Юунд ч санаа бүү зовЗагвар

Anxious For Nothing

7-с 2 дахь өдөр

Хэрэв санаа зоволт таныг Есүс рүү улам илүү ойртуулдаг бол яах вэ? Жордан Есүстэй харилцах илүү хүчирхэг харилцаатай болж хамаагүй гүн гүнзгий зүйлийг олж нээх хүртлээ бүтэн жилийн турш санаа зоволтоос ангижрахын төлөө залбирчээ. Магадгүй түүний түүх таныхтай адил санагдаж байж болох юм: 

"Би үхэх гэж байгаа байхаа."

Өнгөрсөн жилийн нойргүй өнгөрүүлсэн олон шөнийн туршид би яг л ингэж бодож байлаа. Би унтах гэж хичээх боловч айдас ямар ч шалтгаангүйгээр намайг сэрээж байв. Цээж минь амьсгалахад бэрх. Хахаж байгаа мэт, заримдаа бүр амьсгалж чадахгүй мэт мэдрэмж надад төрдөг байв. Энэ нь дахин дахин давтагдах бөгөөд эхнэрээ сэрээхгүй байх үүднээс би яваандаа буйдан дээр унтдаг боллоо. 

Нэг өдөр би эмч дээр очоод цээж хөндүүрлэх, унтаж чадахгүй байх, түгшүүртэй болох зэрэг шинж тэмдгүүдээ тайлбарлав. Хэдэн удаагийн шинжилгээ өгсний дараагаар эмч намайг сэтгэлийн түгшүүртэй гэж оношлов. Би шударгаар хэлэх үү? Энэ нь христитгэлтэн болохынхоо хувьд бүтэлгүйтсэн мэт мэдрэмжийг надад төрүүлсэн. Би үүний эсрэг тэр даруйдаа залбираагүй гэж үү? Би ийм зүйлтэй тулгарах ёсгүй шүү дээ, гэсэн бодол надад төрсөн, Би чинь санаа зовохгүйгээр харин амар тайван байх ёстой хүн шүү дээ—Есүс ч ингэж хэлсэн шүү дээ!

Эмчийн зөвлөгөөг даган, багахан тунгаар эм ууж эхэлсний дараа, санаа зоволт зүгээр л алга болоосой гэсэн залбирлаа үргэлжлүүлсэн. Би үүнтэй тэмцэлдсээр байхыг үнэхээр хүсээгүй.

2 Коринт 12-р бүлэгт "махбод дахь өргөс"-ийн талаар Паул тодорхойлсон байдаг. Паулын "өргөс" нь юу байсан болохыг яг мэдэж хэзээ ч чадахгүй хэдий ч надтай адил олон хүмүүсийн хувьд санаа зоволт үнэхээр өргөс мэт санагддаг. Үүнийг надаас ангижруулж өгөөч гэж энэ талаар Паул Эзэнээс гурвантаа хүсэмжлэн гуйсан хэдий ч Есүс түүнд, “Миний нигүүлсэл чамд хангалттай. Учир нь мөхөсдөлд [Миний] хүч бүрэн төгс болдог” гэж айлдсан.

Хүнд хэцүү асуудлаас үл хамааран Есүсийн нигүүлсэл хангалттай. Би эдгэрлийн төлөө залбирч эхлэх үедээ Есүс рүү улам ойртож эхэлсэн. Паул шиг, Бурхан "өргөсийг" минь хараахан авч хаяагүй байгаа. Гэсэн хэдий ч Түүний Үгийг би улам их шимтэн уншиж эхэлсэн бөгөөд өмнө нь хэзээ ч залбирч байгаагүйгээр залбирах болсон.

Санаа зоволтоос эдгэрэх хэрэгтэй гэсэн л ганцхан бодол байлаа. Үнэн хэрэгтээ, надад Есүс илүү хэрэгтэй байлаа. Хэрэв би Есүстэй ойр байсан бол надад санаа зоволт байхгүй байх байсан гэж би хэлэх гээгүй юм шүү. Түүнчлэн би санаа зоволтоос салахын төлөө залбирахаа зогсохгүй. Паулын адилаар би энэ өргөснөөс ангижрахын төлөө залбирсаар л байх болно. 

Гэвч санаа зоволтоос хормын төдийд ангижрахаас хамаагүй дээр ямар нэгэн зүйл надад тохиолдож байлаа: Бурханыг ойлгох илүү гүн ойлголтыг мөн Түүнтэй харилцах баялаг харилцааг би төлөвшүүлэн байгаа юм. 

Амар тайвны төлөө залбирахынхаа оронд би зүгээр л Энхийн Жонон руу улам илүү ойртсон. Би ирээдүйнхээ талаар санаа зовж эхлэх үедээ Тэр бол Альфа ба Омега—Эхэн ба Эцэс, Эхлэл ба Төгсгөл гэдгийг өөртөө сануулдаг.

Санаа зоволт минь үгүй болохын төлөө би залбирсан, гэхдээ үүнээс хамаагүй дээр зүйлийг олсон нь миний амьдрал дахь Есүсийн хэмжээлшгүй, хайрын оршихуй юм—сэтгэлийн зовлон түгшүүртэй үед ч мөн адил.

-Жордан

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Anxious For Nothing

Шөнөдөө нойрыг тань хулжаах, дуусашгүй санаа зоволттой тэмцэх илүү дээр арга зам байгаа гэвэл та итгэх үү? Жинхэнэ амар тайван нь боломжтой зүйл төдийгүй, магадгүй таны бодсоноос ч ойрхон байж болох юм. Life.Church-ийн пастор Крег Грошелын "Юунд ч санаа бүү зов" хэмээх цуврал сургаалтай хавсарсан энэхүү 7 өдрийн Библийн төлөвлөгөөгөөр дамжуулан сандралаа амар тайвнаар орлуулаарай.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Life.Church-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу: https://www.life.church/