Жон Беверийн хамт Садар самуунаас чөлөөт байх ньЗагвар
Ичгүүрийн хүчийг тасдахуй
Өнөөдөр би дайсны хамгийн нуугдмал арга барилын нэгийнх нь талаар авч үзэхийг хүсч байна: ичгүүр. Дайсан хоёр санаагаар хууран мэхэлж ярьдаг. Тэр чамайг харанхуйн зам руу явуулахаар уруу татдаг бөгөөд энэ нь биелэнэ, баяр баясгалан, таашаал авчрах болно гэж амладаг. Тэгээд, уруу таталганд орсны чинь дараа тэр чамайг яллаж, буруутгадаг. Хэрэв та дайсны дуу хоолойг сонсвол энэ нь таны амьдралд бүх талаар сүйрлийг авчрах болно.
Итгэгч хүний хувьд Бурханы сайн гэсэн зүйлийг хийхээс татгалзан, бусдыг шархлуулж, Бурханыг гомдоон, гэм нүгэлд унаснаасаа болж гэмших болон, харамсах нь хэвийн бөгөөд эрүүл зүйл юм. Өөрийнхөө ичгүүртэй, нүгэлтэй, буруу үйлдлээ нэрлээд, дараа нь нүглээ наманчил - Бурханы зүрх сэтгэлийг шархлуулах зүйл хийхээ боль. Гэхдээ ичгүүрийг яллалсан дуу хоолойг бүү сонс. Тэмцэлд Бурханд ажиллах боломжийг өг.
Паул Ариун Сүнсээр хөтлөгдөн зоригтойгоор тунхагласан, "Тиймд эдүгээ Христ Есүс дотор байгаа, махан биеийн дагуу бус, харин Сүнсний дагуу явагч хүмүүст ямар ч ял байхгүй." (Ром 8:1).
Хэрэв та Христийн дотор байгаа бол Тэр таныг яллахгүй гэдгийг ойлгох нь маш чухал юм. Түүний таныг хайрлахыг нь зогсоох юуг ч та хийж чадахгүй. Тэр таны эсрэг биш харин таны төлөө байдаг. Тэр бол таны Өмгөөлөгч юм.
Тийм ч учраас Еврей номыг бичигч бидэнд ийнхүү урам зоригыг өгдөг: “Тиймээс бид хэрэгцээтэй цагт туслах нигүүлслийг олон, өршөөлийг хүлээн авахын тулд нигүүлслийн хаан ширээнд зоригтойгоор очицгооё” (Еврей 4:16).
Хэрэв та унавал ичгэвтэр байдалд удаан бүү бай. Бос тэгээд Тэнгэрлэг Эцэгтээ оч. Түүний тэврэлтэнд та угаагдсан, цэвэрлэгдсэн, ариусгагдсан болохоо олж мэдэх болно. Энэхүү гайхалтай илчлэлт нь таныг нүгэл уруу буцааж авчрахгүй; харин ч энэ нь таныг зөв шударга байдалд дахин сэргээх болно.
Бурханы сайхан сэтгэл, биднийг гэмшил рүү хөтөлдөг гэдгийг санагтун. Түүний хайраар зүрх сэтгэлээ угаалган, Христийн дотор танд өгсөн, таны төлөө хийсэн бүхнийг бахдан, таныг зольж авсан эрх чөлөө рүү алхан ороорой.
Энэ таван өдрийн хичээл танд тус болно гэдэгт найдаж байна! Хэрэв та садар самууны эсрэг тэмцэлд хэрхэн ялах талаар илүү гүнзгий сурахыг хүсвэл Садар самуунаас чѳлѳѳт курсийг үзээрэй, чөлөөлөгдөх болон бүрэн ангижрах талаар дэлгэрэнгүй гарын авлагыг танд өгөх болно.
Энэ төлөвлөгөөний тухай
Энэ бол таныг жинчихийн тулд юмуу хичээл зүтгэлээ хоёр дахин ихэсгэ гэж хэлээд зүгээр л өөрөө өөрийгөө зас гэж хэлэхийн тулд өгөгдсөн төлөвлөгөө биш юм. Садар самуунаас чөлөөт төлөвлөгөө нь хайрын дагуу гараас тань хөтлөн, таны яг хаанаа байгаа тэр л газарт тантай уулзаж, эрх чөлөө рүү таныг нигүүлсэл, үнэний хамт хөтлөх болно.
More