Бурханлаг зорилгыг тавих ньЗагвар
Хурсан олонд өгсөн Иоханы зааврыг хоёр үгээр дүгнэвэл: Өгөөмөр бай.
Шударга байцгаая: Ажлын талбарт авч чадах хэмжээгээрээ ав гэдэг түгээмлээр хэрэгждэг. Мөн өгөөмөр байдал бол золиосоос илүүтэйгээр реклам сурталчилгаа мэт байх нь элбэг байдаг.
Бодит байдал гэвэл: Зорилго тавьж байхдаа өгөөмөр байдлыг нэн тэргүүнт тавихгүй юм бол шуналд унах нь гарцаагүй байдаг бөгөөд энэ нь улам илүүг олж авах гэсэн хэзээ ч хангалттай мэт мэдрэмжийг олж авч чадахгүй байдалд хүргэх болно.
Сургаалт үгс 31:20 дахь өгөөмөр байдлыг амьдралынхаа хамгийн чухал зүйл болгож буй чадварлаг эмэгтэйн дүр зураг надад таалагддаг:
"Ядууст гараа тэрээр сунгана.Гачигдагсдад гар нь дэлгээстэй."
Тодорхой зорилгын төлөө тэр гараа бүрэн сунгахыг энд хэлж байна. Дэлгэхгэдэг нь тэр тохь тухаасаа хамаагүй давсанаар өгч байгаа гэсэн утгатай. Аль алинд нь "нэг гар"ын оронд "хоёр гар"гэсэн үгийг хэрэглэсэн нь тэр зүгээр нэг багахан хэмжээгээр өгч байгаа юм биш харин байгаа бүхнээ өгч байгаа болохыг харуулдаг.
Зорилго тавихын зорилт бол өсөлт, тийм үү? Тэгэхээр өгөөмөр байдал биднийг хэвийн хэр хэмжээнээс маань хамаагүй сунгадаг юм бол өгөөмөр байдал ба бурханлаг өсөлт нэг нэгнээсээ салшгүй юм.
Энэ жил та ямар арга замаар өгөөмөр байдлаа өсгөх боломжтой вэ? Хожуу төрсөн санаа байхын оронд өгөөмөр байдал хэрхэн төлөвлөгөөний тань нэгэн хэсэг байж болох талаарх санааг олоход зориулан хэдэн минутыг зарцуулна уу.
Бурхан, Та бол өгөөмөр Бурхан гэдэгт эргэлзэх зүйл огт үгүй. Бидэнд байгаа бүхэн Таных бөгөөд Та эдгээрийг бидэнд итгэмжлэн өгсөн. Авъяаснаас минь эхлээд эзэмших бүхий л зүйлсийг тэр ч бүү хэл амьдралыг хамааруулан, Эзэн; эдгээр нь бүгдээрээ Таниас ирэх бэлэг юм. Хариу нэхэлгүйгээр өгөх, дэлгээстэй гар болоод нээлттэй зүрх сэтгэлтэйгээр амьдарч буйгаараа эргэн тойрныхондоо Таны зан чанарыг тусгахад бидэнд туслаач. Бид Танд найдаж байна. Амен.
Энэ төлөвлөгөөний тухай
Зорилгууд... биднийг Бурхан руу чиглүүлсэн байх үедээ сайн зүйл байдаг. Өөртөө зориулан зорилт тавъя гэж бодож байгаа бол зорьж байгаа зүйл чинь Христийн төлөөх үйлчлэлд байсан хэвээр байхад хөтөч болгохын тулд энэ төлөвлөгөөг ашиглаарай.
More