Юунд ч санаа бүү зовЗагвар

Anxious For Nothing

7-с 1 дахь өдөр

Зугтаж буй 

Та өөрийнхөө амьдралаас зугтаахаас бусад тохиолдолд, сэтгэлийн түгшүүртэй амьдрах нь зугтаж буй амьдралтай адилхан юм. Хэн ч хүрч үл чадах аюулгүй газар руу зугтахыг улайран зүтгэх тусам дотор давчдан яахаа мэдэхээ больчихдог. Санаа зоволтууд амьсгалах ч завдал өгөмгүй хурдтайгаар толгойд эргэлдэн, улмаар айдас ихэсч, өөртөө эргэлзэл, итгэлгүй байдлыг бий болгодог. 

Танил сонсогдож байна уу? Амьдралаас хэзээ ч салдаггүй байнгын дарамтууд гэж байдаг, тасралтгүй үргэлжлэх и-мэйл, утсанд бөөгнөрөх мэдэгдлүүд, мөн сошиал медиагаас ирэх харьцуулалтын урхийг ч бас дурдахгүй өнгөрч болохгүй. Тиймээс, бид Есүсийн дагалдагч болсноор юунд ч санаа зовохгүй амьдралаар амьдрахад дуудагдсан болохоо мэдэхийн хувьд бид дээрх зүйлсийг хэрхэн зохицуулж амьдрах вэ? 

Христитгэлтнүүд ийм мэдрэмжтэй байх ёсгүй гэж боддог учраас ихэнхдээ бид буруутгал тээн амьдардаг. 

Харин бид ямар нэгэн зүйлээс зугтахаа больж хэн нэгэн рүүгүйж эхэлбэл яах бол? 

Бид ингэж чадна. Та ч чадна. Юунд ч санаа зовохгүй амьдрах боломжтой гэдэг амлалт нь өөрийн хүчин чармайлт дээр бус харин Бурханы оршихуй дээр суурилдаг. Филиппой 4:6-7-д юу гэж хэлсэн болохыг харна уу: 

Юунд ч санаа бүү зов. Харин аливаа зүйлд залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтээ Бурханд мэдүүл. Бүх оюун ухааныг давах Бурханы амар тайван нь та нарын сэтгэл санааг Христ Есүс дотор хамгаална.

Санаа зоволтын эсрэг тэмцэлд бид өөрсдөө тэмцэх юм бол ямар ч найдваргүй. Харин Бурхантай хамт байхад яах вэ? Үгээр илэрхийлэхийн аргагүй амар тайвныг өгдөг Түүний оршихуйд бид орох эрхтэй. 

Энэхүү амлалтын илүү сайхан зүйл нь юу гээч? Энэ нь хэзээ ч дуусашгүй үйл явц юм. Бүхий л нөхцөл байдалд. Санаа зоволтыг мэдэрч эхлэх бүртээ бид Түүний амар тайвныг авахаар Бурхан руу очих боломжтой. Учир нь амар тайван бол Бурханы оршихуйн "дайвар бүтээгдэхүүн" юм. 

Санаа зоволт нүд ирмэхийн зуур алга болчихдоггүй. Энэ нь хором хормоор Түүний оршихуйг хайснаар ирэх, тасралтгүй үргэлжлэх үйл явц юм. Ирэх өдрүүдэд, санаа зоволттой тэмцэж, үүнийхээ явцад юу сурсан тухай энгийн хүмүүсийн түүхийг бид хуваалцах болно. 

Юунд ч санаа үл зовон амьдрах талаар улам ихийг мэдэхийг хүсч байна уу? Илүү амар тайвныг олж авахын тулд хавсралт сургаалуудын цувралыг харна уу. 

*Хэрэв та санаа зоволтын хямралтай тэмцэн буй бол шаардлагатай тусламжийг авах нь үнэхээр чухал. Хэрэв та өөрийгөө санаа зоволтын хямралтай гэж бодож байвал эмчид үзүүлээрэй. Тусламж эрэх нь таныг сул дорой болгож байгаа бус, харин ч мэргэн харагдуулдаг.

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Anxious For Nothing

Шөнөдөө нойрыг тань хулжаах, дуусашгүй санаа зоволттой тэмцэх илүү дээр арга зам байгаа гэвэл та итгэх үү? Жинхэнэ амар тайван нь боломжтой зүйл төдийгүй, магадгүй таны бодсоноос ч ойрхон байж болох юм. Life.Church-ийн пастор Крег Грошелын "Юунд ч санаа бүү зов" хэмээх цуврал сургаалтай хавсарсан энэхүү 7 өдрийн Библийн төлөвлөгөөгөөр дамжуулан сандралаа амар тайвнаар орлуулаарай.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Life.Church-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу: https://www.life.church/