Яагаад Есүс гэж?Загвар

Why Jesus?

5-с 3 дахь өдөр

Яагаад үгүй гэж?

Хэн нэгэн бидэнд бэлэг өгөх үед, бид нэг бол хүлээн аваад, түүнийг онгойлгон баярладаг, эсвэл 'Зүгээр дээ, баярлалаа' гэж хэлдэг. Харамсалтай нь маш олон хүмүүс Бурханы бидэнд өгч буй уучлал, эрх чөлөө, бидэнтэй цуг амьдрах Түүний сүнсний бэлгийг хүлээн авахгүй байх шалтгаануудыг гаргаж ирдэг. 

Тэрхүү шалтгаануудын багахан хэсэг нь: 

a) 'Надад Бурхан хэрэггүй. '

Хүмүүс ингэж хэлэхдээ, тэд ихэвчлэн Бурхангүйгээр боломжийн аз жаргалтай байна гэсэн утгыг илэрхийлдэг. Гэвч тэдний ухаарч амжаагүй зүйл бол бидэнд хамгийн их хэрэгцээтэй байдаг зүйл нь 'аз жаргал' биш 'уучлал' юм гэдгийг ухаараагүй байдагт оршино.

Нэг бол бид Есүс загалмай дээр бидний төлөө хийсэн үйлдлийг хүлээн авна, эсвэл нэг л өдөр бид өөрсдийн хийсэн гэм буруугийн шийтгэлийг үүрэх болно.

б) ‘Бууж өгөх хэтэрхий олон зүйл байна.’ 

Заримдаа, Есүсээр дамжуулсан Бурхантай харилцах харилцаандаа сэтгэл хангалуун байхыг хүсэх үед Бурхан бидний амьдралд байгаа өөрсдийн маань буруу гэж мэдэж буй зүйлийг заан өгч, бид нар буруу зүйлдээ бууж өгөхөөс өөр аргагүй байдалд очдог.

Гэхдээ бид үүнийг санах хэрэгтэй: 

  • Бурхан бидэнд хайртай. Тэрээр бид нарт хор хөнөөл учруулдаг зүйлд л бууж өгөхийг биднээс хүсдэг.
  • Бидний бууж өгөх зүйл нь бидний хүлээн авсан зүйлтэй харьцуулшгүй юм.      Христитгэлтэн болохгүй байхын төлбөр нь Христ итгэлт болохоос хамаагүй илүү байдаг.    
  • Бидний бууж өгөх зүйл нь Христийн бидний төлөө загалмай дээр амиа өргөсөнтэй харьцуулшгүй билээ.

в) ‘Урхи заавал байгаа.’ 

Мэдээж, хүмүүс амьдралд үнэгүй зүйл байна гэдэгт итгэхэд бэрх байдаг. Гэвч, тэдний ухаарч чадаагүй зүйл бол энэ нь бидэнд үнэгүй боловч Есүсд бол үнэгүй биш юм гэдгийг мэдэх явдал юм. Тэр өөрийн цусаараа үүнийг төлсөн. 

г) ‘Би хангалттай сайн хүн биш.’ 

Бидний хэн нь ч хангалттай сайн биш. Тийм болохоор л Есүс ирсэн юм. Тэрээр биднийг байгаагаар нь хүлээн авч, Бурханд боломжтой болгож өгсөн.

д) ‘Би тууштай байж чадахгүй байх.’ 

Бид өөрсдийн хүчээр тууштай явж чадахгүй байх гэж бодох нь зөв, гэхдээ бидний дотор оршихоор ирж буй Бурханы Сүнс бидэнд урагшлах хүчийг өгдөг юм.

е) ‘Дараа л болъё.' 

Энэ нь магадгүй хамгийн нийтлэг шалтгаан байх. Заримдаа хүмүүс, 'Би үнэн зөв гэдгийг нь мэдэж байна л даа, гэхдээ би бэлэн биш байна' гэцгээдэг. Бид хойшлуулах тусам, улам л хэцүү болж, бид улам л ихийг алддаг. Өөр боломж дахин ирэх эсэхийг бид огт мэдэхгүй шүү дээ. 

Бичээс

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Why Jesus?

Өнөөдөр маш олон хүмүүс Есүсийн талаар эргэлзэн тээнэгэлзэн байна. 2000 жилийн тэртээ мэндэлсэн хүнийг яагаад ингэж их сонирхох болов? Яагаад үүнийг хэн нэгэн мэдэх хэрэгтэй гэж? Ники Гамбелын бичсэн "Яагаад Есүс гэж? " хэмээх нэртэй номоос сэдэвлэн гаргасан энэхүү 5 өдрийн төлөвлөгөөгөөр Ники Гамбел, Есүсийн мөн чанар болоод яагаад Тэр амиа өгөхийн тулд ирэх болсон, яагаад Тэр бидэнд маш чухал хэрэгтэй талаарх асуултуудад хариулт өгөх юм.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Alpha-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://alpha.org/

Холбоотой төлөвлөгөө унших