Бурханлаг зорилгыг тавих ньЗагвар
Нэг удаа би хэсэг хүүхдүүдээс өөрсдийгөө холын зайн гүйлтэнд гүйж чадна гэж бодож байна уу гэж асуулаа.
Ном бичиж
Америк хөл бөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээний хожлын бөмбөгийг барьж авч
Биёонсэг бүжгийн тулаанд ялж чадна гэж бодож байна уу гээд л асуулаа.
Асуулт бүрт бараг бүх л гар өргөөстэй хэвээрээ байв.
Хүүхдүүд өөрсдийгөө юуг ч хийж чадна гэж боддог. Тэд агуу мөрөөдлийг мөрөөддөг. Оффисын жижигхэн өрөөнд суудаг хүн шиг хувцаслан мэргэжил сонгох өдөрт тэд хэзээ ч ирдэггүй. Тэд мэргэжлийн хөл бөмбөгийн багийн тоглогч, рок поп од эсвэл ерөнхийлөгч болохыг хүсдэг.
Гэвч он жил өнгөрөх тусам ямар нэгэн зүйл болдог бөгөөд бидний ихэнх маань мөрөөдөхөө больдог.
Дундаж зүйлд бид сэтгэл хангалуун болж ирдэг. Тиймхэн зүйлд бид сэтгэл хангалуун болж ирдэг. Хэнэггүй байдалд бид сэтгэл хангалуун болдог.
Баримт: Дундаж, хэнэггүй байдалтай христитгэлтнүүдийн талаар сайн зүйлийг Бурханы Үгнээс та олохгүй л боловуу.
Тэгэхээр бурханлаг зорилтыг тавихаар урагшлах үедээ бид өгөгдлүүдийг биш харин үнэхээр зорилтуудыг тавьж байгаа гэдэгтээ гарцаагүй итгэлтэй байхуйц зүйлийг бичиж байгаа эсэхээ нягтлах үедээ шударга байх ёстой.
Өгөгдлүүд бол зүгээр л хамгийн багаар үйлдэхэд л гүйцэтгэж болохуйц зүйл юм. Зорилтуудаад хүчин чармайлт шаардагддаг. Мөн бурханлаг зорилтод зүгээр л хүсэл бус харин Бурханы хүч шаардагдана.
Бидний гуйх, мөрөөдөх, төсөөлөхөөс хамаагүй илүүг Бурхан хийж чадна. Түүнд хязгаар гэж үгүй.
Тэгэхээр дараах асуултыг бид асуух ёстой:
Энэ зорилт Бурханыг уу эсвэл зүгээр л намайг шаардаж байна уу?
Хэрэв бид христитгэлт амьдралаа сонирхолтой байлгахыг хүсэж байгаа бол Бурханы оршихуйг шаардахуйц зорилтуудыг тавих ёстой.
Амьдралаа сүйрүүлэхүйц аюулд та яг одоо байхгүй байж болох юм. Гэвч амьдралаа ямар ч үр ашиггүйгээр үрж байна гэж бодох нь үүнтэй дүйцэхүйц эмгэнэлтэй зүйл биш гэж үү?
Амьдралаа үр ашиггүйгээр бүү үргэдэг номондоо Жон Пайпер юу гэж хэлсэн байдаг нь надад үнэхээр таалагддаг:
"Юуг ч хийсэн Бурханыг төвөө болгосон, Христийг өргөмжилсан, Библийг нэвт шингээсэн хүсэл эрмэлзлэлийг амьдралдаа олж аваад, үүнийг хэлэх арга замаа олж, үүнийхээ дагуу амьдран, үүнийхээ төлөө амиа зориул. Тэгэх үед л та мөнхийн өөрчлөлтийг авч ирэх болно. Амьдрал тань үр ашиггүй үрэгдэхгүй байх болно."
Өгөгдлүүд, энгийн зорилтууд тавьдаг байсан өдрүүд маань ард хоцорчээ. Бурханлаг зорилтуудыг тавих үедээ Бурхантай хамт мөрөөдөцгөөе.
Бурхан, ямар ч хязгааргүй байдгын тань төлөө Танд талархъя. Амьдралд минь Таны гүйцэтгэх үүргийг тооцоололгүйгээр амьдралаа төлөвлөсөн байсныг минь уучлаач. Бурхан, би яг одоо энд ирээд байна. Намайг ашиглаач. Намайг харахаас илүүгээр Таныг бусад хүмүүс хийж буй ажлаас минь олж харахуйц гайхамшигтайгаар хүч чадлаа илгээгээч. Би Танд хайртай. Амен.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Зорилгууд... биднийг Бурхан руу чиглүүлсэн байх үедээ сайн зүйл байдаг. Өөртөө зориулан зорилт тавъя гэж бодож байгаа бол зорьж байгаа зүйл чинь Христийн төлөөх үйлчлэлд байсан хэвээр байхад хөтөч болгохын тулд энэ төлөвлөгөөг ашиглаарай.
More