч, бидний хандлага мөн хэрхэн өрсөлдөж байгааг ажиглан харж байдаг юм.
More
Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөнд FCA-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. http://www.fca.org