Юунд ч санаа бүү зовЗагвар

Anxious For Nothing

7-с 6 дахь өдөр

Та өвчин зовлонтой байх үедээ ч Бурханыг магтах боломжтой гэдэгт итгэдэг үү? Брайны сэтгэлийн зовлон түгшүүр нь эцэстээ бие махбодын өвчний шинж тэмдэг болон илэрчээ. Гэвч мэдэрсэн зүйлсээрээ дамжуулан, тэр Бурханд талархах олон зүйл өөрт нь байгаа болохыг олж мэдсэн юм. Түүний түүх: 

Хэдэн жилийн өмнө би гадаад улсад амьдарч байхдаа буюу амьдралынхаа хүнд үедээ ноцтой санаа зоволт болон сандралыг анх удаа мэдэрсэн. Шинэ хэл сурах, шинэ бизнес эхлүүлэх, үнэндээ чуулган огт байхгүй газарт Христийн гэрэл байх, нэг настай хоёр ихрийнхээ сайн эцэг нь байхыг хичээх үедээ аажмаар харанхуй жалга руу доошилж байгаа мэт байсан. 

Хэдэн сарын туршид цээж минь хөндүүрлэн, толгой өвдөх, мөн айдсын үр дүн болох өөр бусад өвчнүүд болоод өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй сэтгэлийн зовлонг би мэдэрсэн. Өдийг хүртэл би өмнө нь санаа зоволттой нүүр тулж байгаагүй бөгөөд шударгаар хэлэхэд зоригтойгоор эрсдэл гаргадаг гэдгээрээ үнэхээр бахархдаг байлаа. Гэвч удалгүй би хамгийн муугаар эргэх хувилбаруудыг бодож эхэлсэн юм. Ямар нэгэн буруу зүйл надад тохиолдох эсвэл гэр бүлд маань ямар нэгэн таагүй зүйл тохиолдох байх гэдэгт бат итгэсэн байлаа. 

Санаа зоволт маань нөхцөл байдал, бие махбод эсвэл сүнслэг байдлын алинд үндэслэсэн болохыг хүмүүс надаас асуудаг байв. Энэ талаар хэсэг бодсоны эцэст, хариулт нь "тийм" гэдэгт би үнэхээр итгэсэн байсан. Ихэнхдээ хэд хэдэн зүйлс зэрэг нөлөөлөх боломжтой гэж би боддог. Стресс буцлах тодорхой цэг гэж байдаг бөгөөд хамгийн их тэвчээртэй хүмүүс ч хүртэл үүний өсөн нэмэгдсээр байх хүчинд автагдчихдаг. 

Түүнчлэн, бусад бие махбодын хязгаарлагдмал байдал эсвэл өвчний нэгэн адил бидний зарим нь биеийнхээ химийн бодис тэнцвэргүй болох үеийг мэдэрдэг. Үүний дээр, сүнслэг дайсан сул дорой тал дээр минь дайралт, довтолгоо хийх боломжийг хэзээ ч алддаггүй. 

Филиппой 4:6-7 дахь юунд ч санаа бүү зов гэсэн алдартай уриалгаар Паул биднийг залбираад зогсолгүй мөн талархахад уриалдаг. Ялалтын дараахан эсвэл гайхамшигт амжилтын дараа Паул энэхүү зааврыг өгөөгүй. Үнэндээ, Паул маш хүнд нөхцөл байдалтай нүүр тулаад байсан. Тэр шоронгоос, ирээдүй нь огт үл мэдэгдэх байдалтай нүүр тулан байхдаа Филиппой дахь чуулганд хандан үүнийг бичсэн. Гэсэн хэдий ч энэ захиа түүний гүн баяр хөөр ба баярлах хандлагыг тусган харуулдаг.  

Тиймээс бид ч мөн зовлон дунд байхдаа магтах боломжтой. 

Паул биднээс хуурамч талархлын бөмбөр дэлдэхийг хүсэж байна гэж би бодохгүй байна. Миний бодлоор Паул биднийг яг одоо туулж буй тэмцлийнхээ дунд ч гэсэн талархах ёстой газартаа талархал илэрхийлэхийг уриалж байна. 

Огт тэмдэглэх зүйлгүй үе гэж байдаггүй болохыг би ухаарсан. Хамгийн хүнд хэцүү үетэй нүүр тулсан байхдаа ч хүртэл надад талархах зүйлс байсан. Тэдгээрийг тунгаан бодож, Түүнд дуу хоолойгоороо талархах нь үзэл бодлыг минь өөрчлөн, бодол санаагаа дахин тохируулахад надад тусалдаг. 

Сөрөг эсвэл стресстэй бодол санаагаар өөрийгөө хэт их ачаалах нь хувь заяаны мөхлийн мэдрэмжийг төрүүлж болно. Гэвч сахилга бат дор хүчээр ч болов үйлдэл хийн Бурханд талархлаа илэрхийлэх үед ихэнхдээ ачаа хөнгөрч эхлэх мэт мэдрэмж надад төрдөг. 

Санаа зоволтоос ангид амьдруулах зарим нэг зальжин томъёо байдаг гэж хэлэх гээгүй юм шүү. Гэвч зовлонтой үедээ ч Бурханыг магтах зарчим бол бидэнд амар тайван ба амьдрал өгөгч Түүний оршихуйд хүрэх зам юм. 

-Брайн

Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

Anxious For Nothing

Шөнөдөө нойрыг тань хулжаах, дуусашгүй санаа зоволттой тэмцэх илүү дээр арга зам байгаа гэвэл та итгэх үү? Жинхэнэ амар тайван нь боломжтой зүйл төдийгүй, магадгүй таны бодсоноос ч ойрхон байж болох юм. Life.Church-ийн пастор Крег Грошелын "Юунд ч санаа бүү зов" хэмээх цуврал сургаалтай хавсарсан энэхүү 7 өдрийн Библийн төлөвлөгөөгөөр дамжуулан сандралаа амар тайвнаар орлуулаарай.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Life.Church-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу: https://www.life.church/