Хаягдаагүй: Төгс Эцэгийн Хөвгүүд, Охид байхаас эрх чөлөөг олж авах ньЗагвар

Not Forsaken: Finding Freedom as Sons & Daughters of a Perfect Father

5-с 5 дахь өдөр

5 дахь өдөр: 

Зун хөршүүдтэйгээ хамт шорлог хийж байна гээд төсөөлөөд үз. Грилл дээр шарагдах бургер, зайдас, шарсан хавиргыг та үнэртэж байна уу? Магадгүй үдшийг төгс болгохоор та ил гал дээр маршмэллөү шарах байх.

Одоо харин танд нэг л багахан асуудал тулгараад байгаа гэж төсөөлөөд үз…хазах ямар ч шүд байхгүй! Модны нүүрсэн дээр шарсан амттаныг та идэж чадахгүй хоцрох болно учир нь тэдгээрийг амтлан идэхэд шаардагдах нас биед та хүрээгүй гээд төсөөлөөд үз.

Сүнслэг амьдрал маань ч бас үүнтэй адилхан байх боломжтой! Бид зогсонги байдалд орж мөн боломжийг алдах боломжтой учир нь бид төлөвшөөгүй байдагтай холбоотой.

Бурхан биднийг Эцэгийн ивээлээр бялхаагаад зогсдоггүй, Өөрийнх нь үлгэр жишээг даган амьдрахаар өсөж том болоход Тэр биднийг урьж байдаг. Цоо шинэ хувь хүний байдал болон сүнслэг генийнхээ хамтаар Тэнгэрлэг Эцэгтэйгээ адил болон өсөж том болоход бид дуудагдсан. Ефес 5:1-т ийнхүү хэлсэн: "Иймд хайрлагдсан хүүхдүүдийн хувьд Бурханыг дуурайгчид бай."

Эцэг шигээ байхаар бид уригдсан бас дуудагдсан хүмүүс. Бид Түүн рүү хараагаа сунган, Тэрээр-хэрхэн ярьдаг, хөдөлдөг, хариулдаг зэргээр аливаа зүйлийг хэрхэн үйлддэг болохыг нь анзааран хардаг. Бид Түүний алхсан мөрийг дагадаг.

Юу хийхээ олж мэдэхээр Бурхан биднийг ганцаар минь үлдээдэггүй; биднийг удирдан, замчлахаар Өөрийнхөө Ариун сүнсний хүчийг бидэнд Тэрээр өгдөг гэдэг бол үнэхээр гайхалтай. Төгс Эцэг болохынхоо хувьд Бурхан бидний амьдралд оролцдог Нэгэн. Тэрээр та бидэнд ийнхүү хэлж байгаа, "Алив, үүнийг яаж хийхийг Би чамд харуулъя."

Түүнийг дуурайн, сүнслэг байдлын эрийн цээнд хүрэхээр өсөх явцдаа бидний бодвол зохих, сумаа онилох гурван гол зүйлс гэвэл энэ байна.

1. Сэргээгдсэн: хэн болох болон хэнийх болох дээрээ сэргээгдсэн. Алдартай магтан дуунд ийнхүү хэлсэн байдаг, бид…хаялт, айдас, үнэ цэнэгүй байдал, өөртөө итгэлгүй байдал, хүчирхийлэл, донтолт, эрхшээл, харьцуулалт эсвэл ганцаардлын…боол байхаа аль хэдийнээ больсон учир нь бид бол Бурханы хүүхдүүд!

2. Хүлээн зөвшөөр: шинэ генийн тогтолцоогоо хүлээн зөвшөөр. Бид гэм болон амьдралын хуучин хэв маягуудаа хаяж улмаар Бурханы биднийг дуудах цоо шинэ, сайн сайхан зүйл рүү гүйдэг.

3. Үрчлэн ав: Бурханы зан чанарыг үрчлэн ав. Бурхан хэрхэн хөдөлж, ажлаа хийдэг болохыг судал. Түүний Үгийг шимтэн унш. Түүнтэй ярь. Түүний арга замын үлгэр жишээг дага.

Та бол төгс, хайрын Эцэгээр үрчлэгдсэн нэгэн- одоо явж Аав шигээ амьдар!

Энэ төлөвлөгөөний тухай

Not Forsaken: Finding Freedom as Sons & Daughters of a Perfect Father

Пашёон Мүвмэнтийг үүсгэн байгуулагч, Пастор Лүие Гиглио - Түүний хайртай хүү, охин болохынхоо хувьд биднийг эрх чөлөөтэй амьдраасай гэж хүсэх төгс Эцэг гэдгийг, амьдралыг өөрчлөхүйц арга замаар Бурханы зан чанарыг бидэнд ойлгуулахын тулд энэхүү 5 өдрийн чимээгүй цагийг хуваалцаж байна.

More

Энэхүү Уншлагын Төлөвлөгөөний төлөө Лайфвэй Христитгэлт Эх сурвалжуудад талархмаар байна. Илүү мэдээллийг авахыг хүсвэл: https://notforsakenbook.com/ -д зочилно уу