БэлэгЗагвар
Бидний Аврагч--Бидний төлөө хийсэн үйлсийн төлөө Есүсийг магтан хүндэтгэцгээе
Таны авч байсан хамгийн сайхан бэлэг юу байсан бэ?
Магадгүй таны хайрладаг хүн сэтгэлээ шингээсэн, цагаа олсон гэнэтийн бэлэг барьсан байж болох юм. Магадгүй таны бодож байснаас хамаагүй хол давсан үнэ цэнтэй бэлэг байсан байж ч болох юм. Тэр бүү хэл таны авна гэж ч төсөөлөөгүй бэлэг байсан байж болох юм.
Зөвхөн Есүс бидний төлөө асар их золиосоор, бидний хэзээ ч авах зохисгүй, эсвэл хүртэж ч чадахгүй зүйлийг хийсэн юм. Биднийг Өөрийг нь хайрлахаас өмнө, гэмтнүүд байхад л алдааг минь мэдсээр байсан атлаа--Есүс бидний өмнөөс нас барснаар бидэнд Бурхантай дотно харилцах боломжийг олгосон.
Энэ нь бидэнд гайхшрал, талархлаар дүүрэхэд хангалттай бөгөөд--мэргэдийн нэгэн адилаар биднийг ч магтан хүндлэхэд хүргэдэг билээ.
Есүсийг магтан хүндлэхдээ, мэргэд Есүст сүүлчийн бэлгээ өгөв: мирр.
Миррийг олон зүйлд ашигладаг байсан хэдий ч ихэвчлэн шарх сорви юм уу эсвэл нас барахад хэрэглэдэг байжээ. Хуучин гэрээний үед миррийг сүмд үйлчлэхийн өмнө, тахилч нар ба ахлагчдыг тослохын тулд ашигладаг байв. Үүнийг мөн Шинэ гэрээний үед цовлогдож буй хүний өвдөлтийг намдаах эм болгохоос гадна мөн занданшуулах тосоор ашигладаг байв.
Бусад бэлгүүдийнхээ адилаар, Есүсийг Хэн болохыг нь миррээр зөгнөжээ:
- Тослогдсон Нэгэн. Есүс Ариун Сүнсээр тослогдсон нь сайн мэдээг номлох, биднийг эдгээх бас чөлөөлөхийн тулд ажээ (Лук 4:16-19).
- Зовлонт Зарц. Есүс загалмайн зовлонгийн өвдөлтийг багасгах мирр хольсон дарсыг уугаагүй (Марк 15:23). Тэрээр бидний бүх гэм нүглийн төлөөсийг болоод бидний бүхий л өвчин, зовлон шаналалыг Өөртөө үүрсэн. Түүний үйлчлэлээр дамжуулан бид Есүсийг зарцын зүрх сэтгэлтэй байсныг олж хардаг.
- Хамгийн сайн Тахил. Бидний төлөө Өөрийн амийг золиослон--Есүс хамгийн сайн тахилыг өргөсөн. Тэрээр хэзээ ч үйлдээгүй гэмийн төлөөсийг төлж, зовлон эдэлсэн.
Ертөнцөд үйлчлэлийнх нь туршид Есүсийн хийсэн, үйлдсэн бүхний талаар та тунгаан бодох үедээ магтаалд өөрийгөө зориулаарай. Магтаал нь олон арга замаар илэрхийлэгдэж болох юм. Түүний Хэн болохынх нь төлөө магтан хүндэлж, Есүст талархлаа илэрхийлж болно. Магадгүй Христийн төлөө зовлон эдлэх ч байж болох юм. Магадгүй бусдад Христийн адил нигүүлсэл хайрыг үзүүлж ч болно. Магтаал бол өнөөдрийг хүртэл амьдралд маань чухал байр суурь эзэлсээр ирсэн бөгөөд мэргэдийн бидэнд үлгэрлэн үзүүлсэн тэр зүйл юм.
Амралтын улирал маш завгүй болж, маш их хөл хөдөлгөөнтэй болдог. Мэргэдүүдийн адил, бид ч бас Есүсийн бидэнд өгсөн бэлгийг санан, хүндлэх хэрэгтэй. Хэний талаар баярлан тэмдэглэж байгаагаа болон хамгийн шилдэг Бэлгээ мартахгүй байхаар хэзээ ч зав чөлөөгүй болж, юманд сатаарахгүй байгаасай.
Залбирцгаая: Эзэн минь ээ, Тандаа Өөрийнхөө амь болох--хамгийн шилдэг бэлгээ надад өгч, миний өмнөөс зовлон эдэлсний тань төлөө талархъя. Есүс, Та ямар гайхалтай бэлэг болон тахилыг өргөсөн юм бэ. Үнэндээ би Танд талархаад ч барахгүй. Өнөөдөр Та Өөрийн нигүүлсэл болон хайрыг надад сануулаач, бас Тантай адил золиослогдсон, зарцын зүрх сэтгэлтэй байхад надад туслаач. Есүсийн Нэрээр залбиран гуйлаа, амен.
Давтлага болгох зүйл: Өнөөдөр өөрийн цагаа, эрч хүчээ онцгойлон хэн нэгэнд энэрэл хайр, нигүүлсэл болон эелдэг байдлыг үзүүлэхэд зориулаарай.
Энэ төлөвлөгөөний тухай
Энэ үе бол жилийн хамгийн гайхалтай сайхан цаг байдаг хэдий ч бид ихэнхдээ л яарсан сандарсан байдалд өөрсдийгөө олж харах нь олонтай. Хэрэв бид Христ мэндэлсэн баярын бишрэм гайхамшгийг дахин бий болговол яах вэ? Пастор Крег Грошелийн Бэлэг цуврал сургаалийн 5 өдрийн Библи уншлагын тѳлѳвлѳгѳѳгөөр мэргэдийн Есүст өгсөн гурван бэлэг хэрхэн биднийг тэр сүрдэм, мөргөлийн газарт хөтлөхийг олж мэдэх болно.
More