Хаягдаагүй: Төгс Эцэгийн Хөвгүүд, Охид байхаас эрх чөлөөг олж авах ньЗагвар
4 дэх өдөр:
Гэр бүлийн маань түүх болон генийн тогтолцоог харуулахад хангалттай генийн шинжилгээнүүд байгаа. Тэдгээр нь дэлхийн үнэнийг хүчилдэг: хүлээн зөвшөөрнө үү байна уу хамаагүй, бие махбодын бүхий л онцлог шинж чанарууд маань эцэг эхээс маань бидэнд олгогддог зүйл. Нас ахих тусмаа бид ихэнх зан чанаруудын онцлог шинж чанарууд маань тэднээс ч бас олгогдсон болохыг бид улам илүү ухаарч эхэлдэг.
Магадгүй та үүнд дуртай байх. Магадгүй энэ л таны уурыг хүргэдэг байж болох юм. Магадгүй энэ нь сэтгэлийг тань үнэхээр их донсолгодог.
Магадгүй таны хүсэх хамгийн сүүлийн зүйл гэвэл гэр бүлийн гарал үүслийн цус таны судсаар гүйж байгаа гэдэг байж болох юм.
Бичээс гэр бүлийн ургын бичигт маань хүчирхэг найдварыг өгөхүйц арга замаар өгүүлдэг. Энэ нь бидэнд хамаагүй дээр ургын бичээсийг амладаг - мөнхийн гэр бүлийн ургын бичиг. Иохан 1:12-т Өөрийнх нь нэрэнд итгэгчдэд Есүс Бурханы хүүхэд болох эрхийг өгдөг гэж хэлсэн байдаг. Тэрээр бидэнд цоо шинэ гэр бүлийн ургын бичгийг мөн Бурханаас дахин төрөх, цоо шинэ сүнслэг генийн хамт амьд байх боломжийг олгодог. Тэрээр үүнийг хэрхэн биелүүлсэн бэ? Загалмай- болох өөр нэгэн модоор дамжуулан үйлджээ.
Есүс золиос болон нас барахаар ирсэн. Тэрээр бидэнтэй байр сууриа сольсон. Гэм нүгэлгүй Бурханы Хүү бидний гэмийг үүрэн бидний өмнөөс нас барсан бөгөөд ингэснээр бид Хамгийн Дээд Нэгэний охид, хөвгүүд болох боломжтой болсон юм. Бурханы төгс Хүү хаягдан, гологдсон, тэгснээрээ та бид хэзээ ч хаягдан, гологдохгүй байх болсон. Бид хэзээ ч хаягдахгүй учир нь Есүс бидний өмнөөс хаягджээ.
Загалмай дээрх үхлээрээ дамжуулан Есүс биднийг- Бурханы гэр бүл болох шинэ гэр бүлд шилжүүлэн суулгажээ. Дахин амилалтаараа дамжуулан Тэрээр энэхүү гэр бүлд байх ёстой хүмүүсийн дээр орших үхлийн хүчийг дээрэмдсэн. Түүний гэр бүлд, Эцэгийнхээ ерөөлийн усан оргилуурын дор бид бүхэн бүгдээрээ амьдардаг. Түүний хүүхдүүд болохынхоо хувьд бид энэхүү бодит байдал дотор амьдардаг!
• Бид Бурханы халамжаас хэзээ ч гарахгүй.
• Бид Бурханы хайрыг хэзээ ч дуусгахгүй.
• Бид Бурханы гараас хэзээ ч зугтахгүй.
• Бид хэзээ ч Бурханы гараас сугаран үлдэхгүй.
• Өдөр бүр бид Бурханы цоо шинэ өршөөлд сэрэх болно.
•Бурхан хэрэгцээ бүрийг минь хангах болно.
Христ дотор та сонгогдсон, хайрлагдсан, үнэ цэнэтэй, хүсэн хүлээгдсэн, мөн Төгс Эцэг тань болох-Бурханы итгэлийг хүлээсэн нэгэн мөн.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Пашёон Мүвмэнтийг үүсгэн байгуулагч, Пастор Лүие Гиглио - Түүний хайртай хүү, охин болохынхоо хувьд биднийг эрх чөлөөтэй амьдраасай гэж хүсэх төгс Эцэг гэдгийг, амьдралыг өөрчлөхүйц арга замаар Бурханы зан чанарыг бидэнд ойлгуулахын тулд энэхүү 5 өдрийн чимээгүй цагийг хуваалцаж байна.
More