Бурханлаг зорилгыг тавих ньЗагвар

Setting Godly Goals

7-с 7 дахь өдөр

2006 онд би Сургаалт үгс 31 дээрх эмэгтэйн зан чанарын гар зураглалыг зурж эхэлсэн. 2012 онд бичиж байсан зүйл дээрээ үндэслэн номын нэрэнд зориулан санаануудыг би бичиж билээ. 2013 онд суралцсан зүйлсээ би бусдад зааж эхэлсэн.

Гэртээ бас тэнгэрулсад алдарт нэгэнгэдэг ном маань тэмдэглэл бичиж эхэлснээс хойш бараг арван жилийн дараа…2016 он хүртэл хэвлэгдээгүй.

Ном бичих бол үнэхээр хүч хөдөлмөр шаардсан зүйл. Хүүхдүүд маань харж хандах хүнтэй, аз жаргалтай, аюулгүй байгааг мэдэхийн хамт анхаарал төвлөрүүлэлтийн хэмнэлд ороход хэдэн цаг надад шаардлагатай болдог байлаа.

2016 оныг хүртэл тэр үе надад ирээгүй…тиймээс би номоо 2016 оныг хүртэл бичээгүй.

Тэгэхээр зорилтоо бичсэнийхээ дараа, одоогийн байгаа үеийнхээ талаар мөн өөр хэнд ч биш ганцхан танд (Түүний хүүхэд байх, гэр бүлдээ таны гүйцэтгэх үүрэг гэх мэт),Бурханы өгсөн онцгой даалгаврын талаар анхааралтайгаар бодож үзээд тэдгээр нэн тэргүүний зүйлсэд жагсаалтын тань нэг ч зорилт саад болохгүй болохыг нягтлаарай.

Бурхан, энэ амьдралд тийм ч чухал бус зүйлсэд бид амжилт гаргахыг хүсэхгүй байна. Ялгааг олж харах чадварыг бидэнд өгөөч. Нэн тэргүүний зүйлсээ хүндэтгэхэд бидэнд туслаач. Зөвхөн бидэнд Таны өгсөн даалгаврыг эрхэмлэхэд бидэнд туслаач. Энэ нь бидэнд хамгийн их магтаалыг авч ирэхгүй байж болох хэдий ч Эзэн, бид Танд дуулгавартай байхыг сонгох үед Таны шагнал бидэнд амлагдсан байдгыг бид мэднэ. Бүхий л зүйлээ Танд бууж өгөхөд бидэнд туслаач. Бид Танд найдаж байна. Амен.

Жич: Гайхалтай мэдээ --та одоо зорилт тавихад бэлэн болсон! 

Өнгөрсөн долоо хоногийн туршид (нэмэлт хэдэн бонус зөвлөгөөнүүд бий!)бидний авч үзсэн зүйл дээр үндэслэн тавьсан зорилтоо үнэлж цэгнэхэд тань туслахуйц дараах товчлол байна:

1.  Зорилтууд маань нэн тэргүүний зүйлс болоод үнэ цэнийг минь иж бүрдэл болгож байна уу?

2.  Зорилтууд маань бие биетэйгээ өрсөлдөж байна уу эсвэл бие биенийгээ барьж босгож байна уу?

3.  Зорилтууд маань тодорхой байна уу?

4.  Эдгээр зорилтуудад хүрэхэд Бурханы хүч, миний хүчин чармайлт шаардагдах уу?

5.  Зорилтуудынхаа талаар би хэнд хэлсэн бэ бас эдгээр зорилтуудын маань төлөө хэн надтай хамт залбирч байгаа вэ? 

6.  Зорилтууд минь намайг өгөөмөр байхад хүргэж байна уу?

7.  Зорилтууд минь ажлаа сайн болоод шударгаад хийхэд надад тусалж байна уу?

8.  Үр дүн нь ямар ч байсан би сэтгэл хангалуун байж чадах уу? 

Хэрэв энэ уншлагын төлөвлөгөө танд таалагдсан бол Бурханыг амьдралынхаа НЭГДҮГЭЭРТ тавьсаар байхад эмэгтэйчүүдийг чиглүүлэх манай гишүүдийн холбоо танд таалагдах болно.  Эндээс үнэгүй хичээлийг үзнэ үү. 

Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Setting Godly Goals

Зорилгууд... биднийг Бурхан руу чиглүүлсэн байх үедээ сайн зүйл байдаг. Өөртөө зориулан зорилт тавъя гэж бодож байгаа бол зорьж байгаа зүйл чинь Христийн төлөөх үйлчлэлд байсан хэвээр байхад хөтөч болгохын тулд энэ төлөвлөгөөг ашиглаарай.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Тэр ТҮҮНИЙ арга замын дагуу ажилладаг үйлчлэлд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу: https://www.sheworksHisway.com