Жон Беверийн хамт Садар самуунаас чөлөөт байх ньЗагвар

Porn Free With John Bevere

5-с 4 дахь өдөр

Сорилтыг зогсоо

Бодол санаагаа шинэчлэх нь ямар чухал болох талаар өчигдөр бид ярилцсан. Эрх чөлөөн дотор алхахын тулд биднийг хүлээс дор байлгасаар байдал дайсны хэлэх худлууд биш харин Бурханы Үгийн үнэнтэй нийцэхүйц шинэ бодол санаа танд хэрэгтэй болдог. Энэ бол эрх чөлөөнд хүрэх аяны тань амин чухал хэсэг юм- энэ бол үнэхээр аян байдаг. Энэ нь нэг шөнийн дотор болчихдог зүйл биш. 

Бодол санаа чинь шинэчлэгдэн, та бодол бүрээ Христийн дуулгавартай байдалд авч ирэхэд суралцах үед амьдралдаа зохистой хил хязгаарыг та тогтоох нь маш чухал. 

Библи ийнхүү биднийг сэрэмжлүүлдэг: "Буруутын жимээр бүү яв. Мууг үйлдэгчийн замаар бүү алх. Түүнээс зайлсхий. Түүн дээгүүр гарах ч хэрэггүй. Түүнээс эргэн хажуугаар нь өнгөр" (Сургаалт үгс 4:14-15).

Хэрэв та гэмээс чөлөөт алхахыг хүсч байвал түүнд хөтлөх замаас та гарах хэрэгтэй. Тодорхой өдөөлтүүдээ-харанхуй замын эргүүлэг рүү хөтлөх зүйлсээ зөвхөн та л мэддэг. Эдгээр зүйлсийнхээ талаар шударга байх мөн амьдралаасаа эдгээр зүйлсээ салгах цаг ирээд байна. 

Бидний ихэнхийн маань хувьд энэ нь утаснаасаа тодорхой апп-уудыг устгах эсвэл тодорхой хугацаагаар утасныхаа интернэтийг хаах байж болох юм. Мөн түүнчлэн ихэнх хүмүүс утсан дээрээ апп суулгах боломжоо нууц үгээр хамгаалах, эрх чөлөөнд хүрэх аянд чинь туслагч байх дотны найзаараа хянуулах нь тустай болохыг олж мэдсэн байна. Мөн бүхий л хөдөлгөөнт хэрэгслэлүүддээ хариуцлага тооцох программыг суулгах нь мөн тустай, тэгснээрээ бүхий л дэлгэцний үйл ажиллагаануудаа та гэрэлд гаргах боломжтой болох юм. 

Таныг хамгийн гол тусган аваасай гэж миний хүсэх зүйл бол: та бодол санаагаа шинэчлэн байх үедээ, тэр ч бүү хэл дараа нь сорилтуудаас хол байх тодорхой үйлдлүүдийг хийх нь оновчтой байдаг. Сексийн ёс бус байдлаас-шугамыг давахгүйгээр зурааст хэр ойрхон байж чадахаа харахаар биш зугт хэмээн Бичээс бидэнд тодорхойгоор хэлдэг. Хэрэв та чөлөөлөгдөхийг хүсч байвал муу ёрын зүйлст сээтэн хаяхаа больж, үүнээс зугтааж эхлэх ёстой.

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Porn Free With John Bevere

Энэ бол таныг жинчихийн тулд юмуу хичээл зүтгэлээ хоёр дахин ихэсгэ гэж хэлээд зүгээр л өөрөө өөрийгөө зас гэж хэлэхийн тулд өгөгдсөн төлөвлөгөө биш юм. Садар самуунаас чөлөөт төлөвлөгөө нь хайрын дагуу гараас тань хөтлөн, таны яг хаанаа байгаа тэр л газарт тантай уулзаж, эрх чөлөө рүү таныг нигүүлсэл, үнэний хамт хөтлөх болно.

More

Жон болон Лиса Бэвэрт (Мэссэнжэр интернашионал) энэхүү төлөвлөгөөний төлөө талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл: https://www.messengercourses.com/porn-free -д зочилно уу

Холбоотой төлөвлөгөө унших