Хаягдаагүй: Төгс Эцэгийн Хөвгүүд, Охид байхаас эрх чөлөөг олж авах ньЗагвар
3 дахь өдөр:
"_____-ний төлөө би аавыгаа хэзээ ч уучилж чадахгүй."
Ийм мэдрэмж хэзээ нэгэн цагт танд төрж байсан уу?
Ямар ч хүнтэй харилцах харилцаа уучлалыг бусдад үзүүлэх, хүлээн авахыг шаарддаг.
Энэ нь дэлхийн эцгүүдтэйгээ харилцах харилцаанд маань ч мөн адилхан. Уучлалыг бусдад үзүүлэхээр бид сонгох- эсвэл үзүүлэхгүй байхаар сонгох- боломжтой.
Биднийг гомдоосон хүмүүсийг уучлахгүй байх нь дур булаам зүйл мэт санагдаж болох юм. Бусдыг уучлахгүй байснаар бид тэднийг ямар нэгэн байдлаар хянаж байгаа мэт бодуулахаар дайсан биднийг хуурдаг. Гэвч үнэн хэрэгтээ, уучлахаас татгалзсанаар, бид өнгөрсөндөө-бидний эсрэг үйлдэгдсэн буруу зүйлсэд болон тэдгээрийг үйлдсэн хүмүүст-өөрсдийгөө хянах хүчийг үргэлжлүүлэн олгосоор байдаг.
Энэ талаас нь авч үз. "______-ний төлөө би түүнийг хэзээ ч уучилж чадахгүй." хэмээн хэлэх бүртээ зовиуртай мөчдөө та дахин дахин амьдарч буй бөгөөд ой санамжиндаа үүний байр суурийг дөвийлгөн байдаг гэсэн үг. Өнгөрсөн үеийнхээ буруу зүйлсэд биднийг боолчлогдсон амьдралаар амьдруулахын тулд Есүс нас бараагүй; Бидэнд болон биднээр үйлдэгдсэн бүхий л буруу зүйлсийн төлөө Тэрээр хатгагдсан тиймээс л бид дүүрэн бас эрх чөлөөт амьдралаар амьдрах боломжтой болсон юм.
Эцэгүүдийг маань оруулан биднийг гомдоосон хүмүүсийг уучлах гол түлхүүр бол загалмай руу харах юм. Загалмайг харах байдлаар гэм маань ямар агуу болохыг-биднийг уучлах нь-Түүний Хүүгийн амиар!-Бурхан бидний өмнөөс төлсөн болохыг бид ухаардаг. Бид өөрсдийнхөө хүлээн авсан хүртэх зохисгүй байсан уучлал нь ямар агуу болохыг ухаарах үедээ эцэгүүдийг маань оролцуулан биднийг гомдоосон бүхий л хүмүүст уучлалыг сунгах боломжтой болохоо бид харж эхэлдэг.
Намайг буруугаар бүү ойлгоорой. Хүчирхийлэгч зан араншинг тоохгүй эсвэл үүнийг үгүйсгэх байдлаар өөрийгөө аюулд оруулах мөн гэмийг хараагүй мэт байх нь уучлал биш. Бурхан бидний төлөө ийнхүү үйлдээгүй. Үүний оронд Тэрээр бидний бүхий л гэм бурууг гэм нүгэл үгүй Хүү дээрээ үүрүүлэх байдлаар шүүлтийг тэнцүүлсэн.
Аавын тань тан дээр тулгасан бүхий л буруу зүйлс загалмай дээрх Есүс дээр цутгагджээ.
Үүнийг бид ухаарах үедээ аав нарыгаа уучлахаар чөлөөлөгддөг. Тэдэнд уучлалыг үзүүлснээрээ ургын бичиг дээрх дэлхийн аавуудын маань бидэнд өгч чадаагүй ивээлийг илгээх боломжтой болдог. Ийм арга замаар, хүртэх зохисгүй хүмүүст нигүүлслийг хүртээх сайнмэдээний дагуух амьдралаар амьдрах боломжтой болдог аж.
Уучлалын ивээлийг Тэнгэрлэг Эцэгээсээ хүлээн ав. Дэлхийн аавдаа уучлалын ивээлийг сунган улмаар Тэнгэрлэг Эцэг тань буруу зүйл бүхнийг зөвтгөн, дуслуулсан нулимс бүрийг чинь мөнхөд арчин авахаар амласан гэдгийг мэдэн эрх чөлөөн дотор алх.
Энэ төлөвлөгөөний тухай
Пашёон Мүвмэнтийг үүсгэн байгуулагч, Пастор Лүие Гиглио - Түүний хайртай хүү, охин болохынхоо хувьд биднийг эрх чөлөөтэй амьдраасай гэж хүсэх төгс Эцэг гэдгийг, амьдралыг өөрчлөхүйц арга замаар Бурханы зан чанарыг бидэнд ойлгуулахын тулд энэхүү 5 өдрийн чимээгүй цагийг хуваалцаж байна.
More