Юунд ч санаа бүү зовЗагвар
Өнөө үед амар тайван үнэхээр боломжтой зүйл мөн үү? Үүнийг олж мэдэх аянд Шэри 11 жилийн өмнө гарсан. Үүнийхээ явцад түүний олж мэдсэн зүйлс гэвэл:
Би нэг өдрийг үнэхээр тод санадаг. Энэ янзаараа би амьдарсан хэвээрээ байж чадахгүй нь гэж шийдсэн тэр өдөр.
Би Христийг дагахад бүхнээ зориулдаг, бусад хүмүүсийн адилаар л амьдардаг нэгэн байлаа. Айдас, санаа зоволттойгоор би амьдарч байсан хэдий ч ийм байх ёсгүйг сайн мэдэж байлаа! Бүү ай, юуны ч төлөө бүү санаа зов гэсэн Бурханы Үгийг би тогтмол уншдаг байв. Гэвч энэ бол үнэхээр боломжгүй зүйл мэт сонсогдож байсан юм!
Библи дээр Бурхан айдас болоод үүнийг дарах жор болох амар тайвны талаар олон зүйлийг хэлсэн байдаг. Нэг жишээ гэвэл, Есүс ба Түүний дагалдагчид Галил нуурыг завиар гатлан байх үед ширүүн шуурганы улмаас живж болзошгүй аюул тэдэнд нүүрлэдэг. Тэд живэхгүй байхын төлөө тэмцэлдэн байх үед Есүс юу хийж байсан бэ? Тэр унтаж байв! Шуурга шуурч байх яг тэр мөчид.
Дагалдагчид нь Түүнээс, "Багш аа, бидний сүйрэх нь Танд хамаагүй гэж үү?" гэж асуухад Есүс сэрээд, салхийг зандрахад салхи зогсож бүр нам гүм болов. Тэгээд Тэр тэдэнд, "Юунд айцгаана вэ? Та нарт яагаад итгэл алга байдаг билээ? (Марк 4:40) гэж асуудаг.
Энэ нь үндсэндээ миний Бурхантай ярьж байсан харилцан яриаг дүгнэх шиг л болсон. Юунд айна вэ хэмээн Тэр надаас асууж байгааг би мэдэрч байсан бөгөөд Илт биш байна гэж үү? Нөхцөл байдлуудыг минь хар л даа! Хэн айхгүй байх юм бэ?
гэж би хариулж байлаа.Амар тайвныг хайх эрэлд хэд хэдэн зүйл миний хувьд тодоос тод болж ирсэн.
- Миний нөхцөл байдлууд амар тайвны үе шатыг минь тодорхойлж байсан. Хэрэв амьдралын нөхцөл байдлууд бүгд сайхан байх юм бол би амар тайван байдаг байлаа. Хэрэв шуурга намайг тойрон эргэлдэж байх юм бол би стресст автаж, санаа зовж, үргэлж ядарсан, сэтгэл хөдлөлүүдээсээ болоод эцэж цуцсан байдалтай байдаг байлаа. Би шуурган дахь дагалдагчдын л адил байдалтай байлаа. Би шуурганаас айсан, Бурханд энэ нь хамаагүй юм байна гэж бодсон учраас шархалсан, төөрөгдсөн байдалтай байв. Гэвч Есүс намайг дараагийн очих газарт минь хүргэсэн.
- Шуурганаас үл хамааран амар тайван бол боломжтой зүйл гэдгийг Есүс надад заахыг хичээж байв. Энэ тулаан танд танил сонсогдож байна уу? Энэ нь тийм амар биш, тийм үү? Шуурганд хэрхэн амар тайвныг мэдрэхийг Есүс надаас хүсэж буйг би ойлгохыг хичээж байсан, Түүнд үнэхээр хамаагүй гэж үү гэж эргэлзэн байх үедээ дараагийн амжилтын хүрэх газар маань юу болохыг ухаарсан юм.
- Шуурганууд итгэлийн маань хэмжээг надад илчилсэн. Амар тайван байна гэдэг амьдралд тань бүх зүйл сайн сайхан байх үеийг хэлдэггүй. Энэ нь шуурга амьдралыг тань сэгсрэх үед амар тайван байхыг хэлж байгаа юм. Бурханд найдах болон шуурганд байхдаа ч хүртэл амар тайван байх талаар би хараахан суралцаагүй байв. Та ийм байдалд орж үзэж байсан уу?
Надад өсөх орон зай хангалттай байсан нь тодорхой байлаа. Гэвч амар тайванд хүрэх харгуй нь шуургаар хэзээ ч чичирхийлэгддэггүй Нэгэнд найдан, бодол санаагаа Түүнд төвлөрүүлэхээс олддог болоход би суралцаж байгаа. Үүнийг би нэг л шөнийн дотор сурчихаагүй, харин илүү их амар тайван ба амралт нь ядарсан, сульдсан сүнсийг минь бага багаар сэргээх болсон.
Шэри
Энэ төлөвлөгөөний тухай
Шөнөдөө нойрыг тань хулжаах, дуусашгүй санаа зоволттой тэмцэх илүү дээр арга зам байгаа гэвэл та итгэх үү? Жинхэнэ амар тайван нь боломжтой зүйл төдийгүй, магадгүй таны бодсоноос ч ойрхон байж болох юм. Life.Church-ийн пастор Крег Грошелын "Юунд ч санаа бүү зов" хэмээх цуврал сургаалтай хавсарсан энэхүү 7 өдрийн Библийн төлөвлөгөөгөөр дамжуулан сандралаа амар тайвнаар орлуулаарай.
More