СексЗагвар
Ташаарал 3: Сексийн ганцхан л арга зам байдаг. Танин мэдэхэд зориулсан орон зай гэж байхгүй.
Эхнэр юмуу нөхрийнхөө биеэс таашаал эдлэх нь библи дээр зөв зүйтэйд тооцогддог талаар өчигдөр ярилцсан. Түүнчлэн Бичээс даяар бие биенийхээ бие махбодыг таалан, танин мэдэхүйн эрх чөлөөг бидэнд бас олгосон байдаг юм. Бид Бичээст тусгасан хил хязгаарыг баримтлахын зэрэгцээ эхнэр юмуу нөхрийнхөө хамт сексийн адал явдлаасаа таашаал хүртэж чадна.
Христитгэлтэн хүний секс бэлгийн амьдралд юу зөвшөөрөгдсөн бөгөөд үл зөвшөөрөгдсөн талаар Бичээст тийм ч их детальчилсан зүйл байдаггүй. Эрэгтэй эмэгтэй хүмүүс гэрлэн хоёр биенээ хүндэлж, өөрийгөө зориулах талаар Бурханы Үгийг дагах тэр үед Бурханыг хүндэтгэсэн сексийг бодит хэрэг болгож байгаа явдал юм.
Хэрэв та хараахан гэрлээгүй байгаа бол Бурханыг хэрхэн хүндэтгэх талаар эрүүл саруул үзэл бодолтой байж ирээдүйнхээ гэрлэлтийг цэвэр ариун байлгах үндэс суурийг өнөөдөр тавих боломжтой.
Бие биенийгээ өвтгөх, ичээх эсвэл таашаал огт авахааргүй сексийн харьцааг үйлдэх нь бурханлаг зүйл огтхон ч биш. Гэрлэлтдээ садар самууны зураг бичлэг авч ирэх - эсвэл гэрлэхээсээ өмнө садар самуунд татагдах нь бурханлаг зүйл огт биш-учир нь энэ бол шунан тачаахаас сэрэмжлүүлсэн Есүсийн сэрэмжлүүлгийг дагаагүй явдал болно.
Гэрлэлтийнхээ орон доторх хязгаар дотроо эхнэр юмуу нөхөртэйгөө үйлдэх сексийн харилцаагаар хоёр биенээ танин мэдэж таашаах талаар Бурханы Үг маш их эрх чөлөө олгодог хэдий ч ингэхдээ Ром 12:10-ийг байнга санаарай:Ах дүүсийн хайраар бие биенээ хайрла. Бие биенээ өөрсдөөсөө дээгүүр дээдлэн хүндэл.
—Брэндон, Гэрчилгээ бүхий гэр бүл болон гэрлэлтийн зөвлөгч, Эцэг эх, хүүхдийн харилцан нөлөөллийн зөвлөгч
Энэ төлөвлөгөөний тухай
Секс. "Гэрэлх хүртлээ хүлээ!"гэдгээс энэ бол хамаагүй давсан зүйл. Гэрлэсний дараа юу болдог вэ? Ямар эрх чөлөө танд байгаа вэ? Хэрэв та гэрлэсэн хэдий ч секс таны хүссэн үр дүнг өгөхгүй бол яах вэ? Энэ талаар Библи дээр юуг хэлж бас юуг хэлээгүй байдаг вэ? Эдгээр болон өөр бусад олон асуултуудад хариулт авахын тулд энэхүү Библи Уншлагын Төлөвлөгөөг finds.life.church -с олж уншина уу.
More