Жон Беверийн хамт Садар самуунаас чөлөөт байх ньЗагвар
Та юуг хүсч байна вэ?
Олон жилийн өмнө тамхи татахад донтсон нэг найз надад байсан. Энэ зуршил нь түүнд ямар муу болохыг мэдэхээс үл хамааран тэрээр өдөрт 4 хайрцаг тамхи татдаг байв. Олон жилийн туршид үүнээс өөрийг нь чөлөөлж өгөхийг Бурханаас гуйн залбирсан хэдий ч юу ч өөрчлөгдөөгүй.
Тэгээд, нэг өдөр, чуулганых нь нэг найз яг л ижил асуудлаасаа тэр даруй чөлөөлөгдөхийг нь харсан.
Миний найз үнэхээр санаагаар унасан.
Тэрээр маш ууртайгаар Бурхан дээр очоод ийнхүү хашхирсан, "Хоёр жилийн туршид би Тан руу хандан тусламж эрэн хашхирсан! Та яагаад намайг үүнээс минь чөлөөлөөгүй хэвээр байгаа юм бэ?!"
Бурхан түүнд хандан ингэж хэлсэн, "Учир нь чи үүндээ дуртай хэвээр л байгаа."
Түүний дурласан бас хүссэн хэвээр байгаа зүйлээс Бурхан түүнийг чөлөөлж чадахгүй байгаа гэсэн илчлэл түүнийг үнэхээр гайхшруулан, дийлсэн байв. Учир нь Бурхан бидний чөлөөт сонголтыг маань хэзээ ч хүчингүй болгодоггүй. Тэрээр гэмшин, өөрийг нь боолчлолд байлгасаар байгаа тэр л зүйлийг хүсэхээ болиход нь түүнд туслахыг Бурханаас гуйсан бөгөөд тэрээр тэр даруйдаа чөлөөлөгдсөн. Энэ хүн өдөрт дөрвөн хайрцаг тамхи татдаг байснаас огт татахаа больсон-тэрээр өнөөдрийг ч хүртэл чөлөөлөгдсөн хэвээрээ байгаа.
Паул биднийг ийнхүү ятгадаг, "Хайр нь хоёр нүүргүй байг. Муу муухайг жигш, сайнаас зуурч ав." (Ром 12:9)
Хэрэв та чөлөөлөгдөхийг хүсч байгаа бол хоёр нүүртэй байж болохгүй. Энэхүү чөлөөлөгдөхийг хүсч буй гэмээ та маш ихээр үзэн ядах ёстой. Садар самуунтай тэмцэлдэх тэмцэл маань Бурханы зүрхийг хэрхэн эмтрүүлж байгааг хараад л зүрх минь эмтэрч эхлэх үедээ би эрх чөлөөн дотор алхаж эхэлсэн. Гэм минь-сатааруулагч, гэмтээгч, жигшмээр зүйл хэмээн-Бурхан хардагчлан би харж эхлэх үед-би үүнийг тэр чигээр нь үзэн ядсан.
Гэм чинь юу болохыг харахад туслахыг Бурханаас гуйн залбир. Үүнийг үзэн ядахад туслахыг Түүнээс гуйн залбир. Гэмээ хайрлахаа огт болих үедээ та үүнээсээ салахад амархан болж ирэх болно.
Энэ төлөвлөгөөний тухай
Энэ бол таныг жинчихийн тулд юмуу хичээл зүтгэлээ хоёр дахин ихэсгэ гэж хэлээд зүгээр л өөрөө өөрийгөө зас гэж хэлэхийн тулд өгөгдсөн төлөвлөгөө биш юм. Садар самуунаас чөлөөт төлөвлөгөө нь хайрын дагуу гараас тань хөтлөн, таны яг хаанаа байгаа тэр л газарт тантай уулзаж, эрх чөлөө рүү таныг нигүүлсэл, үнэний хамт хөтлөх болно.
More