1 ТИМОТ 4:1-5
1 ТИМОТ 4:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)
Харин хожмын цагт зарим нь итгэлээ орхиж, мэхлэгч сүнснүүдэд болон чөтгөрүүдийн номлолд анхаарлаа хандуулна гэж Сүнс тодорхой хэлдэг. Тэд өөрсдийн мөс чанартаа халуун төмрөөр тамгалагдан хоёр нүүр гарган худал ярьж, гэр бүл болохыг хориглодог, мөн итгэгч нар болон үнэнийг мэдсэн хүмүүс талархалтайгаар хүртэж байг хэмээн Бурханы бүтээсэн хоол хүнсийг цээрлэхийг албаддаг хүмүүс болно. Яагаад гэвэл Бурханаар бүтээгдсэн юм бүхэн сайхан. Хэрэв тэдгээрийг талархалтайгаар хүлээн авсан бол гологдох ямар ч зүйл байхгүй. Учир нь энэ нь Бурханы үгээр ба залбирлаар ариусгагддаг.
1 ТИМОТ 4:1-5 Ариун Библи 2013 (АБ2013)
Харин хожмын цагт зарим нь итгэлээ орхин, мэхлэгч сүнснүүдэд болон чөтгөрүүдийн сургаалд анхаарал хандуулна гэж Сүнс тодорхой хэлдэг. Тэд мөс чанараа хуйхлуулаад хоёр нүүр гарган худал ярьж, гэрлэхийг хориглодог мөн итгэгчид болон үнэнийг мэдэгсдэд талархалтайгаар хүртэг хэмээн Бурханы бүтээсэн хоол хүнсийг цээрлэхийг албаддаг. Бурханы бүтээл бүр сайн. Тэдгээрийг талархалтайгаар хүлээн авсан бол гологдох зүйл үгүй. Учир нь энэ нь Бурханы үгээр ба залбирлаар ариусгагддаг.