Хаягдаагүй: Төгс Эцэгийн Хөвгүүд, Охид байхаас эрх чөлөөг олж авах ньЗагвар

Not Forsaken: Finding Freedom as Sons & Daughters of a Perfect Father

5-с 1 дахь өдөр

1 дэх өдөр:

"Ааваа, намайг хараарай!"

Хүүхэд байхдаа үүнийг - эсвэл үүнтэй адил хэллэгийг та хэлж байсан нь гарцаагүй. Энэ нь хүүхэд бүрийн олон улсын хэл бөгөөд аавдаа харагдах, хүлээн зөвшөөрөгдөх, сайшаагдах гэсэн төрөлхийн хүслийн илэрхийлэл байдаг. Үсрэлтийн цамхагаас төгс эргэлттэй үсрэлт ч бай, сагсанд төгс гоолыг оруулах ч бай эсвэл онц дүнтэй дүнгийн хүснэгт ч бай, түүнийг, "Би чамд хайртай, чамаар маш их бахархаж байна." гэж хэлүүлэхийг бид үнэхээр их хүсдэг.

Энэхүү хүслийн талаар Доктор Пегги Дрекслэр Өнөөгийн сэтгэл судлалын судалгаанд 75 өндөр амжилтад хүрсэн эмэгтэйчүүдийг хамруулжээ. "Мэргэжлийн ямар ч амжилтад хүрсэн бай, гэрлэлт нь ямар их аз жаргалтай ч бай, эсвэл амьдралдаа тэд ямар их сэтгэл ханамжтай ч бай хамаагүй тэдний аз жаргал аавуудынх нь хариу үйлдлийн шүүлтүүрээр дамждаг болохыг эмэгтэйчүүд надад хэлсэн...Аав нь орхисон эсвэл гомдоосон эмэгтэйчүүд ч хүртэл хүлээн зөвшөөрөгдөх гэсэн хүсэлтэй байдгыг нь би олж тогтоосон."

Хангалттай нэгэн хэмээх номондоо Доктор Франк Питтмэн энэхүү хүсэл нь эрэгтэйчүүдэд ч бас байдаг талаар тодорхойлсон байна: "Ихэнх хөвгүүд, олон насанд хүрсэн эрчүүдийн хувьд амьдрал бол хамгаалалт, хангалт, асаргаа, үлгэр жишээ ялангуяа тосолгоог олгож чадаагүй алдагдсан эцгийг хайх цөхрөм эрэл хайгуул аж."

"Тосолгоо" гэдэг үг бол сонгогдсон, ивээгдсэн…хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн байх гэсэн утгыг илэрхийлж буй аж. Энэ нь эцэгийн хүлээн зөвшөөрөлт, бахдалыг үнэхээр их хүсэх нь бидний дотор анхнаасаа ямар нэгэн байдлаар оршдог гэсэн утгатай. 

Магадгүй тэрхүү ерөөл таны амьдралд байсаар байсан байж болох юм. Тийм бол, өнөөдөр боломжтой бол түүний төлөө та ямар их талархдаг болохоо аавдаа хэлэхэд хэдэн хормыг зарцуулна уу! Хэрэв ийм байгаагүй бол та ганцаараа биш. Ану-ын Хүн амын тооллогын байгууллагын дурдсанчлан, Америк дахь дөрвөн хүүхдийн нэг нь өнөөдөр эцэггүй өсөж буй аж. Ихэнх тохиолдолд эцэгийгээ тодорхойлоход хамгийн сүүлд хэрэглэх үгс маань "бахархагч", "хүлээн зөвшөөрөгч" эсвэл "хамгаалагч" байдаг. Ихэнхдээ толгойд маань хамгийн түрүүнд орж ирэх үгс дараах байх боловуу:

Эзгүй. 

Ууртай. 

Хүчирхийлэгч. 

Хүйтэн хөндий.

Энэ үеийнхэн "эцэггүй" хэмээн нэрлэгдэх болсонд гайхах зүйлгүй.

Гэвч өнөөдөр бид бүгдэд зориулсан маш сайхан мэдээ байна. Дэлхийн эцэгийн тань зан чанар эсвэл түүнтэй харилцах харилцаанаас тань үл хамааран тантай төгс харилцаатай байхыг хүсэгч Төгс Эцэг гэж бий. Тэрээр таныг аль хэдийнээ хайрладаг Нэгэн. Түүний хайр таны төлөө байдаг. Тэрээр таныг Өөрийнхөө ивээлээр бялхаахаар хүлээж байдаг. Дэлхийн эцэгээ ямар байгаасай гэж таны хүсэх мөн үүнээс ч илүүг Тэрээр танд өгөх болно.

Дараагийн таван өдрийн туршид Түүгээр хайрлагдсан охид, хөвгүүд нь болохынхоо хувьд хэрхэн эрх чөлөөг олох боломжтойг судлах болно.

Энэ төлөвлөгөөний тухай

Not Forsaken: Finding Freedom as Sons & Daughters of a Perfect Father

Пашёон Мүвмэнтийг үүсгэн байгуулагч, Пастор Лүие Гиглио - Түүний хайртай хүү, охин болохынхоо хувьд биднийг эрх чөлөөтэй амьдраасай гэж хүсэх төгс Эцэг гэдгийг, амьдралыг өөрчлөхүйц арга замаар Бурханы зан чанарыг бидэнд ойлгуулахын тулд энэхүү 5 өдрийн чимээгүй цагийг хуваалцаж байна.

More

Энэхүү Уншлагын Төлөвлөгөөний төлөө Лайфвэй Христитгэлт Эх сурвалжуудад талархмаар байна. Илүү мэдээллийг авахыг хүсвэл: https://notforsakenbook.com/ -д зочилно уу