1Тимот 4:1-5
1Тимот 4:1-5 АБ2013
Харин хожмын цагт зарим нь итгэлээ орхин, мэхлэгч сүнснүүдэд болон чөтгөрүүдийн сургаалд анхаарал хандуулна гэж Сүнс тодорхой хэлдэг. Тэд мөс чанараа хуйхлуулаад хоёр нүүр гарган худал ярьж, гэрлэхийг хориглодог мөн итгэгчид болон үнэнийг мэдэгсдэд талархалтайгаар хүртэг хэмээн Бурханы бүтээсэн хоол хүнсийг цээрлэхийг албаддаг. Бурханы бүтээл бүр сайн. Тэдгээрийг талархалтайгаар хүлээн авсан бол гологдох зүйл үгүй. Учир нь энэ нь Бурханы үгээр ба залбирлаар ариусгагддаг.