Юунд ч санаа бүү зовЗагвар

Anxious For Nothing

7-с 4 дахь өдөр

Санаа зоволтын дунд Есүс бидэнтэй хамт байдаг, эхэндээ бид Түүнийг мэдэрч чадахгүй байх үед ч мөн адил. Их сургуулиа төгссөний дараахан Чэлси анх удаа санаа зоволтыг мэдэрч эхэлжээ. Бурхан түүнийг хэрхэн харанхуйгаас гарган Өөрийнхөө амар тайван руу оруулсан талаарх түүний түүхийг хүлээн авна уу. 

Айдас, санаа зоволт, сэтгэлийн хямрал үнэхээр бодитойгоор мэдрэгдэж байлаа. Өдөр бүр дотор муухайрдгаас болоод юм ч идэж чаддаггүй байв. Шөнөдөө 12 цаг гаруй унтдаг байсан хэдий ч өглөө орноосоо босоход тун хэцүү. Би бодолдоо хэт их автсанаас болоод хэн нэгэнтэй ярих хүсэл ч төрдөггүй байв. Гэр бүлийнхэн, эмч, зөвлөгч, пасторууд, найзуудаасаа тусламж эрсэн боловч харанхуй өдрүүдэд минь төгсгөл үгүй мэт санагдаж байлаа.

Бид бүгдээрээ л хар бараан өдрүүдтэй нүүр тулдаг. Мөн эдгээр өдрүүд хэдэн долоо хоногоор үргэлжлэх нь ч бий. Эсвэл хэдэн сараар. Эсвэл хэдэн жилээр. Гэхдээ хэрэв таны төлөө Есүс Өөрийнхөө амийг золиослосон өдөр болох Сайн Баасан гарагийн түүхийг та мэддэг бол та сайн мэдээг мэддэг гэсэн үг. Баасан гараг харанхуй байсан ч дараа нь Ням гараг ирсэн! 

Харанхуй дунд бидэнд найдвар бий бөгөөд бидний найдварт нэр бий. Түүний нэр бол Есүс. 

Миний хамгийн харанхуй өдөр, долдугаар сарын нэгэн Баасан гарагт би эцэстээ Түүн рүү дөхөн очив. Учир нь Тэр намайг Өөр рүүгээ дуудсаар байсан юм. Тэгээд би ийнхүү залбирлаа: 

Есүс, дайсны худлуудыг эсэргүүцэхэд минь надад туслаач.
Есүс, зүрхэн дэх санаа зоволтоо ялан дийлэхэд минь надад туслаач.
Есүс, Та бүхнийг хянаж байгаа гэдэгт найдахад минь надад туслаач.
Есүс, Таныг үхлээс амилуулсан тэр л Ариун Сүнс миний дотор оршдог гэдэгт итгэхэд минь надад туслаач.

Улмаар хоёр хоногийн дараа, Ням гарагт сэтгэлээр унах, санаа зовох мэдрэмж огт байхгүйгээр сэрсэн. Урт удаан хугацааны дараа анх удаагаа би Түүний амар тайвныг мэдэрч чадсан юм. Бурханы сайн сайхнаар л зөвхөн тайлбарлагдах боломжтой гайхамшигт эдгэрлийг би олж авсан.

Харанхуй өдрүүдэд байх үед Есүс надад найдварыг өгсөн. Түүнийг мэдэрч чадахгүй байх үед ч хүртэл Тэр яг миний хажууд байсан. Түүнээс асар хол байгаа мэт мэдрэмж төрөх өдөр нэг бүрт минь Тэр намайг Өөр рүүгээ улам ойртуулан байсан юм.

Минийхтэй адил гэнэтийн, гайхамшигт эдгэрлийг та олж авах эсэхийг би мэдэхгүй ч таныг зовлонтой байх үед Бурхан тантай хамт байгааг би эргэлзээгүй мэднэ. 

Хүн төрөлхтний зовлонг Есүс сайн ойлгодог. Тэр санаа тавьдаг. Мөнхийн мөнхөд үргэлжлэх харанхуйд цэг тавихаар бидний төлөө Тэр нас барж, тэнгэрулс руу одох хүртлээ бидэнд хангалттай санаа тавьсан. 

Библид ингэж хэлдэг: … Түүнд амь байсан ба амь нь хүмүүний гэрэл байв. Гэрэл харанхуйг гийгүүлдэг агаад түүнийг харанхуй дийлээгүй юм. Иохан 1:4-5 АБ2013

Ням гараг айсуй. 

-Чэлси  

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Anxious For Nothing

Шөнөдөө нойрыг тань хулжаах, дуусашгүй санаа зоволттой тэмцэх илүү дээр арга зам байгаа гэвэл та итгэх үү? Жинхэнэ амар тайван нь боломжтой зүйл төдийгүй, магадгүй таны бодсоноос ч ойрхон байж болох юм. Life.Church-ийн пастор Крег Грошелын "Юунд ч санаа бүү зов" хэмээх цуврал сургаалтай хавсарсан энэхүү 7 өдрийн Библийн төлөвлөгөөгөөр дамжуулан сандралаа амар тайвнаар орлуулаарай.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Life.Church-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу: https://www.life.church/