БэлэгЗагвар
Бидний Хаан--Есүсийг Хэн болохынх нь төлөө магтацгаая
Та хайрладаг хүндээ төгс бэлэг олох гэж зүдэрч байсан удаа бий юу? Таны сонгосон бэлэг тэдний хувьд тун хэрэгтэй чухал зүйл нь байгааг хараад тэд таны хувьд ямар үнэ цэнтэй нэгэн гэдгээ олж мэдэхийг л та хүсэж байгаа.
Мэргэдүүдийн Есүст өгсөн бэлгүүд харахад бага зэрэг хачирхалтай мэт санагдах боловч энэ нь Есүсийн хэн болохыг маш тодорхой сайхнаар дүрслэн харуулсан байдаг билээ. Тэд Түүнд алт, гүгэл, миррийг авчирсан. Бид эдгээр бэлэгт огт анхаарал хандуулахгүй байж болох хэдий ч энэ жилийн Христ мэндэлсэн баярын хувьд бидэнд зүрх сэтгэлээ төвлөрүүлэхэд маань тус болох утга учрыг агуулсан бэлгүүд юм.
Эдгээр бэлгүүд цогцоороо Есүсийг Хэн болохыг нь бидэнд харуулдаг. Дээдийн дээд Бурхан атлаа биднийг аврахын тулд Өөрийн хүслээр зовлон эдэлсэн Нэгэн юм.
Мэргэдэд Есүст өгөхөөр авчирсан бэлгүүдийн дотор алтыг сонгох олон шалгаан байсан. Нэгдүгээрт, алт бол хаанд өгдөг бэлэг. Гэхдээ бяцхан хүүд алт өгсөн тэдний итгэлийн талаар тунгаан бодно уу. Бурхан хааныг илгээнэ хэмээн хүн бүр хүлээж байв. Үнэндээ, Есүсийн үед хүмүүс өөрсдийнх нь зүрх сэтгэлийг бус--улс орныг нь захирах нэгнийг хүсэн хүлээж байв. Үүний оронд, Бурхан өсч торниж, хэрхэн амьдарвал зохихыг бидэнд заах, бүр тэгээд зогсохгүй бидний өмнөөс гэмийн минь төлөө нас барах бяцхан хүүг илгээсэн.
Тэгэхээр хүүхэд бол хүн бүрийн хүсэн хүлээж байсан тэр нэгэн нь байгаагүй юм. Гэсэн хэдий ч мэргэд алт өгснөөр Есүс бол бидний Хаан бөгөөд золиос болон алдар, магтаал хүндэтгэлийг авах зохистой Нэгэн болохыг харуулсан.
Хуучин гэрээнд алт бол ихээхэн утга учрыг агуулсан зүйл байв. 1 Хаад номонд хэрхэн Соломон хаан Бурханы өргөөг барихдаа алт хэрэглэснийг харцгаадаг. Энэ өргөөг барих маш тодорхой заавар түүнд өгөгдсөн байсан, учир нь болбоос энэ бол Бурханы оршихуй байх газар байсан болохоор л тэр юм.
Өргөөн дотор олон өрөөнүүд байсан ба хамгийн дотоод өрөө Хамгийн ариун газар эсвэл Ариунаас ариун газар гэгддэг байжээ. Энэ газарт, тахилч ард түмний өмнөөс тахил өргөхийн тулд Бурханы оршихуйн газарт ордог байв. Ариун газрын хананууд болон тахилын ширээ нь алтаар урлагдсан байжээ.
Тиймээс мэргэд алтыг Есүст бэлэг болгон өргөснөөр, Есүс бидний төлөө загалмай дээр золиос болон нас барж, гурав хоногийн дотор дахин амилж, биднийг Бурхантай харилцах боломжтой болгохыг бэлгэдсэн юм.
Мэргэд Есүст алт бэлэглэсэн хэдий ч, Есүс бидэнд үүнээс хавьгүй илүү үнэ цэнтэй бэлгийг өгсөн. Мэргэд Бурханд хүрэх замыг алтаар худалдан аваагүй. Хичнээн чухал эсвэл хичнээн сайн мэт санагдах хэн ч үүний төлөөсийг төлж чадахгүй. Бурхантай харилцах хувийн харилцааны замыг нээн бидний хэзээ ч төлж чадахааргүй төлөөсийг Есүс Өөрийнхөө хүслээр төлсөн юм. Мэргэд Есүст алтаар бэлэг барьсан--хэдий ч Бурхантай тогтоох харилцаа холбоог Есүс бидэнд өгсөн.
Мэргэдийн өгсөн бэлгийг тайлбарлах цорын ганц тайлбар бол Есүсийг магтан хүндэлсэн агуу үйлдэл байв. Бид тэдний адил золиос гарган, Есүс бол бидний Хаан гэдгийг санаасай. Ихэнхдээ яарч сандран байдаг энэ цаг үед, Бурхан бидэнтэй хамт байлгахаар Есүсийг илгээсэн нь ямар ариун бөгөөд сэтгэл хөдлөм зүйл болохыг санахын тулд түр ч болтугай саатан зогсоцгооё.
Залбирцгаая: Бурхан минь, бидний төлөө хамгийн сайн тахил болгон Есүсийг илгээсэнд талархъя. Хаадын Хаан, Эзэдийн Эзэн, Тандаа талархъя. Өөрийн алдрыг өнөөдөр надад сануулаач. Есүсийн Нэрээр залбиран гуйлаа. Амен.
Дадлага болгох нь: Та өнөөдөр, Есүс бол Хаан гэдгийг санан өвдөг сөгдөн залбирах газрыг олно уу.
Энэ төлөвлөгөөний тухай
Энэ үе бол жилийн хамгийн гайхалтай сайхан цаг байдаг хэдий ч бид ихэнхдээ л яарсан сандарсан байдалд өөрсдийгөө олж харах нь олонтай. Хэрэв бид Христ мэндэлсэн баярын бишрэм гайхамшгийг дахин бий болговол яах вэ? Пастор Крег Грошелийн Бэлэг цуврал сургаалийн 5 өдрийн Библи уншлагын тѳлѳвлѳгѳѳгөөр мэргэдийн Есүст өгсөн гурван бэлэг хэрхэн биднийг тэр сүрдэм, мөргөлийн газарт хөтлөхийг олж мэдэх болно.
More