СексЗагвар
Ташаарал 1 Секс гэдэг бохир зүйл
Ихэнх хүмүүс сексийн тухай ярихыг ялангуяа христитгэлтнүүдийн хүрээнд энэ сэдвийг хөндөхөөс зайлсхийдэг. Энэ нь секс болон христитгэлтнүүдтэй холбоотой ташаарлын үндэс болдог юм. Тийм болохоор одоо бүгдээрээ энэхүү ташаарлуудын талаар авч үзэн үнэн зөвийг тунгаацгаая. Бид Христэд итгэгч Чуулганыхаа хүвьд өөрсдийн ертөнцийг үзэх үзэл бодол болон гэр бүлийн амьдралаасаа хол байлгах ёстой 5 ташаарлын 1 дэх нь: секс гэдэг бохир зүйл.
Бэлгийн амьдралын талаар ярилцах болвол бид ихэнхдээ яадаг вэ? Бусдын сонорт хүрчихвий гэсэндээ хулмалздаг тэгээд амаа таглан аяархнаар шивэгнэдэг. Заримдаа бид энэ талаар дуугүй байдаг нь өөрийн хувийн ертөнцөд бусдыг оруулахгүйг хүсдэгтэй холбоотой. Заримдаа бид ичсэнээсээ болоод ингэх нь бий. Гэвч ийнхүү дуугаа намсган хулмалзаж бусдад сонсогдчихвий хэмээн болгоомжлох нь өөрийн эрхгүй таны ярьж байгаа зүйл (сeкс) чинь цээрлүүштэй зүйл юм гэсэн дохио болж болзошгүй юм. Энэ нь бүр цаашилсаар ханьтайгаа сексийн тухай ярилцахад хүртэл ичгүүр мэдрүүлэхэд хүргэх талтай.
Гэсэн хэдий ч Бурхан сeкс болон бэлгийн амьдралын талаар юу гэж айлдсан байдаг вэ? Сексийн дотно харилцааг гэрлэлтэнд зориулж Бурхан бий болгосон болохоор энэ нь яахин бохир байх билээ? 1 Тимот 4:1-5-д, Паул гэрлэлтийн талаарх худал сургаалиудыг авч үзсэн байдаг. Бурханы бүтээсэн зүйл бүр сайн, Бурхан үүнийг сайнгэж үзсэн гээд энэхүү бодит үнэнийг итгэгчид хүлээн авах ёстой хэмээн уриалан шаардсан байдаг. Тэрээр цааш нь тэдгээрээс ирэх таашаалаас бүү татгалз, харин тэдгээрийг бүхий л зүрх сэтгэлдээ талархалтайгаар хүлээн ав хэмээжээ.
Цаашилбал, хэрэв гэрлэлт дэх секс нь бохир юм бол сексийн дотно харилцааны талаар Бичээс дээр яагаад уран яруугаар тодорхойлсон байдаг билээ? Над итгэхгүй байна уу? Тэгвэл яг одоо босч зогсоод Сургаалт үгс 5:18-19-ийг чангаар унш. Би хүлээж байя. …"Эхнэрийн чинь хөх чамайг ямагт хангалуун байлгаж, Хайранд нь чи үргэлж хөлчүүрэх болтугай." гэж унших үедээ таны дуу гэнэт намссан уу? Тэгсэн байх, ялангуяа хэн нэгэн хажууд чинь байсан бол.
Гэвч Бурханыг хүндлэн дээдэлсэн секс нь огтхон ч бохир ичгүүртэй явдал биш. Бурхан Өөрийнхөө хүссэнээр эрэгтэй, эмэгтэй хүнийг бий болгосон бөгөөд ингэхдээ эхнэр эсвэл нөхрийн чинь бие танд таашаалыг авчрахаар бүтээжээ. Тэгэхээр гэрлэлтийн хувьд секс бол Бурханы бэлэг юм.
—Брэндон, Гэрчилгээ бүхий гэр бүл болон гэрлэлтийн зөвлөгч, Эцэг эх, хүүхдийн харилцан нөлөөллийн зөвлөгч
Энэ төлөвлөгөөний тухай
Секс. "Гэрэлх хүртлээ хүлээ!"гэдгээс энэ бол хамаагүй давсан зүйл. Гэрлэсний дараа юу болдог вэ? Ямар эрх чөлөө танд байгаа вэ? Хэрэв та гэрлэсэн хэдий ч секс таны хүссэн үр дүнг өгөхгүй бол яах вэ? Энэ талаар Библи дээр юуг хэлж бас юуг хэлээгүй байдаг вэ? Эдгээр болон өөр бусад олон асуултуудад хариулт авахын тулд энэхүү Библи Уншлагын Төлөвлөгөөг finds.life.church -с олж уншина уу.
More