БэлэгЗагвар
Гайхалтайгаар магтагтун
Олон зуун жилийн турш хүмүүс Есүсийг хүлээсэн. Хэрэв энэ Христ мэндэлсэн баяраар та ч бас хүлээлтийн үед байгаа бол--та ганцаараа биш гэж хэлмээр байна. Тэгэхлээр хүлээлт нь бидний магтан хүндлэгч Нэгнийг сануулах хүчирхэг сануулга юм.
Бурхан биднийг хормын зуур аварч чадах ч Тэр бяцхан Хүүг илгээхийг сонгосон юм. Бидний дунд амьдарч, бидний дунд зовж шаналж, бидний төлөө үхэх Нэгэн нь бидний хэзээ ч авч чадахгүй, хүртэж ч чадахгүй төгс бэлэг болохоор ирсэн.
Бид баярын үеэр заримдаа Бурханы ажлыг чөлөө завгүй хийж, Түүний бидэнтэй хамт байхаарөгөгдсөн бэлгийг мартдаг. Учир нь бид зөв зүйлийг буруу зүрх сэтгэлээр хийдгээс болж бухимдлаар дүүрэн байдаг. Бэлэг болох Есүс бол бидний хүч чармайлтаар биш харин Бурханы нигүүлслээр өгөгдсөн гэдгийг мартсан байдаг.
Гэвч бид Христ мэндэлсэн баярын үеэр яарч сандрах хэрэггүй юм. Нигүүлслийн бэлгийг санан дурсахын тулд түр зогсолт хийж болно. Бид зүгээр л өөрсдийн арга замаар Бурханд хүрэх гэж чармайж, хичээл зүтгэл гаргах болон стрессээ зогсоогоод-- үүний оронд Есүсийн бидэнд өгөхөөр ирсэн зүйлийг хүлээн авахад энэ бэлгийн утга учир оршиж байгаа юм.
Мэргэд өөрсдийн замаар Бурханд хүрэх гэж бэлгүүдийг өгөөгүй. Ивээлийг горьдож эсвэл далд санаагаар бэлгүүдийг өгөөгүй. Үүний оронд гайхан шагширч, магтан хүндэтгэхийн тулд тэд бэлгийг өргөсөн.
Бид тэдний удирдамжийг дагах болтугай. Бид дуулгавартай байдлаа үүрэг хариуцлага мэт биш, харин бидэнд хамгийн сайн бэлгийг илгээсэн Нэгний төлөөх хүсэл тэмүүллээсээ болж өргөх болтугай.
Мэргэдийн өргөсөн бэлгүүд өнөөдөр найдварын эх сурвалж маань болох болтугай, учир нь эдгээр нь бидний магтан хүндэтгэдэг Нэгнийг маань сануулдаг юм. Бурхан Өөрийн Хүүг бидний Хаанаар, Эдгээгчээр, Аврагчаар илгээсэн.
Баярын үеэр яарч сандрахын оронд бидний дахин амилсан Хаан--Есүсийн төрөлтийг санан, бишрэм гайхамшгийг өөрийн болгож эхлэх болтугай.
Залбирцгаая: Бурхан минь ээ, Хүү, Есүсээрээ дамжуулан хамгийн сайн бэлгийг илгээсний тань төлөө Танд талархъя. Зүрх сэтгэлийг минь бүрэн дүүрэн миний төлөө хийсэн зүйл дээр төвлөрүүлж, мөн нигүүлслийн бэлгийг хүлээн авахад надад туслаач. Таныг хойш тавихаа больж, харин Та Хэн болох, миний төлөө юу хийснийг тань бишрэхийн хажуугаар Таныг магтан хүндэлж эхлэхэд надад туслаач. Есүсийн Нэрээр залбиран гуйлаа, амен.
Давтлага болгох зүйл: Өнөөдөр Түүний Хэн болохынх нь төлөө магтан хүндэлж, Бурханыг сонсохоор өөрсдийгөө даруу болгон, Түүнтэй цаг гаргаарай.
Энэ төлөвлөгөөний тухай
Энэ үе бол жилийн хамгийн гайхалтай сайхан цаг байдаг хэдий ч бид ихэнхдээ л яарсан сандарсан байдалд өөрсдийгөө олж харах нь олонтай. Хэрэв бид Христ мэндэлсэн баярын бишрэм гайхамшгийг дахин бий болговол яах вэ? Пастор Крег Грошелийн Бэлэг цуврал сургаалийн 5 өдрийн Библи уншлагын тѳлѳвлѳгѳѳгөөр мэргэдийн Есүст өгсөн гурван бэлэг хэрхэн биднийг тэр сүрдэм, мөргөлийн газарт хөтлөхийг олж мэдэх болно.
More