СексЗагвар
Христитгэлтэний секс болон танилцаж үерхэх талаар нэгэн өөр бодол
Жэймс Мандитай танилцмагцаа түүнийг эхнэр болох хүн нь мөн гэдгийг тэрээр мэдэж байлаа. Манди …тийм ч их итгэлтэй байгаагүй. Гэсэн ч олон жил үерхсэний эцэст тэд гэрлэжээ. Гэрлээд жил гаруй болсны дараа, тэр хос хоёрынхоо хувьд хүлээсэн үүргүүдийн дотор цэвэр ариун байдал чухал байр суурьтай гэж хоюулаа бодох болсон байна. Тэдний түүхээс өчүүхэн дурдъя.
Манди: Би багаасаа л чуулганд өсч торнисон болохоор хүүхэд байхаас минь л авахуулаад бүх найзууд маань цэвэр ариун байдлын талаар ярьдаг байлаа. Цэвэр ариун байдлын бөгж тэр үед түгээмэл зүйл байлаа. Хөвгүүнд биеэ өгөхгүй байх нь цэвэр ариун байдал гэж би таамагладаг байв. Энэ нь миний хувьд гэрлэх хүртлээ үнсэлцэхгүй эсвэл ямар нэгэн өөр зүйлийг үйлдэхгүй байх явдал байлаа. Олон хүмүүс цэвэр ариун байдлыг энэ талаас нь хардаг гэж би боддог. Ямар нэгэн зүйлийг бие махбодын хувьд хийхгүй байхыг л хэлдэг. Он жил өнгөрөх тусам энэ нь үүнээс хамаагүй давсан зүйл болохыг би суралцсан.
Цэвэр ариун байх нь зүрх сэтгэлийн асуудал. Цэвэр ариун байдал нь ямар нэгэн зүйлийг хийхгүй байхаас илүүтэйгээр ямар нэгэн зүйлийг хийх талаарх асуудал юм. Жэймс бид хоёр танилцаж эхэлж байхдаа ямар нэгэн зүйлээс зайлсхийхийн оронд үндсэндээ хамгийн түрүүнд Христийн араас хөөцөлдөхийг сонгосон. Та Бурханыг бүхий л зүрхээрээ эрж хайх үед Тэрээр цэвэр ариун хэвээрээ байхад тань тусалдаг.
Одоо бид гэрлэсэн хэдий ч бид цэвэр ариун хэвээрээ л байгаа. Гэвч бид бүх зүйлээс татгалзаж буй гэсэн үг биш! Бал сараар маань тохиолдсон зүйлийг би үргэлж санадаг. Сэтгэл хөдлөлөөр дүүрэн байсан би гэрлэлт үнэхээр ямар ариун болохыг тэр л үед ухаарсан. Би Жэймс рүү хараад ингэж хэлсэн, "Өмнөхөөсөө илүүтэйгээр би одоо л ухаарч байна. Цэвэр ариун байхыг сонгох нь үнэхээр зөв сонголт байжээ." Хэдий алдсан ч гэсэн цэвэр ариун байдлыг та сонгох боломжтой учир нь бүхий л зүрх сэтгэлээрээ Христийн араас хөөцөлдөхийг цэвэр ариун байдал гэдэг. Энэ нь үнэхээр зөв сонголт байх болно гэдгийг би танд амлаж байна.
Жэймс: Манди шиг би хүүхэд байхаасаа сүм чуулганд өсч торниогүй. Цэвэр ариун байх нь миний хувьд үнэхээр хэцүү зүйл байлаа. Өсвөр насандаа би эмэгтэй хүний талаарх эрүүл бус үзэл бодол болон садар самуунтай холбогдон хөнөөлт харилцаанд орсон байлаа. Ахлах сургуулиа төгссөнийхөө дараа Христэд би амьдралаа өргөсөн. Байгаа бүхнээрээ Есүсийн араас хөөцөлдөгч хүнтэй нэг л өдөр гэрлэхийг хүсч буйгаа би мэдэж байлаа. Тийм охины зүрх сэтгэлийг татахын тулд би ч мөн адил дуулгавартай байдлаар Есүсийн араас хөөцөлдөх хэрэгтэйг би мэдэж байсан. Тиймээс, гар утсан дээрх тохиргоогоо ажиллах шаардлагатай вэбсайтад л нэвтрэх боломжтойгоор өөрчилсөн. Мөн, яаж байгааг маань тогтмол асуудаг дотно найз надад байлаа.
Манай пастор Крейг Грошел ингэж хэлсэн юм, "Өнөөдөр устгаж болох байж заавал яагаад сорилтоос маргааш татгалзах хэрэгтэй гэж?" Манди бид хоёр гэрлээд хэдэн жил боллоо. Цэвэр ариун байдлын талаархи амлалт нь өнөөдөр ч хүртэл анх гэрлэхээс өмнөхтэй адилхан чухал юм гэдгийг бид мэддэг болсон. Мандигийн хэлсэнчлэн, энэ нь үнэхээр зөв сонголт шүү.
Танилцаж байгаа эсвэл гэрлэсэн, эсвэл танилцаа ч үгүй гэрлээ ч үгүй боловч цэвэр ариун байх талаар бэрхшээлтэй тулгарч байгаа бол хайртай бас хүндэтгэдэг хүмүүсдээ өнөөдөр дотроо уудлаарай. Харанхуйд ичгүүр өсдөг хэдий ч дэлхийн гэрэл таныг чөлөөлсөн!
—Жэймс, Манди хоёр
Пастор Крейг секс, болзох, гэрлэлтийн талаар ярьсныг нь үзнэ үү.
Энэ төлөвлөгөөний тухай
Секс. "Гэрэлх хүртлээ хүлээ!"гэдгээс энэ бол хамаагүй давсан зүйл. Гэрлэсний дараа юу болдог вэ? Ямар эрх чөлөө танд байгаа вэ? Хэрэв та гэрлэсэн хэдий ч секс таны хүссэн үр дүнг өгөхгүй бол яах вэ? Энэ талаар Библи дээр юуг хэлж бас юуг хэлээгүй байдаг вэ? Эдгээр болон өөр бусад олон асуултуудад хариулт авахын тулд энэхүү Библи Уншлагын Төлөвлөгөөг finds.life.church -с олж уншина уу.
More