2Коринт 4:1-6

2Коринт 4:1-6 АБ2013

Тиймд бид өршөөлийг хүлээн авч, ийм үйлчлэлтэй болсноор зүрх алдахгүй. Бид нууцлагдсан, ичгүүрт зүйлсээс татгалзан, заль мэх хэрэглэлгүй, Бурханы үгийг будлиулалгүй, харин үнэний илрэлээр Бурханы өмнө өөрсдийгөө хүн бүрийн мөс чанарт нотолдог. Бидний сайнмэдээ нууцлагдсан бол энэ нь мөхөгсдийн хувьд нууцлагдсан хэрэг. Энэ эрин үеийн бурхан үл итгэгчдийн бодол санааг сохолсон учраас тэд Бурханы дүр болох Христийн алдрын тухай сайнмэдээний гэрлийг үзэхгүй болжээ. Учир нь бид өөрсдийгөө тунхагладаггүй, харин Христ Есүсийг Эзэн гэж, өөрсдийгөө Есүсийн төлөөх та нарын боол гэж тунхагладаг юм. Учир нь “Харанхуйгаас гэрэл гэрэлтэг” гэж айлдсан Бурхан бол Христийн царайн дахь Бурханы алдрын мэдлэгийн гэрлийг өгөхөөр бидний зүрхэнд гэрэлтсэн Нэгэн юм.

2Коринт 4:1-6 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв