СексЗагвар
Ташаарал 2: Секс гэдэг зөвхөн үр удмаа үлдээхэд л зориулагдсан зүйл, өөр юу ч биш.
Өчигдөр бид секс бол бохир зүйл гэсэн ташаарлын талаар ярилцсан. Өнөөдөр, сексийн талаар өөр нэгэн түгээмэл байдаг худлын талаар авч үзэцгээе. Секс бол бие махбодын таашаалаас хамаагүй давсан зүйл хэдий ч энэ нь мөн үр удмаа үлдээх үйлдлээс хамаагүй давсан зүйл билээ. Соломоны дуун 4:5-7-р эшлэлүүдийг уншна уу.
Энэ дуун нь Христ болон Чуулганы хоорондох зүйрлэл хэлбэрийн бэлгэ тэмдгээс хамаагүй давсан зүйл байдаг. Эдгээр үгсийн бие махбодын талыг нь бид орхигдуулж болохгүй. Энэ дуун нь эхнэрийнхээ биеийг таалахад нөхрийг, нөхрийнхөө биеийг таалахад эхнэрийг дуудсан дуудлага юм.
Одоо Соломоны дуун 7:6-9-р эшлэлүүдийг уншина уу. Эхнэр юмуу нөхрийнхөө инээмсэглэхийг нь хараад "Тэр минь үнэхээр хайр татмаар шүү" гэж бодох үе байсан уу? Эсвэл, Том өрөөгөөр өнгөрөн явж байхдаа, "Чи минь өнөөдөр үнэхээээрсайхан харагдаж байна шүү" гэж хэлэхийг нь та анзаарч байсан уу?
Ханиа таашаан харж зүрх сэтгэлдээ талархалтайгаар хоёр биенээ хүсэмжлэн амраглаж бэлгийн харилцаанд орох нь огт ичгүүртэй зүйл биш юм. Тийм ээ, нүдэнд маань таашаал өгч, хүслийг минь оргилуулан улмаар бид үр жимс өөрсдөөсөө гарган, өсч үржихийн тулд Бурхан эхнэр юмуу нөхрийг минь бүтээсэн хэдий ч сексийн таашаал үүгээр төгсөх ёсгүй. Хэрэв бид үүгээр дуусгах юм бол гэрлэлт дэх сексийн хамгийн ихээр ерөөгдсөн талыг мэдэрч чадалгүй өнгөрдөг. Түүний бүтээл, эхнэр юмуу нөхрөө таашаах нь Бурханыг хүндэтгэдэг аж.
—Брэндон, Гэрчилгээ бүхий гэр бүл болон гэрлэлтийн зөвлөгч, Эцэг эх, хүүхдийн харилцан нөлөөллийн зөвлөгч
Энэ төлөвлөгөөний тухай
Секс. "Гэрэлх хүртлээ хүлээ!"гэдгээс энэ бол хамаагүй давсан зүйл. Гэрлэсний дараа юу болдог вэ? Ямар эрх чөлөө танд байгаа вэ? Хэрэв та гэрлэсэн хэдий ч секс таны хүссэн үр дүнг өгөхгүй бол яах вэ? Энэ талаар Библи дээр юуг хэлж бас юуг хэлээгүй байдаг вэ? Эдгээр болон өөр бусад олон асуултуудад хариулт авахын тулд энэхүү Библи Уншлагын Төлөвлөгөөг finds.life.church -с олж уншина уу.
More