БэлэгЗагвар
Бидний Бурхан, Тахилч, ба Эдгээгч--Есүс Эзэнийхээ үйлсийн төлөө магтан хүндэлцгээе
Мэргэдийн Есүст авчирсан дараагийн бэлэг нь гүгэл байв. Давирхай.
Тиймээ, гүгэл бол модны хатсан давирхай юм. Ялангуяа Арабын хойгийн өмнөд хэсэгт ургадаг модны давирхай.
Эхлээд тусгай хутгаар Босвэллиа сакра (Boswellia sacra) модны шархыг цоолох үед, шүүс нь гадагшилж эхэлдэг. Эхний гарах шүүсийг цуглуулдаггүй, энэ нь бохир байдаг.
Дараа нь, илүү олон зүсэлт хийснээр сайн шүүсийг гарган авдаг. Давирхай хатах үедээ, "нулимсан дусал"-ыг бий болгодог. Эдгээрийг модноос цуглуулан, нунтаглаж, гүгэл болгон зардаг.
Есүст өргөгдсөн гүгэл Исаиа 60:6-д дурдсанчлан Арабын цөлөөр дамжин (тэмээгээр) тээвэрлэгдсэн байх л даа. Тухайн үедээ гүгэл нь алтны жингээсээ ч илүү үнэтэй байсан ажээ. Гэхдээ энэ бэлгийн зорилго, зориулалт нь бидэнд үнэ цэнийг нь харуулахын тулд байлаа. Гүгэлийг ихэнхдээ хүж мэт уугиулдаг байв. Үнэндээ, энэ үгийн түүх нь цэвэр эсвэл маш сайн чанарын утлага гэсэн утгатай.
Хуучин гэрээн дэх түүхээс харахад, гэмийн төлөөс болгон Бурханд өргөх өргөл, магтаалд зориулсан ёслолын нэгэн хэсэг болгон сүмд тахилчдын уугиулдаг цэвэр утлага байсан байна. Эрт дээр үед бас эмчилгээний хэрэгсэл болгон ашигладаг байжээ.
Орчин үеийн шинжлэх ухаанчид гүгэлийг эдгээх хүчтэй бөгөөд нэн ялангуяа зарим төрлийн хорт хавдрыг ч анагаах чадвартайг олж илрүүлсэн байдаг. Би-би-сигийн ярилцлагад, дархлаа судлаач Махмуд Сухайл ийнхүү тайлбарлажээ, "Ди-эн-эй кодон дахь эсийн бөөм гэмтэж эхлэхэд хорт хавдар бий болдог. Утлагат дахин сэргээх үйлчилгээ байдаг байна. Энэ нь эсэнд байвал зохих Ди-эн-эй кодыг сануулж өгдөг гэжээ."
Бяцхан хүү Есүст мэргэд яагаад гүгэлийг бэлэг болгон өргөсөн юм бол? Тэд мэдсэн ч бай үгүй ч бай Исаиа 53:5-д эш үзүүлсний дагуу Есүсийн түүхийг батлах цорын ганц зүйлийг авч ирсэн байж ч магадгүй юм:
Гэвч Тэр бидний нүглийн төлөө хатгагдан, бидний гэмийн төлөө бяцарчээ. Бидний амар амгалангийн төлөө Түүн дээр гэсгээлт бууж, Түүний шархаар бид эдгэрсэн.
Есүс үүнийг үйлдсэн бөгөөд одоо ч үйлдсээр байдаг. Босвеллиа сакра модны нэгэн хэсэг гүгэлийг бий болгохын тулд бяцлагддагтай яг адилхан Есүс ч бас бяцлагдсан бөгөөд Тэрээр бидний эдгэрлийн Зууч--Бурханд бидний төлөө зуучлан залбирсаар байдаг бөгөөд Өөрийн амийг бидний гэмийн төлөөх бүрэн төгс золиос болгон өргөсөн Тахилч юм.Тэрээр бүхнийг зөвт байдалд сэргээгч Эзэн юм. Тэр бидний амар тайван минь билээ.
Залбирцгаая: Есүс ээ, биднийг Бурхантай харилцах боломжтой болгосонд талархъя. Бидний төлөө зуучлан залбирсаар байгаа бөгөөд, биднийг эдгээж, шинэчилж, амар тайвныг өгч, бидэнтэй хамт гэдгээ харуулдгийн тань төлөө талархъя. Амен.
Дадлага болгох зүйл: Түүний хийсэн, өнөөдөр ч хийсээр байгаа зүйлийн төлөө та хэрхэн магтах вэ? Таны Тахилч ба Эдгээгч хэмээн Түүнд та хэрхэн найддаг болох вэ?
Энэ төлөвлөгөөний тухай
Энэ үе бол жилийн хамгийн гайхалтай сайхан цаг байдаг хэдий ч бид ихэнхдээ л яарсан сандарсан байдалд өөрсдийгөө олж харах нь олонтай. Хэрэв бид Христ мэндэлсэн баярын бишрэм гайхамшгийг дахин бий болговол яах вэ? Пастор Крег Грошелийн Бэлэг цуврал сургаалийн 5 өдрийн Библи уншлагын тѳлѳвлѳгѳѳгөөр мэргэдийн Есүст өгсөн гурван бэлэг хэрхэн биднийг тэр сүрдэм, мөргөлийн газарт хөтлөхийг олж мэдэх болно.
More