Яагаад Есүс гэж?Загвар
Яагаад Тэр ирсэн, бас яагаад Тэр амиа өгсөн бэ?
Есүс бол сонгогдон төрсөн цор ганц Нэгэн бөгөөд өөрийн үхлээ сонгосон цөөн хэдийн Нэг билээ. Тэрээр Өөрийн энэ дэлхийд ирсэн шалтгаанаа бидний төлөө Өөрийн амийг өгөхийн тулд ирсэн хэмээн хэлдэг. Тэр 'Өөрийн амийг олны төлөө золиос болгон өгөхийн тулд ирсэн юм хэмээн айлдсан.' (Марк 10:45)
Есүс бидний 'төлөө' амиа өгсөн гэж хэлсэн. 'Төлөө' хэмээх энэхүү үг нь 'өмнөөс' гэсэн утгатай. Тэр биднийг хайрласан бас бидний хийсэн гэм буруугийн шийтгэлийг битгий үүрээсэй гэсэндээ Тэр Өөрийн амийг золиос болгон өгсөн. Загалмай дээр Тэрээр 'Би тэр бүх зүйлсийг өөр дээрээ авна' гэж цуцашгүйгээр хэлдэг. Тэр таны төлөө, бас миний төлөө ийнхүү үйлдсэн юм. Хэрвээ та эсвэл би энэ дэлхий дээрх цор ганц нэгэн хүн болон үлдсэн байлаа ч Тэр бидний төлөө үүнийг үйлдэх л байсан. Элч Паул 'Бурханы Хүү намайг хайрлан, миний төлөө Өөрийгөө өгсөн.' (Галат 2:20) хэмээсэн байдаг. Тэр биднийг хайрласан болохоор золиос болгон Өөрийн амиа өгсөн юм.
'Золиос' хэмээх энэхүү үг нь боолчлолын зах зээлээс гаралтай үг. Сайхан сэтгэлт хүн боолыг худалдаж авснаар, түүнийг эрх чөлөөтэй болгож болох ч эхлээд золиос болгон төлбөрийг төлсөн байх ёстой байдаг. Есүс загалмай дээр урсах Өөрийн цусаараа биднийг эрх чөлөөтэй болгох золиосыг төлсөн юм.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Өнөөдөр маш олон хүмүүс Есүсийн талаар эргэлзэн тээнэгэлзэн байна. 2000 жилийн тэртээ мэндэлсэн хүнийг яагаад ингэж их сонирхох болов? Яагаад үүнийг хэн нэгэн мэдэх хэрэгтэй гэж? Ники Гамбелын бичсэн "Яагаад Есүс гэж? " хэмээх нэртэй номоос сэдэвлэн гаргасан энэхүү 5 өдрийн төлөвлөгөөгөөр Ники Гамбел, Есүсийн мөн чанар болоод яагаад Тэр амиа өгөхийн тулд ирэх болсон, яагаад Тэр бидэнд маш чухал хэрэгтэй талаарх асуултуудад хариулт өгөх юм.
More