Хаягдаагүй: Төгс Эцэгийн Хөвгүүд, Охид байхаас эрх чөлөөг олж авах ньЗагвар
2 дахь өдөр:
Бурханы талаар та бодох үедээ юуг боддог вэ?
Теологич А. В. Тозер энэхүү асуултад өгөх бидний хариулт бидний талаарх хамгийн чухал зүйл мөн гэж хэлсэн нь үнэхээр алдартай. Тэгэхээр Бурханы талаар бодох үедээ та юуг боддог вэ?
Бурхан байдаг хэдий ч бидний амьдралд тийм ч их оролцоод байдаггүй гэж бидний зарим маань боддог. Тэрээр дэлхийг бүтээн, хөл хөөр болгоод, улмаар хойш суун, өөрөө хэрхэн цааш явахыг нь хардаг.
Бурхан бол биднийг бүгдийг маань сайн байж, сайхан амьдралтай байлгахыг хүсэх сайн хүн боловч сонсгол нь бага зэрэг муу, холбоо бага зэрэг тасарсан, ямар нэгэн чухал зүйлийг хийхэд хэт сул дорой нэгэн мэтээр бодох хүмүүс ч байдаг.
Бурхан бол бидэнд юуг хийж болохгүйг л хэлэхээр оршин тогтнодог харгис дарангуйлагч, тэнгэр огторгуйд оршигч бусдын баяр хөөрийг унтраагч нэгэн гэж боддог хүмүүс ч бий.
Эдгээр болон бусад олон Бурханыг үзэх үзлүүд түгээмэл байдаг хэдий ч тэдгээр нь ташаа ойлголтууд аж. Бурхан бол тэнгэр огторгуйд оршигч таны зарц чинь, сонсгол муутай өвөө чинь эсвэл асар хол орших манан мэт хүчин биш аж. Тэр бол бидний Эцэг. Бичээс даяар, Бурхан бидэнтэй ихэнхдээ Эцэг гэдэг байдлаар харилцсан байдаг. Есүс Өөрөө, сайнмэдээний дөрвөн номууд болох-Матай, Марк, Лук, Иохан номуудад-189 удаа Бурханыг Эцэгээ хэмээн дурдсан байдаг. Бурханыг ийм байдлаар харж, Түүнтэй ийм байдлаар холбогдох нь үнэхээр чухал болох нь тодорхой байна.
Гэвч энэ нь хоёрдахь асуултыг бий болгодог. Эцэгийн талаар бодох үедээ та юуны талаар хамгийн түрүүнд боддог вэ?
Дэлхийн эцэг маань таагүй эсвэл сайхан хүн байсан нь энэхүү асуултыг бид хэрхэн хариулахыг маань асар ихээр тодорхойлдог. Үүнээс хамааран, "Эцэг" гэдэг нь "тэнгэр огторгуй дахь баяр хөөрийг устгагч", "сонсгол муутай өвөө" эсвэл "үүл манан мэт хүчин" гэдгээс тийм ч дээр нэр биш мэт санагдаж болох юм. Гэвч дэлхийн эцэг маань ямар байснаас үл хамааран бид бүгдэд төгс эцэгтэй байх гэсэн хүсэл оршдог.
Энэхүү хүслийн талаар бодоод үз. Аав чинь ямар байгаасай гэж та үргэлж хүсдэг байсан бэ?
Өнөөдөр та бидэнд зориулсан гайхалтай бас хамгийн эрх чөлөөг олгогч мэдээ гэвэл энэ байна: Бурхан бол төгс Эцэг. Тэр бол зүгээр л нэг дэлхийн эцэгийн тань агуу хувилбар биш, Тэр бол цорын ганц төгс Эцэг. Эцэгээрээ хүлээн зөвшөөрөгдөх, батлагдах, дэмжигдэх, хайрлагдах гэсэн бүхий л хүслийн тань хариулт бол Тэр мөн.
Энэ нь-дэлхийн эцэг маань ямар гайхалтай, эзгүй, хүчирхийлэгч, эсвэл хүйтэн хөндий байсан эсвэл байсаар байгаагаас үл хамааран бид бүгдэд-төгс Эцэгээр хайрлагдсан охид, хөвгүүд мэтээр амьдрах боломж бий гэсэн утгатай аж. Бурханыг ийм байдлаар харах нь Түүнтэй болон дэлхийн эцэгтэйгээ харилцах харилцааг маань өөрчлөх хүчтэй.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Пашёон Мүвмэнтийг үүсгэн байгуулагч, Пастор Лүие Гиглио - Түүний хайртай хүү, охин болохынхоо хувьд биднийг эрх чөлөөтэй амьдраасай гэж хүсэх төгс Эцэг гэдгийг, амьдралыг өөрчлөхүйц арга замаар Бурханы зан чанарыг бидэнд ойлгуулахын тулд энэхүү 5 өдрийн чимээгүй цагийг хуваалцаж байна.
More