Яагаад Есүс гэж?Загвар

Why Jesus?

5-с 1 дахь өдөр

Есүс гэж хэн бэ? 

Есүс бол урьд өмнө нь амьдарч байгаагүй хамгийн гайхалтай хүн юм. Тэр бол бидний соёл иргэншлийн гол цэг. Эцэст нь бид Түүнийг төрөхөөс өмнөх үеийг ‘МЭӨ’, Түүнийг төрсний дараах үеийг ‘МЭ’ гэж нэрлэсэн. 

Зарим хүмүүс Түүнийг ‘Шашны сайн багш’ байсан гэж боддог. Гэвч энэ нь бодит үнэнтэй нийцэхгүй зүйл юм. 

a) Түүний баталгаанууд 

Есүс Бурхантай адил тэгш эрхтэй гэдгээрээ, Бурханы онцгой хүү гэдгээ баталдаг. Тэр нүглийг уучлах эрхийг өөртөө авсан. Тэр нэг л өдөр энэ дэлхийг шүүж, энэ амьдралд бидний Түүнд хэрхэн хандсан нь чухал болох болно гэж айлдсан. 

Си. Эс. Льюис хэлэхдээ: 'Есүсийн хэлж байсан зүйлс нь ёс зүйн агуу багш биш гэдгийг харуулах бөгөөд тэрээр ердөө эрэгтэй хүн л байсан' гэж тодотгосон. Тэр галзуурсан эсвэл бүр 'Тамын Чөтгөр' ч байж болох. 'Та өөрөө л сонгоно' гэж тэрээр бичжээ. Есүс Бурханы Хүү байсан, одоо ч байгаа, үгүй бол Тэр галзуурсан нэгэн эсвэл чөтгөр байсан.

б) Түүний зан чанар 

Өөрийгөө Христитгэлтэн биш гэж ярьдаг олон хүмүүс Есүсийг хувиа хичээсэн амьдралтай нэгний дээд жишээ гэж үздэг. 

Түүний сургаалын хувьд, хүний амнаас гарч болох хамгийн цэвэр ариун бас шилдэг ерөнхий тохиролцоо мэт байдаг. 

Си. Эс. Льюисд, Тэр галзуу хүн эсвэл чөтгөр биш байсан нь тодорхой байсан учраас тэрээр 'Хэдийгээр энэ нь сонин, аймшигтай юм шиг санагдаж байвч, Тэр Бурхан байсан бас Бурхан гэдгийг би хүлээн зөвшөөрөх ёстой юм' гэж дүгнэсэн байдаг. 

в) Түүний үхлийг ялсан явдал 

Бие физиологийн хувьд дахин амилна гэдэг бол үнэхээр хүчтэй баталгаа юм. Дагалдагчид булшинд очиход Есүсийн бие байгаагүйг тэд харсан. 

Зургаан долоо хоногийн туршид, 500 гаруй хүмүүс Түүнийг харсан. Дагалдагчдын амьдрал өөрчлөгдөж, Христ итгэлт чуулганууд бий болж, асар хурдтай өссөн. 

Английн Лорд, Дээд шүүхийн Ерөнхий дарга асан, Лорд Дарлинг, тэрээр дахин амилалтын талаар: ‘Гайхшруулам баримт нотолгоотой бодит үнэн гэдгийнхээ хувьд, дэлхий дахинаа ямар ч ухаалаг тангарагтны шүүх дахин амилалтын түүх бол үнэн гэсэн шийдвэрийг гаргаж чадахгүй байхын аргагүй тийм эерэг, сөрөг, баримттай, эсвэл нөхцөл байдалд тулгуурласан маш том нотолгоонууд байдаг’ гэж хэлсэн байдаг. Эдгээр баримтуудын цорын ганц ханамжит тайлбар бол Есүс үнэхээр үхлээс амилсан бөгөөд ингэснээр тэр Бурханы Хүү байсан, мөн Бурханы хүү гэдгээ баталж байгаа юм. 

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Why Jesus?

Өнөөдөр маш олон хүмүүс Есүсийн талаар эргэлзэн тээнэгэлзэн байна. 2000 жилийн тэртээ мэндэлсэн хүнийг яагаад ингэж их сонирхох болов? Яагаад үүнийг хэн нэгэн мэдэх хэрэгтэй гэж? Ники Гамбелын бичсэн "Яагаад Есүс гэж? " хэмээх нэртэй номоос сэдэвлэн гаргасан энэхүү 5 өдрийн төлөвлөгөөгөөр Ники Гамбел, Есүсийн мөн чанар болоод яагаад Тэр амиа өгөхийн тулд ирэх болсон, яагаад Тэр бидэнд маш чухал хэрэгтэй талаарх асуултуудад хариулт өгөх юм.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Alpha-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://alpha.org/

Холбоотой төлөвлөгөө унших