Яагаад Есүс гэж?Загвар

Why Jesus?

5-с 4 дахь өдөр

Бид юу хийх ёстой вэ?

Бурханы өгч буй бэлгийг хүлээн авахын тулд юу хийх ёстой талаар Шинэ Гэрээ тодорхой хэлж өгдөг. Энэ бол итгэлийн үйлдэл юм. Иохан бичихдээ 'Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм' гэсэн байдаг (Иохан 3:16).

Итгэнэ гэдэг нь Есүсийн талаар бидний мэдэх зүйлс дээр тулгуурласан итгэлийн үйлдэл билээ. Энэ бол сохор итгэл биш юм. Энэ бол хүнд итгэлээ өгөх явдал. Яг л хуримын өдрөө 'Амлаж байна' гэж хэлэх сүйт бүсгүй эсвэл сүйт залуугийн итгэлийн үйлдэл шиг юм.

Хүмүүсийн итгэлийн энэ алхмыг хийх арга зам харилцан адилгүй байдаг боловч би танд яг одоо итгэлийн энэ алхмыг хийж болох нэг аргыг тайлбарлахыг хүсэж байна. Үүнийг маш энгийн гурван үгээр хураангуйлж болно:

'Уучлаарай'

Бурханаас хийсэн буруу зүйлсийнхээ төлөө уучлалт гуйж, амьдралынхаа буруу гэж мэдэж байгаа зүйлсээсээ эргэх хэрэгтэй. Үүнийг Библид ‘гэмших’ гэж хэлдэг.

'Баярлалаа'

Бид Есүс загалмай дээр бидний төлөө амиа өгсөн гэдэгт итгэдэг. Тэр таны төлөө амиа өгөөд зогсохгүй, Өөрийн уучлалын үнэгүй бэлэг, эрх чөлөө, Сүнсийг өгсөнд түүнд талархах хэрэгтэй.

'Уриарай'

Бурхан хэзээ ч бидний амьдралд хүчээр ордоггүй. Та Түүний бэлгийг хүлээн авч, Сүнсээр дамжуулан өөрийн дотор амьдрахыг урих хэрэгтэй.

Хэрэв та Бурхантай харилцаатай болохыг хүсэж байвал бас эдгээр гурван зүйлийг хэлэхдээ бэлэн байвал, энэхүү харилцаагаа эхлэх маш энгийн залбирлыг залбиран эхэлж болох юм.

Эзэн Есүс Христ ээ,

Амьдралдаа буруу хийсэн зүйлсийг минь уучлаарай (таны бодол дотор байгаа тодорхой зүйлийн төлөө Түүнээс уучлал хүсэх цагийг гаргаарай). Намайг уучлаарай. Би өөрийн буруу гэж мэдэж байгаа зүйлсээсээ эргэж байна. Миний төлөө загалмай дээр нас барж, намайг уучлан эрх чөлөөтэй болгосонд баярлалаа. Уучлалыг болон Өөрийн Сүнсний бэлгийг өгсөнд баярлалаа. Би тэр бэлгийг одоо хүлээн авч байна. Ариун Сүнсээр дамжуулан миний амьдралд үүрд орж ирээч. Баярлалаа, Эзэн Есүсийн нэрээр залбирч байна. Амен.

Бичээс

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Why Jesus?

Өнөөдөр маш олон хүмүүс Есүсийн талаар эргэлзэн тээнэгэлзэн байна. 2000 жилийн тэртээ мэндэлсэн хүнийг яагаад ингэж их сонирхох болов? Яагаад үүнийг хэн нэгэн мэдэх хэрэгтэй гэж? Ники Гамбелын бичсэн "Яагаад Есүс гэж? " хэмээх нэртэй номоос сэдэвлэн гаргасан энэхүү 5 өдрийн төлөвлөгөөгөөр Ники Гамбел, Есүсийн мөн чанар болоод яагаад Тэр амиа өгөхийн тулд ирэх болсон, яагаад Тэр бидэнд маш чухал хэрэгтэй талаарх асуултуудад хариулт өгөх юм.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Alpha-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://alpha.org/

Холбоотой төлөвлөгөө унших