ЯЛАГДАШГҮЙ: Тэмцээн Загвар
МЭДРЭМЖ ТӨДИЙ БИШ
// Бие халаалт //
1. Тэмцээнд орох гэж байхад чамд ямар мэдрэмжүүд төрдөг вэ?
Сэтгэл зүйн байдал чинь тэмцээнд яаж нөлөөлдөг вэ? Яаж зовоодог вэ?
2. Тэмцээнд орж байхдаа сэтгэл хөдлөлөө яаж захирч тэмцээндээ төвлөрдөг вэ?
// Дасгал // Maтай 15:18-19; Сур.үгс 28:26; Иеремиа 17:9
3. Матай номд хүний зүрх сэтгэлийн онцлогийн талаар Есүс юу хэлсэн бэ? Хэрвээ зөвхөн сэтгэл хөдлөлөө дагадаг бол эдгээр онцлог шинж чанарууд хэрхэн чамайг удаашруулж болох вэ?
4. Бурханы үнэнд итгэхийн оронд өөрийн сэтгэл хөдлөлдөө итгэвэл ямар асуудал үүсч болох вэ? Тодорхой жишээнүүд өгнө үү.
5. Зүрх сэтгэлийнхээ мөн чанарыг ойлгох нь амьдралдаа илүү сайн шийдвэр гаргахад чинь яаж туслах вэ?
Энэ төлөвлөгөөний тухай
Тамирчдын хичээлийн энэ хэсэг нь Тэмцээнд төвлөрсөн. Хэрвээ Христитгэгч хүн бусдад үйлчлэх ёстой юм бол, өрсөлдөн тэмцэх гэдэг ойлголтыг яах ёстой вэ? Христитгэлт тамирчин хүн жинхэнээсээ өрсөлдөж болох уу? Яаж тэнцвэрийг нь олох вэ? Бурхан биднийг адал явдалтай, өрсөлдөөнтэй байхаар бүтээсэн боловч, бидний хандлага мөн хэрхэн өрсөлдөж байгааг ажиглан харж байдаг юм.
More
Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөнд FCA-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. http://www.fca.org