Жон Беверийн хамт Садар самуунаас чөлөөт байх ньЗагвар
Та яагаад эрх чөлөөтэй байхыг хүсч байна вэ?
Хэрэв та миний адил зүйлстэй адил зүйлсийг туулсан бол маш бага насанд танд садар самуун илчлэгдсэн байх. Найз минь намайг арван хоёр настай байхад минь надад сэтгүүл үзүүлсэн бөгөөд энэ л үеэс энэ нь намайг эзэмдсэн.
Аврагдах үед зарим тэмцлүүд минь тэр даруй намайг орхисон. Би үдэшлэгт явж, хэтрүүлэн уухаа больсон. Тэр даруйдаа хараалын үг хэлэхээс би чөлөөлөгдсөн. Гэвч садар самуунтай тэмцэх тэмцэл минь тэр ч бүү хэл гэрлэлтийн маань эхний хэдэн жилүүд рүү тэлэх байдлаар хамаагүй зөрүүд болохоо нотолсон. Хичнээн хичээснээс маань үл хамааран, үүнээс би чөлөөлөгдөж чадахгүй мэт санагдаж байлаа.
Тэгээд би дөрвөн өдөр мацаг барьсан бөгөөд тэр чигээрээ би чөлөөлөгдсөн.
Гайхширан, би Бурханаас яагаад гэж маш удаан хугацааны туршид асуусан, юу ч хийсэн би чөлөөлөгдөж чадахгүй байгаа мэт санагдаж байсан-гэвч нэг өдөр, эцэст нь хүлээс тасарсан.Чөлөөлөгдөхөөс өмнө, би гэмийнхээ төлөө гашуудаж байсан хэдий ч энэ нь буруу гашуудал байсан болохыг Тэр надад харуулсан.
Паул, "Бурханы дагуух гашуудал нь авралд хүргэдэг гэмшлийг бий болгодог. Харин ертөнцийн гашуудал үхлийг бий болгодог" (2 Коринт 7:10) гэж бидэнд хэлдэг.
Би чөлөөлөгдөж чадахгүй байх үедээ амьдралд минь тэмцэл үргэлжилсээр байна гэсэн хор уршигаас би маш их айж байлаа.
Чөлөөлөгдөхөд дөхөх цаг мөчид бүх зүйл өөрчлөгдсөн, хайртай хүмүүсийн маань зүрхийг миний гэм өвтгөж байгаа учраас би гашуудаж эхэлсэн. Энэ бол бурханлаг гашуудал-хувь хүнийхээ хувьд юуг алдахвий гэдэг айдаст үндэслэгдээгүй харин Бурханыг болоод бусдыг хайрлах хайранд үндэслэсэн гашуудал юм. Улмаар энэ нь зүрхэнд минь гүн гэмшлийг бий болгосон.
Хэрэв та чөлөөлөгдөхөөр тэмцэж буй бол хамгийн түрүүнд өөрөөсөө асуувал зохих асуулт бол: "Гашуудлын маань төв нь хэн байна вэ?" Танд гэмийнхээ төлөө хувь хүнийхээ хувьд ямар нэгэн зүйлийг алдах вий гэж айх ертөнцийн гашуудал байна уу? Эсвэл жинхэнэ хайраар удирдагдсан бурханлаг гашуудал танд байна уу?
Эхний гашуудал таныг хүлээст байлгасаар байх болно. Сүүлийнх нь таныг эрх чөлөө рүү хөтлөх болно.
Бурхан таны дотор бурханлаг гашуудлыг бий болгож өгөхийг өнөөдөр та Түүнээс гуйн залбираасай гэж хүсч байна. Түүнийг улам илүү дотно таньж мэдэхийг мөн тэрхүү дотно байдалд саад болохуйц ямар ч гэмийнхээ төлөө гашуудахын төлөө Түүнээс гуйн залбир. Сэдэлтээ та зөв болгох үед энэ нь бүхий л өөрчлөлтийг авч ирдэг.
Энэ төлөвлөгөөний тухай
Энэ бол таныг жинчихийн тулд юмуу хичээл зүтгэлээ хоёр дахин ихэсгэ гэж хэлээд зүгээр л өөрөө өөрийгөө зас гэж хэлэхийн тулд өгөгдсөн төлөвлөгөө биш юм. Садар самуунаас чөлөөт төлөвлөгөө нь хайрын дагуу гараас тань хөтлөн, таны яг хаанаа байгаа тэр л газарт тантай уулзаж, эрх чөлөө рүү таныг нигүүлсэл, үнэний хамт хөтлөх болно.
More