Бурханлаг зорилгыг тавих ньЗагвар

Setting Godly Goals

7-с 4 дахь өдөр

Иоханы энд дурдсан цэргүүд Ромын захирагчид үйлчилдэг хүмүүс байжээ. Цолны ангиллаар эрх мэдэл нь ихэсдэг байсанд эргэлзэх зүйл байхгүй нь удирдагчид нь тэдэнд ямар үлгэр жишээг үзүүлсэнтэй холбоотой. Цэргүүд эрх мэдлээ хэтрүүлэн ашигладгаараа олонд танигдсан байв.

Дүгнэн хэлэхэд: Дэлхийн хүч чадал эмх замбараагаа алдах үед хүмүүс л хохирдог. Эрх мэдлээ хэтрүүлэн ашиглах нь хэзээ ч хангагддаггүй цангаа болох улам илүүг хүсэх хүслийн шинж тэмдэг аж.

Мөнгө таны сэтгэлийг хангаж чадахгүй. Албан тушаал, магтаал, дагагчдийн тоо хэмжээ гэх мэт нь хэзээ ч танд хангалттай байж чадахгүй.

Улам илүү нь дэлхийн хүчний тэмцлийг шийдэж чадахгүй харин сэтгэл хангалуун байдал үүний шийдэл мөн.

Бидэнд байгаа нь хангалттай гэдэг шийдэлд арай гэж хүрэх үед сэтгэл хангалуун байдал ирдэггүй. Сэтгэл хангалуун байдал бол бидэнд юу ч байсан, Бурхан л надад хангалттай гэдэг сонголт юм.

Бодит үнэн гэвэл: Бурхан эцсийн үр дүнг гаргадаг. Харин та дуулгавартай дагах ёстой. Энгийн бөгөөд тодорхой. 

Яг одоо та эцсийн үр дүн юу ч байсан хамаагүй Бурханыг магтах болно гэдэг шийдвэр гаргах юм бол зорилтынхоо төлөө зүтгэх арга замыг энэ нь хэрхэн өөрчлөх бол?

Зорилт тавьсан ч бай эсвэл зорилтдоо хүрч чадаагүй ч бай Бурхан хэвээрээ байгаа бөгөөд бидний магтаал хүндлэлийг хүртвэл зохих Нэгэн юм.

Нөхцөл байдал дотроо биш харин Түүний дотор сэтгэл хангалуун байхыг бүгдээрээ сонгоцгооё. 

Бид эхлээд үүнийг бодол санаандаа бат хадах үедээ бурханлаг зорилтуудыг тавихад бэлэн болох болно.

Бурхан, зөвхөн Таны доторх сэтгэл хангалуун байдлын араас хөөцөлдөхөд бидэнд туслаач. Бидэнд Өөрийгөө улам илүүгээр илчлэн харуулаач. Биднийг энэ дэлхийг улам багаар хүсэх, харин улам илүүгээр Таныг хүсдэг хүмүүс болгооч. Дуу чимээгээр дүүрэн дэлхийд биднийг Таны Үгийн үнэнд бөхлөгдсөөр байлгаж өгөөч. Биднийг мөнгийн хайрлах хайраас хол харин Таны хайрын баялагт ойр байлгаач. Амен.

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Setting Godly Goals

Зорилгууд... биднийг Бурхан руу чиглүүлсэн байх үедээ сайн зүйл байдаг. Өөртөө зориулан зорилт тавъя гэж бодож байгаа бол зорьж байгаа зүйл чинь Христийн төлөөх үйлчлэлд байсан хэвээр байхад хөтөч болгохын тулд энэ төлөвлөгөөг ашиглаарай.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Тэр ТҮҮНИЙ арга замын дагуу ажилладаг үйлчлэлд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу: https://www.sheworksHisway.com